1

2013 оны 05-р сарын 10 Нийтэлсэн Gan-od

Монгол Улс дахь захиргааны процессын эрх зүйн төлөвшил, тулгамдсан асуудал

А.Эрдэнэцогт

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 2469

Хамгаалсан он: 2009

Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг зааглаж, хүний эрх эрх чөлөөг жинхэнэ утгаар хүлээн зөвшөөрч, төр нь иргэнийхээ өмнө хариуцлага хүлээх болсон нь уг Үндсэн хуулийн гол агуулга юм. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгаа нь эн тэргүүнд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, дур зоргоос иргэний эрх, эрх чөлөөг байнгын хамгаалалттай байлгах эрх зүйн механизмыг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг шүүх эрх мэдлийн хяналтад бүрэн гүйцэд оруулах хүртэл үргэлжлэх үйл явц мөн. Уг үйл явц, түүний практик хэрэгжилт нь юуны өмнө захиргааны материаллаг ба процессын эрх зүйн учир холбогдол, тэдгээрийн болон бусад салбар эрх зүйн харилцан хамаарлын асуудлыг судлах шаардлагыг манай орны хууль зүйн шинжлэх ухааны өмнө дэвшүүлэн тавьж буй бөгөөд энэ нь өнөөгийн нэн тулгамдсан хэрэгцээ болж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1-д заасан дагнасан шүүхийн анхных болж байгуулагдсан Монгол Улсын захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа нь захиргааны гэх тодотголтой хэрэг маргааны ойлголтыг шинэ шатанд гаргасан төдийгүй уг хэргийг хянан шийдвэрлэх цоо шинэ төрлийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаа нь захиргааны материаллаг ба процессын эрх зүйг хэрэг дээр нь зааглах боломжийг олгож, үндэсний эрх зүйн тогтолцоонд захиргааны процессын эрх зүй бие даан хөгжих эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм. Монгол Улсын захиргааны процессын эрх зүйн ойлголт болон түүний бие даасан салбар эрх зүй болох шинж, шалгуурыг тодорхойлох хийгээд бусад салбар эрх зүйгээс ялгарах болон уялдах талуудыг илрүүлэх улмаар уг эрх зүйд тулгамдаж буй асуудлыг судлах нь процессын эрх зүйн хөгжилд бага боловч тус нэмэр болох болов уу гэдэг үүднээс уг сэдвийг сонгосон болно. . Захиргааны процессын эрх зүйн асуудлыг манайд салбар эрх зүй болох талаас нь судалж бичсэн зохиол бүтээл өнөөг хүртэл төдийлөн хангалттай гарч байгаагүй байна. Харин уг асуудлыг ихэвчлэн захиргааны материаллаг эрх зүйн нэг институц буюу түүний бүрэлдэхүүн хэсэг болох талаас нь судласан зохиол бүтээл нэлээд гарчээ. Тухайлбал, Б.Чимид, Ж.Долгорсүрэн, Д.Дашцэдэн, Ж.Сүхбаатар, Д.Ганзориг зэрэг эрдэмтэн судлаачид захиргааны процессын асуудлыг захиргааны эрх зүйн хүрээнд судлажээ . Сүүлийн үед гарсан захиргааны эрх зүйн зарим бүтээлд тухайлбал, П.Одгэрэл, Ж.Долгорсүрэн, Г.Буянхишиг зэрэг эрдэмтэн судлаачид захиргааны процессын асуудлыг процессын эрх зүй болох талаас нь хөндөн зохиол бүтээлдээ тусгажээ . Мөн манай улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаас хойших хугацаанд захиргааны хэргийн шүүхийн тухай асуудлыг Үндсэн хуулийн эрх зүйн талаас нь болон процессын эрх зүйн үүднээс нь хэсэгчлэн Б.Чимид, Ц.Сарантуяа, Г.Банзрагч, Н.Тунгалаг, Н.Эрдэнэцогт, А.Энхтуяа, Т.Алтангэрэл, С.Гэрэлмаа, Н.Отгончимэг зэрэг эрдэмтэн судлаачид зохиол бүтээлдээ судалж ирэв . Х.Шоллер, Ю.Харбих, Х.Волфф, Ф.Штилль, Г.Райхел, В.Дурнер, Д.Каан, П.Бритцке зэрэг ХБНГУ-ын болон Америкийн эрдэмтэд Монголд шинээр байгуулагдсан ЗХШ-ийн үйл ажиллагааг тайлбарлан таниулах, түүний онол-практикийн асуудлаар ихэвчлэн процессын эрх зүйн чиглэлээр дагнан болон Монголын эрдэмтэдтэй хамтран ганц сэдэвт бүтээл туурвиж, нийтлэл өгүүлэл бичиж хэвлүүлжээ . Захиргааны процессын эрх зүйн онолын чиг хандлагыг судалж, өөрийн орны захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн эрх зүйн зохицуулалтын түвшинг шинжилж, харьцуулан дүгнэх, улмаар захиргааны процессын эрх зүй нь бие даасан салбар эрх зүй болох онол-эрх зүйн үндэслэлийг боловсруулж, үндэсний эрх зүйн тогтолцоонд захиргааны процессын эрх зүй хэмээх шинэ салбар эрх зүй үүсч бүрэлдсэнийг хууль зүйн шинжлэх ухааны тогтсон аргаар нээн харуулахыг үндсэн зорилгоо болгов. Уг зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлэн ажиллав. Үүнд: 1.Монгол Улсад захиргааны процессын салбар хэрхэн үүссэнийг онол-түүхийн үүднээс нэгтгэн дүгнэх; 2.Захиргааны процессын эрх зүйн онолын чиг хандлагад дүн шинжилгээ хийснээр захиргааны процессын эрх зүйн ойлголтыг тодорхойлж, уг эрх зүйн талаар нэгдмэл ойлголт бүрэлдүүлэх; 3.Салбар эрх зүйд тавигдах үндсэн шалгуурын дагуу захиргааны процессын эрх зүй бие даасан салбар эрх зүй мөн болохыг нотлон тодорхойлох; 4.Захиргааны процессын эрх зүйн эх сурвалжид дүн шинжилгээ хийн, түүний төрөлжүүлэлтийн түвшинг тогтоон цаашид боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэх; 5.Захиргааны процессын эрх зүй ба бусад салбар эрх зүйн харилцан хамаарлыг судалж, үндэсний эрх зүйн тогтолцоонд түүний эзлэх байр, чиг үүргийг тогтоох; 6.Захиргааны процессын эрх зүйд нэн тулгамдаж буй асуудлыг илрүүлж, түүнд дүн шинжилгээ хийснээр уг асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг болно. Захиргааны процессын эрх зүйн онол-арга зүйн үндсийг боловсруулах болон онолын чиг хандлагыг судлахад түүвэрлэх, түүхчлэн судлах аргыг харьцуулсан эрх зүйн аргатай хослуулан хэрэглэхийг оролдов. Захиргааны процессын эрх зүйн шалгуурыг боловсруулахад хэм хэмжээний болон системчлэх аргыг голлон хэрэглэв. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн практикт тулгамдаж буй асуудлыг ажиглах, бичиг баримт судлах, анкетын аргаар эмпирик судалгааг явуулав. Процессын эрх зүйн болон захиргааны процессын эрх зүйн тухай ойлголт, онолын чиг хандлага, зарчим, хэм хэмжээ ба эх сурвалж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсч буй нийгмийн харилцаа, түүний ялгарал, хэрэгжилтийн явц дахь бэрхшээл, түүний учир шалтгаан нь судалгааны гол объект болно. 1.Монгол Улсын захиргааны процессын эрх зүй нь бие даасан салбар эрх зүй мөн болох шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, эрх зүйн тогтолцоонд эзлэх байр суурийг нь тодорхойлсон; 2.Захиргааны процессын эрх зүйн хэм хэмжээний ангилал, эх сурвалжийн төрөл, эрэмбэ болон төрөлжүүлэлтэнд дүн шинжилгээ хийж, цаашид улам боловсронгуй болгох арга зүйн эхлэлийг тавьсан; 3.Захиргааны хэргийн ойлголтыг нийтийн эрх зүйн маргааны тухай сонгодог ойлголттой харьцуулан дүн шинжилгээ хийж, шинээр тодорхойлон улмаар уг ойлголт өргөжин тэлэх чиг хандлагыг тодруулах оролдлого хийсэн; 4.Захиргааны хэргийн харъяаллыг хуульчлан тогтоох үзэл баримтлалыг судлан уг хэргийн харъяаллыг шинээр хуульчлахад чиглэсэн тодорхой санал дэвшүүлсэн; 5.Захиргааны хэргийн харъяаллын талаарх маргаантай асуудлыг судлан дүн шинжилгээ хийснээр Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан ба захиргааны маргааныг зааглах үндэслэл, шалгуурыг тодорхойлсон; 6.Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилтийн байдлыг шинжилсний үндсэн дээр ЗХШ-д нэхэмжлэх эрх нээгдэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хөнгөвчлөх буюу боловсронгуй болгоход чиглэсэн тодорхой санал дэвшүүлсэн. 1.Захиргааны процессын эрх зүйг бие даасан салбар эрх зүй болох талаас судласан нь захиргааны материаллаг болон процессын эрх зүй цаашид бие даан, зохицуулах зүйлийнхээ хүрээнд улам бүр гүнзгийрэн хөгжих эхлэлийг тавьсан. Энэхүү хөгжил нь тэдгээрийн харилцан хамаарлын хүчин зүйлээр цаашид бие биеэ тэтгэн хөгжүүлэхэд зориулагдана; 2.Энэхүү ажлын хүрээнд хийсэн судалгаа нь нийтийн эрх зүйн салбаруудын зааг ялгаа болон уялдаа холбоог тодорхой болгоход чиглэгдсэнээрээ онолын төдийгүй практик ач холбогдолтой гэж үзнэ. Үүний үндэслэл нь хувийн эрх зүйн маргаан болон нийтийн эрх зүйн маргааныг зааглах хийгээд нийтийн эрх зүйн маргааныг дотор нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан ба захиргааны маргаан гэсэн ангилалд хувааж байгаа нь процессын эрх зүйн хөгжилд бага ч атугай тус нэмэр болох болов уу гэж найдна; 3.Уг судалгааны дүгнэлтүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг улам боловсронгуй болгоход чиглэж байгаа нь захиргааны процессын эрх зүйн хөгжлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэртэй юм; 4.Энэ судалгаа нь захиргааны хууль бус үйлдлээс иргэний эрх, эрх чөлөөг байнгын хамгаалалттай байлгах хууль зүйн баталгааг хангах эрх зүйн механизмын үйлчлэлийг сайжруулах, боловсронгуй болгоход чиглэж байгаагаар түүний практик ач холбогдол илрэнэ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд горилогчийн хийсэн дүгнэлт, санал нь түүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, ном бүтээлд тусгалаа олжээ. Горилогчийн 2006 онд бичиж хэвлүүлсэн "Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй" сурах бичиг нь өнөөдөр хууль зүйн их дээд сургуулийн оюутан суралцагчид, захиргааны хэргийн өмгөөлөгчдийн гол сурах бичиг, гарын авлага болжээ. Горилогч эл номонд захиргааны процессын эрх зүйн суурь ойлголтыг анх удаа томъёолон гаргасан бөгөөд захиргааны процессын эрх зүйн ерөнхий хийгээд тусгай асуудлыг бүхэлд нь нээн харуулахыг зорьсон бөлгөө. Докторант бусадтай хамтарч судалгааны сэдвийн хүрээнд нэлээд гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнийг зохиожээ. Үүнд Хууль зүйн үндэсний төвөөс эрхлэн 2004 онд гаргасан "Захиргааны хэргийн шүүхийн тухай мэдэгдэхүүн" хамтын бүтээлд 8 дугаар бүлэг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ойлголт, төрөл, зарчим, үе шат, онцлог, 10 дугаар бүлэг ЗХШ-д нэхэмжлэл гаргах эрх, 12 дугаар бүлэг Захиргааны хэргийн нотлох баримт, түүнийг бүрдүүлэх, нотлох үүрэг гэсэн 3 бүлэгт зохиогчоор оролцжээ. Мөн төвөөс эрхлэн 2004 онд хэвлүүлсэн "Захиргааны хэргийн шүүх" нийтэд зориулсан албан бус сургалтын гарын авлагад хамтран зохиогчоор 3 сэдвийг бичсэн бол Ханнс-зайделийн сангаас эрхлэн 2005 онд гаргасан "Захиргааны хэргийн шүүх, түүний үйл ажиллагаа" лекцийн материалд хамтран зохиогчоор оролцжээ. Докторант судалгааны ажлын сэдвийн хүрээнд олон улсын симпозиумд 1 удаа, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 3 удаа илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Мөн сэдвийн хүрээнд 5 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Горилогч 1998 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд Захиргааны процесс хичээлийг заах явцдаа захиргааны процессын асуудлыг бие даасан салбар эрх зүйн түвшинд хүргэхийг өөрийн зорилгоо болгон ажиллаж ирсэн билээ. Дэлхийн банкны эрх зүйн шинэчлэлт төсөл, ХЗДХЯ-аас хэрэгжүүлсэн хууль зүйн их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд горилогч 2008 онд "Захиргааны процессын эрх зүй" хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлыг хийсэн нь өдгөө хууль зүйн их дээд сургуулийн жишиг хөтөлбөр болон сургалтанд хэрэглэгдэж байна. Докторант Монголд шинээр байгуулагдсан Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд анхнаас нь оролцож "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвээр нийслэл болон 9 аймгийн шүүх, прокурор, өмгөөлөх, цагдаагийн болон захиргааны байгууллагын ажилтнуудад 30 гаруй удаа лекц уншив. Мөн Ханнс-зайделийн сангаас ТВ-5 телевизтэй хамтран явуулсан "Захиргааны хэргийн шүүх" сэдэвт телевизийн ярилцлагад удаа дараа оролцож ЗХШ-ийн үйл ажиллагааг сурталчлав. Судалгааны ажлын бүтэц, хэмжээ: Судалгааны бүтээл нь удиртгал, 3 бүлэг, 11 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгээс бүрдэж байна. Courier New 12 хэмжээтэй үсгээр 41-48 мөрөөр бичигдсэн 148 хуудастай болов.

 

111

2012 оны 03-р сарын 05 Нийтэлсэн Gan-od
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал

Ангилал: Криминологи судалгаа, шинжилгээ


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт онол, практикийн бага хурал 2011 оны 6-р сарын 23-нд Хангарьд ордонд зохион байгуулсан. Энэ бага хуралд тавьсан илтгэлээс...
          Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх төр засгийн болон нийгмийн хандлагыг өөрчлөх, түүнтэй тэмцэхэд эрх зүйн болон үйл ажиллагааны хувьд шинэчлэх хийх шаардлагатай байгаа юм. Монгол Улс, ялангуяа нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хандлага, түүнд үнэлэлт дүгнэлт өгч, санал дэвшүүлэх байдлаар энэхүү илтгэлийг бэлтгэлээ.

Монгол Улсад 2001-2010 он буюу сүүлийн арван жилийн хугацаанд 202898, жилд дунджаар 20 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн гаралт жилд дунджаар 427 хэргээр буурсан байна. Сүүлийн 10 жилд гэмт хэргийн улмаас 17088 хүн нас барж, 70675 хүн гэмтэж, 350.0 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 69.5 тэрбум төгрөг буюу 19.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлжээ. 
           Улсын хэмжээний гэмт хэргийн нөхцөл байдлыг товчоор, тоон хэлээр дүгнэвэл нэг гэмт хэрэгт 1.7 сая төгрөгийн хохирол ногдож, 11 гэмт хэрэг тутамд нэг хүн нас барж, 3 гэмт хэрэг тутамд нэг хүн гэмтжээ. Өөрөөр хэлбэл хоногт 56 гэмт хэрэг бүртгэгдэж, 5 хүн нас барж, 20 хүн гэмтсэн байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэргийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн дундажаар 49.6 хувьтай байсан ба 2010 онд 54.8 хувь байна. Энэ үзүүлэлт цаашид өсөх хандлагатай байна. 2010 оны хүн амын тооллогын дүнгээр нийслэлд хүн амын 63 хувь нь оршин сууж байна гэсэн дүн мэдээ гарсан. Монгол Улсын хувьд “Улаанбаатар хот гэмт хэргийн үнэмлэхүй төв” болж байна гэж үзэж байна.  

Улсын хэмжээнд болон нийслэлд үйлдэгдсэн хулгайлах гэмт хэргийн түвшин буурах хандлага байна. Сүүлийн 10 жилийн дунджаас үзэхэд гэмт хэргийн бууралт улсын хэмжээнд 657, нийслэлд 167 хэргээр тус тус буурчээ. Гэмт хэргийн гаралт 2001-2006 онд буурах, 2007 онд өсч, түүнээс хойш буурчээ.

Нийслэл хотод сүүлийн жилд 100672 гэмт хэрэг бүртгэгдсэний 34.1 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Нийгэмд учруулж буй хор хохирлоороо хамгийн эхэнд орж буй гэмт хэрэг юм.

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 8547 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 221 хэргээр буюу 2.7 хувиар, нийслэлд 4773 бүртгэгдсэн нь 134 хэргээр буюу 2.9 хувиар тус тус өсчээ. 

Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 2353 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хэргээр буюу 0.5 хувиар, нийслэлд 1139 бүртгэгдсэн нь 104 хэргээр буюу 8.4 хувиар тус тус буурчээ. Хулгайлах гэмт хэрэг буурсан шалтгааныг оны эхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 болгож нэмэгдүүлсэн, мөн цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга зохион байгуулсан, урьдчилан сэргийлж ажилласаны үр дүнтэй холбон үзэх үндэстэй юм. Дээрхи хугацаанд цагдаагийн байгууллага бусдын эд хөрөнгийг хулгайлахтай холбоотой гомдол, мэдээлэл улсын хэмжээнд 7929, нийслэлд 4398-ийг хүлээн авсанаас улсын хэмжээний 30, нийслэлийн хэмжээний 25 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их гэмт хэрэг гардаг байсан бол энэ оны эхний 5 сарын байдлаар Баянгол дүүрэгт хамгийн их гэмт хэрэг гарчээ. Баянгол дүүрэгт гэмт хэрэг өссөн нь бусдын биемахбодид гэмтэл учруулах, танхайрах гэмт хэрэг өссөн, үүнд орон сууц, үзвэр, үйлчилгээний газар, хүн амын хөл хөдөлгөөний идэвхижилтэй холбоотой. Хулгайлах гэмт хэрэг Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт хамгийн ихээр үйлдэгдсэн байна. Багахангай дүүрэгт нийт 2 гэмт хэрэг бүртгэгдсэн, хулгайлах гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. 

Энэ оны эхний 5 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 32.9 хувь нь хөнгөн, 48.3 хувь нь хүндэвтэр, 0.4 хувь нь хүнд, 0.9 хувь нь онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна. Хулгайлах гэмт хэргийн 80 гаруй хувь нь хөнгөн, хүндэвтэр ангиллын гэмт хэрэг байгаа. Цагдаагийн байгууллагаас хөнгөн, хүнд ангиллын гэмт хэрэг гэж ялгалгүй, иргэд их, бага хэмжээгээр хохирсонд бус, иргэний хохирсон асуудалд ижил тэгш байдлаар хандах, хүн хүчээ оновчтой чиглүүлж ажиллах  бодлого барин ажиллаж байна.

          Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 50.6 хувь нь гэр, орон сууц, ахуйн хүрээнд, 14.2 хувь нь гудамж талбайд, 8.5 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад үйлдэгдсэний зэрэгцээ 48.0 хувь нь 22-06 цагт буюу шөнө оройн цагаар, 24.4 хувь нь 14-19 цаг буюу ажлын цагаар, ихэнхи нь ажлын өдрүүдэд үйлдэгджээ. Хулгайлах гэмт хэргийн 16 орчим хувийг бүлэглэн гүйцэтгэсэн байгаагаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх арга, хэлбэр нь улам нарийсч, шинэлэг хэлбэрээр тэмцлээ явуулах шаардлага байгааг харуулж байна. 

Цагдаагийн байгууллага 2007 оноос гэмт хэмт хэргийн илрүүлэлт тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэх, алба хаагчдын ажлыг бодитой тооцох үүднээс өөрчилсөн.

Өөрөөр хэлбэр эзэн холбогдогч нь тодорхойгүй гэмт хэргийн яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоосон тохиолдолд л хэрэг илрүүлсэнд тооцдог болсон юм.

Энэ оны эхний 5 сарын байдлаар бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 1752 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэний 846 хэргийн яллагдагчаар татагдвал зохих этгээдийг олж тогтоосон ба гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 48.3 хувьтай байна.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 908 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэний 444 хэргийн яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоосон ба гэмт хэргийн илрүүлэлт нийслэлийн хэмжээнд 48.9 хувьтай байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 11.7 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсаны64.1 буюу 7.5 тэрбум төгрөгийн хохирол нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас үүджээ.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн улмаас үүдсэн 7.5 тэрбум төгрөгийн хохирлын 3.0 тэрбум төгрөг буюу 40 хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 3.9 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсаны 1.5 тэрбум төгрөг буюу 39.4 хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Харин нийслэлийн хэмжээнд хулгайлах гэмт хэргийн улмаас 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 965.9 сая төгрөг буюу 45.5 хувийг нөхөн төлүүлжээ.  

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэгчдийн 72 хувь нь 18-30 насны, 81.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 10 хувь нь эмэгтэй, 15 хувь нь хүүхэд, 15 хувь нь урьд ял шийтгэгдсэн хүмүүс байна. Иймд хөдөлмөрийн үр бүтээмж гаргах насны, тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс ихэвчлэн гэмт хэрэг үйлдэж байгаад дүгнэлт хийж, хариу арга хэмжээг бодлого болгон хэрэгжүүлэх шаардлага байна.

Орон байрны хулгайн гэмт хэрэг 2008-2010 он, 2011 оны эхний 5 сарын байдлаар 4634 бүртгэгдэжээ. Үүний 67 хувь нь нийслэлийн хэмжээнд үйлдэгджээ.

          Иймд иргэдийн сонор сэрэмж, өөрсдийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэд, олон нийтэд телевиз, интернэт, сонин, fmрадиогоор өргөн хүрээнд сурталчилж, урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэх, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд цагдаагийн эргүүл хяналтыг чиглүүлж ажиллах шаардлагатай байна. Гэр орондоо байнга архидан согтуурдаг, орчиндоо түгшүүр төрүүлдэг эрсдэл бүхий этгүүдүүдийг ажилд оруулах, албадан ажил хийлгүүлэх, ер нь ахуйн хүрээнд архидан согтуурах явдалтай эрчимтэй тэмцэх нь зүйтэй.

Аж ахуйн нэгж, байгууллагад үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэг 2008-2010 он, 2011 оны эхний 5 сарын байдлаар 4634 бүртгэгдэжээ. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна, дотногүй камержуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах,  Ялангуяа ломбард, үнэт эдлэл, бэлэн мөнгө ихээр хадгалдаг, төвлөрсөн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд  гэмт хэргийн халдлагаас хамгаалагдсан байх стандарт тогтоож мөрдүүлэх,  эздийн сонор сэрэмж, харуул хамгаалалтыг дээшлүүлэх шаардлагатай байна.

Авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 2008-2010 он, энэ оны эхний 5 сарын байдлаар 376 бүртгэгдсэн.  

          Тээврийн хэрэгсэл төдийгүй түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, толь, дугуй, акумлятор, бүтээлэг зэрэг эд зүйл алдагдах гэмт хэрэг багагүй гарч байгаад дүгнэлт хийж, тээврийн хэрэгсэлийг /ялангуяа орон нутагт мотоцикл/ бүрэн бүртгүүлжүүлэх, дугааржуулах, зориулалтын харуул хамгаалалттай зогсоол, грашид машинаа тавьдаг байх, жолооч нар машиндаа дохиолол суулгах, (учрах хохирол, эрсдлээс урьдчилан сэргийлж даатгалд хамруулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах), тээврийн хэрэгслийн шинэ болон хуучин сэлбэгийг худалддаг цэгүүд, дамжуулан борлуулдаг ченжүүдийн сүлжээг хяналтад авах (автомашины аккумлятор, толь, дугуй, радио техник хэрэгсэл болон бусад эд ангиуд), автомашины зориулалтын болон задгай граж, нэгдсэн зогсоолуудын байршлыг дохиолол, телекамерын хяналтанд бүрэн оруулах шаардлага байна.  

Халаасны хулгайн гэмт хэрэг сүүлийн 3 жил, энэ оны эхний 5 сарын байдлаар 342 бүртгэгдсэн байна.

               Халаасны хулгайн гэмт хэрэг ихэнхи нийслэлийн хэмжээнд үйлдэгддэг учраас онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Иргэдийн бухимдсан, хохирсон асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийн тулд энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг бүртгэлд бүрэн авах, хяналтад байлгах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тохиолдолд оногдуулах хариуцлагыг чангатгах, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, автобус, микро зэрэг нийтийн тэээврийн хэрэгслийн зорчигч орох, буух хэсэгт бичил камер байршуулах, нийтийн зах, худалдааны төв, дэлгүүрийн камерын хяналтыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллага, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлага байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв “Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл” сэдвээр криминологи судалгаа 2011 оны 4 дүгээр сард хийсэн юм. Уг судалгааны дүнгээс үзэхэд улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг тоон үзүүлэлтийн хувьд буурах хандлагатай явж ирсэн ч цаашид өсөх хандлага байна. Малын хулгайн 5-6 орчим хувь нь нийслэлд үйлдэгддэг байна. Нийслэлийн хэмжээнд малын хулгайтай тэмцэх асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

Тухайлбал, Нийслэл хот руу орох шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд бус байнгын хяналт шалгалтыг жигд явуулах, камержуулах, мал, мах, тэдгээрийн түүхий эдийн төвлөрлөсөн зах, худалдааны төв, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, махны гарал үүслийн гэрчилгээнд тавих хяналтыг чангатгах, Налайх дүүргийн “Цайз”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” захад мал хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн тасаг, хэсэг байгуулах ажлыг судлан шийдвэрлэх (УИХ-ийн Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 16 дугаар тогтоолийн 12 дахь заалт) шаардлагатай байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд дээрхи асуудлыг авч үзэхийн зэрэгцээ дараах асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.

1. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хандлага, арга барилаа өөрчлөх. Хулгайн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн хамгийн их хувийг эзэлдэг, их хэмжээний хохирол учруулдаг, үйлдлийн арга хэлбэр улам нарийн болсон, төр засаг, нийгэм, иргэд жирийн сөрөг үзэгдэл мэтээр үзэж, энэ дасал болчихсон хандлагыг өөрчилж, үүнтэй тэмцэх үйл ажиллагааг шинэлэг байдлаар явуулах, тэмцэх хүн хүчээ бэхжүүлэх, орчин үеийн шинэлэг техник технологийг ашиглах нь зүйтэй. Шинэ төрлийн гэгдэх гэмт хэргүүдээс илүү ихээр иргэдэд хор уршиг учруулж байна.

2. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрх зүйн болон үйл ажиллагааны хувьд цогц байдлаар тэмцэх шаардлагатай байна.

Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчноо сайжруулах чиглэлээр:  

·         Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ял шийтгэхээс илүү эдийн засгийн хөшүүрэг хэрэглэж тэмцэх, учруулсан хохирлын хэмжээнээс хамааран түүнээс хэд дахин хэмжээний төгрөгөөр торгодог, төлбөрийн чадваргүй бол албадан ажил хийлгэдэг байх,

·         Хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааруулан тооцоолох бус, бодит хохирлын тодорхой тоон дүнгээр хулгайлах гэмт хэрэг мөн эсэхийг авч үздэг болох, /эд зүйлийн үнэлгээг оновчтой тогтоох/,

·         Хөнгөн, хүндэвтэр ангиллын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгах,

·         Хулгайн гэмт хэргийн талаарх үнэн зөв, бодит мэдээлэл өгсөн шударга иргэний аюулгүй байдал, мэдээллийг нууцлалыг хангах асуудлыг анхаарч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх тухай заалт бүр хэрэгжихгүй байна. Иймд хуулийн заалтыг нийслэлийн хэмжээнд жинхэнэ утгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдээс төлбөртэйгээр мэдээлэл авах, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хүн хүчийг бэхжүүлэх, чадавхижуулах, мэргэшүүлэх, орчин үеийн техник хэрэгсэл худалдах авах үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай гэж үзэж байна.

4. Нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс харъяа цагдаагийн газар, хэлтсийн судалгааны багийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын судалгаанд үндэслэсэн урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах, хөрөнгө, санхүүгийн туслалцаа үзүүлж хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байх болно.

5. Хулгайн гомдол, мэдээллийг шалгах явцад хохирлын хэмжээ хүрэхгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон тохиолдолд гэм буруутай бол заавал Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулдаг байх, /2011 оны эхний 5 сарын байдлаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйл заасан “Бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах” зөрчил 344 бүртгэгдсэн байна /

6. Хулгайн гэмт хэрэг голлон үйлдэж буй 18-30 насны, ажилгүй залуучуудыг нийгмийн хариуцлагаа ухамсарласан аж ахуйн нэгж, байгууллага, компанид ажилд зуучлуулан оруулах, тэднийг дэмжих, урамшууллын механизм хэрэглэх, мөн урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин үйлдэж байгаад дүгнэлт хийж нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаалчан зохион байгуулж, аливаа хэлбэрээр тэдэнд дэмжлэг үзүүлэх, нийгэмшүүлэх,

7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулах, тэднийг улирал тутам гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамруулдаг байх,

8. Олон нийтийн байцаагчаар ажиллах хүмүүсийг цагдаагийн байгууллагаар судлуулж ажилд авах, тэднийг чадавхижуулах, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, хэсгийн байцаагчид бодитой дэмжлэг болохуйц байдлаар ажиллуулах,

9. Хулгайн гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр оршин суугчдын дунд “Иргэдийн үүсгэл санаачлага”-ыг дэмжсэн нөхөрлөл, холбоо, эргүүл зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах асуудлыг бодитой шийдвэрлэх,

Эцэст нь хэлэхэд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, үүний дотор урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах, ял шийтгэлийн бодлогыг өргөн хүрээнд хөндөж, эрх зүйн орчинг сайжруулах, орчин үеийн шинэлэг арга, хэлбэрээр эрчимтэй тэмцэх цаг үеийн шаардлага байна.

heregtei

2011 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Gan-od

http://mea-mn.blogspot.com/2011/05/3.html

http://biznetwork.mn/blog/show/id/31285

bank shoo dee

2011 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Gan-od
 
Зээлийн системийн хоёр дахь шатлалыг бүрдүүлж байгаа субъект нь арилжааны банк мөн. Орчин үеийн арилжааны банк нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй харьцаж, тэдэнд зээл, төлбөр тооцооны олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг бизнесийн том аж ахуй болсон байна.Арилжааны банкны эцсийн зорилго нь ашиг олох явдал юм. Зах зээлийн харилцааны өнөө үеийн арилжааны банк нь мөнгөн хөрөнгийг эдийн засгийн салбар хооронд болон салбар дотор хуваарилах санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, улмаар үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөцийг зүй зохистой ашиглах боломж олгож байна.Арилжааны банк нь дараахь 3 төрлийн үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:Сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, хадгалах,Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, болон бусад улсад зээл олгож, хөрөнгө оруулалт хийх,Харилцагчийн төлбөр тооцоог хийж гүйцэтгэх зэрэг үүрэгтэй.Аж ахуйн нэгж, иргэдийн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, хадгалан, улмаар зээлийн эх үүсвэрт ашиглах нь арилжааны банкны үндсэн үүрэг төдийгүй түүний оршин тогтнохын үндэс байдаг.Банкинд төвлөрсөн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө нь нэг талаас эзэндээ хүүгийн орлого авчрахын хамт, нөгөө талаас мөнгөн капитал болон хувирч, банкинд зээлийн эх үүсвэр ашиглагдаж улмаар зээлийн хүүгээр ашиг олох нөхцлийг бүрдүүлнэ. Зөвхөн банк нь өөрийн энэ үүргийг хэрэгжүүлж, сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг харилцан ашигтай нөхцлөөр өөр дээрээ төвлөрүүлж, түүнийг зээлийн капитал болгон ашиглаж байгаа юм.Банк нь зээлийг тухайн үеийн зах зээлийн нөхцлийн дагуу тодорхой хүүтэйгээр үйлдвэрлэл, үйлчилгээний янз бүрийн салбарт зээлдүүлэн үр ашигтай байршуулах үүрэгтэй. Энэ нь банкны хоёрдахь үүрэг юм.Банкны оролцоогүйгээр сул чөлөөтэй мөнгөө шууд хэрэгцээтэй газарт нь зээлдүүлэх боломжтой мэт боловч практик амьдрал дээр зээлийн иймэрхүү харилцааг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, эрсдэл ихтэй байдаг тул зээлдүүлэгчийн мөнгийг зээлдэгчид олгох зуучлагчийн үүргийг банк гүйцэтгэж байгаа юм.Зах зээлийн харилцааны үед сайн зохион байгуулагдсан төлбөр тооцооны тогтолцоо бий болгох явдал банкны системийн төдийгүй тухайн банкны тогтвортой үйл ажиллагааг хангах чухал нөхцөл болж байна. Арилжааны банкны гуравдахь үүрэг нь харилцагчийн касс, харилцахын бэлэн болон бэлэн бус тооцооны бүх гүйлгээг тэдний анхны шаардлагаар богино хугацаанд гүйцэтгэх явдал байдаг. Төлбөр тооцооны найдвартай чанар, үйлчилгээний шуурхай, соёлч байдал зэрэг нь харилцагчийг өөртөө татах нэг арга хэлбэр байдаг тул банкууд төлбөр тооцооны автоматжуулалтын түвшинг дээшлүүлэх, төлбөрийн арга хэрэгслийг боловсронгуй болгоход байнга анхаарч байдаг. Дээр дурдсан үүргээс гадна банк нь өөрийн харилцагчиддаа төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, инкасс, кассын үйлчилгээ үзүүлэх, валютын болон төрөл бүрийн үнэт цаасны гүйлгээ хийх зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг.Банкны гүйцэтгэх үүрэг нь түүний үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж байдаг ба банкны эрхлэх үйл ажиллагааг ерөнхийд нь:ХадгаламжЗээлҮйлчилгээ гэж гурав ангилж болно.Зах зээлийн харилцааны өнөө үед арилжааны банк нь өөр хоорондоо банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын компани, төлбөр тооцооны бие даасан санхүүгийн пүүс, компаниудтай зах зээлийн төлөө шударгаар өрсөлдөн ажиллах шаардлагатай байдаг. Шударга өрсөлдөөн нь банкны үйл ажиллагааны хүрээг тэлэх, үйлчилгээний үнэ, тарифыг бууруулах, чанарыг сайжруулахад түлхэц өгч байдаг.Арилжааны банкны чиг үүрэг:Мөнгө өсгөж үржүүлэх үүрэг:Энэ үүрэг нь зээлжүүлэлт болон хөрөнгө оруулалтын замаар хэрэгжиж байдаг. Банкууд зээл олгох боломжгүй буюу зээл олголтоо зогсоовол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрнэ. Иймээс энэ үүрэг эдийн засагт чухал ач холбогдол үзүүлдэг. Төлбөр тооцооны үүрэг:Энэ үүрэг нь төлбөр тооцоонд чек, зээлийн карт зэрэг төлбөрийн хэрэгслүүдийг хэрэглэх болсон үеэс ач холбогдол нь өсөх болсон. Аж ахуйн нэгж хоорондын төлбөр тооцооны ихэнх нь банкаар дамжин нэг данснаас нөгөө дансанд хийгдэж байдаг. Сүүлийн үед барууны орнуудад чекийн тооцоог багасгах, түүнийг электрон мөнгө дамжуулах системээр солихыг илүүд үзэх болсон.Хадгаламж хуримтлуулах үүрэг:Арилжааны банкууд нь түр зуурын хөрөнгийн илүүдлийг хадгалах ба нэг талаар мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг хадгалж, төлбөр тооцоо хийх боломж бүрдүүлэх, нөгөө талаар баялгийн үнэ цэнийг алдагдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд тусалж байдаг.Зээлжүүлэлтийн үйл ажиллагаа: Банкны пассив нь бусдад өгөх өглөг, өрөөс бүрддэг. Хадгаламж хуримтлуулахтай холбогдсон зардал ихэнх хувийг эзэлдэг ба энэ зардлыг бүрэн нөхөөд ашиг олох нь арилжааны банкуудын үндсэн зорилго бөгөөд тэр нь зээл олголтын үйл ажиллагаа юм. Зээлдэгч нь тодорхой хугацаанд мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон бизнесийн байгууллага, хувь хүн, засгийн газар зэрэг байж болно.Арилжааны банк нь олон чухал үйл ажиллагаа гүйцэтгэж байдаг. Үүнд:Мөнгөн хөрөнгийг дансанд хийх,Зээл олгох,Төсвийн орлого зарлагыг шилжүүлэх,Зээл, төлбөрийн баталгаа гаргах,Үнэт металл, валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах,Гадаад төлбөр тооцоо хийх,Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах,Хууль тогтоомжоор хориглоогүй бусад гүйлгээ,Үнэт зүйл худалдах зэрэг орно.Банк нь дор дурьдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:Дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох,Газрын зах зээл дээр ажиллах,Ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа эрхлэх гэх мэт. Арилжааны банкны баримтлах үндсэн чиг үүрэгТөрөөс банкны салбарт баримтлах үндсэн чиг үүргийг доор зааснаар тогтоожээ. Үүнд:Банк хуулийн хүрээнд өөрийн тогтвортой байдлыг хамгаалах бодлогыг баримтална.Банкны байгууллагын үйлчилгээ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжин иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд оновчтой нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр үзүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон дэд бүтцийн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулна. Банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, банкны байгууллагын үйлчилгээний шударга, ил тод байдлыг сайжруулах, банкны ажилтнуудын ёс зүйн зарчмыг мөрдөн ажиллуулах.Олон Улсын Төлбөр Тооцооны Банкны дэргэдэх Базелын Санхүүгийн тогтвортой байдлын хорооноос гаргасан банкны хяналт, шалгалтын үндсэн зарчмыг бүрэн хэрэгжүүлснээр банк санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээлд хүрч ажиллах, хямд, урт хугацаатай хөрөнгө татан төвлөрүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эрсдэлийг үнэлж хязгаарлах ажлыг хэрэгжүүлэх.Эрсдэлд суурилсан зохистой харьцааны үзүүлэлт ба санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх арга хэрэгслийг хослуулан хэрэглэх, түүнийг боловсронгуй болгох замаар санхүүгийн зах зээлийн ил тод байдлыг дээшлүүлэх.Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх бололцоо бүрдүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх.Ипотекийн анхдагч ба хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх.Монгол улсын төлбөр тооцооны системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төлбөр тооцооны үйл ажиллагаанд хяналт тавих, найдвартай шуурхай байдлыг хангахад шаардлагатай дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон бэлэн бус төлбөр тооцооны системийг нэмэгдүүлэх.Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хадгаламжийн даатгалын болон банкны хяналт шалгалтын нэгдсэн тогтолцооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай зээлийн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт болно.
 

bank shoo dee

2011 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Gan-od

Арилжааны банкны чиг үүрэг, түүний үйл ажиллагаа - Лекц #3

Зээлийн системийн хоёр дахь шатлалыг бүрдүүлж байгаа субъект нь арилжааны банк мөн. Орчин үеийн арилжааны банк нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй харьцаж, тэдэнд зээл, төлбөр тооцооны олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг бизнесийн том аж ахуй болсон байна.
Арилжааны банкны эцсийн зорилго нь ашиг олох явдал юм. Зах зээлийн харилцааны өнөө үеийн арилжааны банк нь мөнгөн хөрөнгийг эдийн засгийн салбар хооронд болон салбар дотор хуваарилах санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, улмаар үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөцийг зүй зохистой ашиглах боломж олгож байна.
Арилжааны банк нь дараахь 3 төрлийн үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
  1. Сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, хадгалах,
  2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, болон бусад улсад зээл олгож, хөрөнгө оруулалт хийх,
  3. Харилцагчийн төлбөр тооцоог хийж гүйцэтгэх зэрэг үүрэгтэй.
Аж ахуйн нэгж, иргэдийн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, хадгалан, улмаар зээлийн эх үүсвэрт ашиглах нь арилжааны банкны үндсэн үүрэг төдийгүй түүний оршин тогтнохын үндэс байдаг.
Банкинд төвлөрсөн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө нь нэг талаас эзэндээ хүүгийн орлого авчрахын хамт, нөгөө талаас мөнгөн капитал болон хувирч, банкинд зээлийн эх үүсвэр ашиглагдаж улмаар зээлийн хүүгээр ашиг олох нөхцлийг бүрдүүлнэ. Зөвхөн банк нь өөрийн энэ үүргийг хэрэгжүүлж, сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг харилцан ашигтай нөхцлөөр өөр дээрээ төвлөрүүлж, түүнийг зээлийн капитал болгон ашиглаж байгаа юм.
Банк нь зээлийг тухайн үеийн зах зээлийн нөхцлийн дагуу тодорхой хүүтэйгээр үйлдвэрлэл, үйлчилгээний янз бүрийн салбарт зээлдүүлэн үр ашигтай байршуулах үүрэгтэй. Энэ нь банкны хоёрдахь үүрэг юм.
Банкны оролцоогүйгээр сул чөлөөтэй мөнгөө шууд хэрэгцээтэй газарт нь зээлдүүлэх боломжтой мэт боловч практик амьдрал дээр зээлийн иймэрхүү харилцааг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, эрсдэл ихтэй байдаг тул зээлдүүлэгчийн мөнгийг зээлдэгчид олгох зуучлагчийн үүргийг банк гүйцэтгэж байгаа юм.
Зах зээлийн харилцааны үед сайн зохион байгуулагдсан төлбөр тооцооны тогтолцоо бий болгох явдал банкны системийн төдийгүй тухайн банкны тогтвортой үйл ажиллагааг хангах чухал нөхцөл болж байна.
Арилжааны банкны гуравдахь үүрэг нь харилцагчийн касс, харилцахын бэлэн болон бэлэн бус тооцооны бүх гүйлгээг тэдний анхны шаардлагаар богино хугацаанд гүйцэтгэх явдал байдаг.
Төлбөр тооцооны найдвартай чанар, үйлчилгээний шуурхай, соёлч байдал зэрэг нь харилцагчийг өөртөө татах нэг арга хэлбэр байдаг тул банкууд төлбөр тооцооны автоматжуулалтын түвшинг дээшлүүлэх, төлбөрийн арга хэрэгслийг боловсронгуй болгоход байнга анхаарч байдаг.
Дээр дурдсан үүргээс гадна банк нь өөрийн харилцагчиддаа төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, инкасс, кассын үйлчилгээ үзүүлэх, валютын болон төрөл бүрийн үнэт цаасны гүйлгээ хийх зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг.
Банкны гүйцэтгэх үүрэг нь түүний үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж байдаг ба банкны эрхлэх үйл ажиллагааг ерөнхийд нь:
  • Хадгаламж
  • Зээл
  • Үйлчилгээ гэж гурав ангилж болно.
Зах зээлийн харилцааны өнөө үед арилжааны банк нь өөр хоорондоо банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын компани, төлбөр тооцооны бие даасан санхүүгийн пүүс, компаниудтай зах зээлийн төлөө шударгаар өрсөлдөн ажиллах шаардлагатай байдаг. Шударга өрсөлдөөн нь банкны үйл ажиллагааны хүрээг тэлэх, үйлчилгээний үнэ, тарифыг бууруулах, чанарыг сайжруулахад түлхэц өгч байдаг.
Арилжааны банкны чиг үүрэг:
Мөнгө өсгөж үржүүлэх үүрэг:
Энэ үүрэг нь зээлжүүлэлт болон хөрөнгө оруулалтын замаар хэрэгжиж байдаг. Банкууд зээл олгох боломжгүй буюу зээл олголтоо зогсоовол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрнэ. Иймээс энэ үүрэг эдийн засагт чухал ач холбогдол үзүүлдэг.
 Төлбөр тооцооны үүрэг:
Энэ үүрэг нь төлбөр тооцоонд чек, зээлийн карт зэрэг төлбөрийн хэрэгслүүдийг хэрэглэх болсон үеэс ач холбогдол нь өсөх болсон. Аж ахуйн нэгж хоорондын төлбөр тооцооны ихэнх нь банкаар дамжин нэг данснаас нөгөө дансанд хийгдэж байдаг. Сүүлийн үед барууны орнуудад чекийн тооцоог багасгах, түүнийг электрон мөнгө дамжуулах системээр солихыг илүүд үзэх болсон.
Хадгаламж хуримтлуулах үүрэг:
Арилжааны банкууд нь түр зуурын хөрөнгийн илүүдлийг хадгалах ба нэг талаар мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг хадгалж, төлбөр тооцоо хийх боломж бүрдүүлэх, нөгөө талаар баялгийн үнэ цэнийг алдагдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд тусалж байдаг.
Зээлжүүлэлтийн үйл ажиллагаа:
Банкны пассив нь бусдад өгөх өглөг, өрөөс бүрддэг. Хадгаламж хуримтлуулахтай холбогдсон зардал ихэнх хувийг эзэлдэг ба энэ зардлыг бүрэн нөхөөд ашиг олох нь арилжааны банкуудын үндсэн зорилго бөгөөд тэр нь зээл олголтын үйл ажиллагаа юм. Зээлдэгч нь тодорхой хугацаанд мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон бизнесийн байгууллага, хувь хүн, засгийн газар зэрэг байж болно.
Арилжааны банк нь олон чухал үйл ажиллагаа гүйцэтгэж байдаг. Үүнд:
  • Мөнгөн хөрөнгийг дансанд хийх,
  • Зээл олгох,
  • Төсвийн орлого зарлагыг шилжүүлэх,
  • Зээл, төлбөрийн баталгаа гаргах,
  • Үнэт металл, валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах,
  • Гадаад төлбөр тооцоо хийх,
  • Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах,
  • Хууль тогтоомжоор хориглоогүй бусад гүйлгээ,
  • Үнэт зүйл худалдах зэрэг орно.
Банк нь дор дурьдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
  • Дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох,
  • Газрын зах зээл дээр ажиллах,
  • Ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа эрхлэх гэх мэт.
 Арилжааны банкны баримтлах үндсэн чиг үүрэг
Төрөөс банкны салбарт баримтлах үндсэн чиг үүргийг доор зааснаар тогтоожээ. Үүнд:
  • Банк хуулийн хүрээнд өөрийн тогтвортой байдлыг хамгаалах бодлогыг баримтална.
  • Банкны байгууллагын үйлчилгээ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжин иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд оновчтой нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр үзүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон дэд бүтцийн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулна.
  • Банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, банкны байгууллагын үйлчилгээний шударга, ил тод байдлыг сайжруулах, банкны ажилтнуудын ёс зүйн зарчмыг мөрдөн ажиллуулах.
  • Олон Улсын Төлбөр Тооцооны Банкны дэргэдэх Базелын Санхүүгийн тогтвортой байдлын хорооноос гаргасан банкны хяналт, шалгалтын үндсэн зарчмыг бүрэн хэрэгжүүлснээр банк санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээлд хүрч ажиллах, хямд, урт хугацаатай хөрөнгө татан төвлөрүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эрсдэлийг үнэлж хязгаарлах ажлыг хэрэгжүүлэх.
  • Эрсдэлд суурилсан зохистой харьцааны үзүүлэлт ба санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх арга хэрэгслийг хослуулан хэрэглэх, түүнийг боловсронгуй болгох замаар санхүүгийн зах зээлийн ил тод байдлыг дээшлүүлэх.
  • Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх бололцоо бүрдүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх.
  • Ипотекийн анхдагч ба хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх.
  • Монгол улсын төлбөр тооцооны системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төлбөр тооцооны үйл ажиллагаанд хяналт тавих, найдвартай шуурхай байдлыг хангахад шаардлагатай дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон бэлэн бус төлбөр тооцооны системийг нэмэгдүүлэх.
  • Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хадгаламжийн даатгалын болон банкны хяналт шалгалтын нэгдсэн тогтолцооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай зээлийн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт болно.

nutgiin ooroo udairdah baiguullaga

2011 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Gan-od

I БҮЛЭГ. НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ОНОЛЫН ҮНДЭС, ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ

1.1 Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай ойлголт, түүний үйл ажиллагааны зарчим болон үндсэн чиг үүргүүд

Нутгийн өөрөө удирдах ёс буюу нутгийн өөрөө удирдах байгууллагынтухай ойлголт нь маш эртний ойлголт бөгөөд хүн төрлөхтний түүхтэйсалшгүй холбоотой юм. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн хамт олны нийгмийн асуудал болон тэдний эрх ашгийг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж чаддаг, өөрөө хариуцлагаа үүрэх чадвартай, өөрийн гэсэн өмчтэй, иргэдийн төлөөллийн нөгөө талаас төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага юм.

Нутгийн удирдлага гэдэг нь товчхон хэлэхэд төвийн удирдлагаас ангид орон нутгийн төвшний удирдлагыг хэлэх бөгөөд энэ нь засаг захиргаа , удирдлагын арга барилтай зөв хослох чиг үүргийг хэрэгжүүлэхэд олон түмэн оролцох боломжтой, гадны ямар нэг нөлөө, хяналтаас чөлөөтөй байж тэдгээрийн тодорхой засаглах бүрэн эрхийн тухай асуудал юм.[1] Европын ихэнхи улс 1985 онд Европын Зөвлөлийн баталсан “нутгийн өөрөө удирдах ёсны тухай” Хартийн 3.1-д “нутгийн өөрөөудирдах ёс/удирдлага/ гэдэг бол хуулийн хүрээнд, хүн амын ашиг сонирхолын дагуу, өөрөө хариуцлага хүлээх зарчимд тулгуурлан төрийн хэргийн ихэнхи хэсгийг зохицуулан дэглэж удирдах бодитчадамж , эрх юм.” гэж тодорхойлжээ.[2] Нутгийн өөрөө удирдах ёсны Европын Хартид түүнд нэгдэн орж буй Европын холбооны улсуудад юуны түрүүнд дор дурдсан 10 зүйлийг хангах шаардлагыг тавьсан байна.[3]

  • Өөрийн удирдлага, нутаг дэвсгэр бүхий коммуны үндсэн бүрэнэрх нь Үндсэн хууль, эсвэл бусад хуулиар баталгаажсан байх
  • Төрийн зүгээс коммунд тодорхой зорилготойгоор хуулийн хүрээнд ямар нэгэн бүрэн эрхийг шилжүүлэхийг үгүйсгэхгүй байх
  • Хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн санаачлагаар бүх зүйлийг хийх
  • Коммуны бүрэн эрх нь тодорхой байхын хамт хуульд заагаагүй бол төвийн болон дээд шатны байгууллагын зүгээс түүнийг үгүйсгэж, хязгаарлахгүй байх
  • Коммуны хилийн зэсийг өөрчлөхдөө түүний удирдах байгууллагын саналыг авах
  • Коммуны сонгуульт төлөөлөгчдийн эрх зүйн байдал нь өөрийн албан үүргээ саадгүй биелүүлэх баталгаа болох

· Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд тавих захиргааны аливаа хяналт нь зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн зарчмыг сахиулах утгыг агуулсан байх

· Нутгийн өөрөө удирдах байгууллага нь зарцуулах эрх бүхий өөрийн гэсэн өмчтэй байх

· Коммун нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн баталгаагаар хангагдах эрхтэй байх

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын цаашдын хөгжилд чухал хувь хэмэр оруулсан үйл явдал бол Канадын Торонто хотноо 1993 ондхуралдсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын олон улсын холбооны 31-р бага хурлаас баталсан “Нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын тунхаг “зэрэг баримт бичигүүд батлагдан гарсан явдал юм. Энэхүү тунхагт “Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугчид, иргэдөөрсдийн амьдрал, аж ахуйд хамаарах бүх асуудлыг ардчилсан, шууд, нууц, тэгш, тогтмол хугацааны, бүгдийг хамарсан сонгуулиар зохионбайгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан өөрсдийн итгэл, үнэмшил, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хөрөнгө, мөнгөнийхээ хирээр хууль тогтоох дээд байгууллагаас батлан гаргасан хуультогтоомжийн хүрээнд шийдвэрлэн зохицуулах эрх мэдлийг “нутгийнөөрөө удирдах ёс”хэмээн тодорхойлжээ.[4] Манай орны хувьд энэүзэл санааг дэмжиж Нутгийн Удирдлагын Холбооноос өөрийн орны“Нутгийн өөрөө удирдах ёс”-ыг бэхжүүлэх улмаар ардчилсан төрийнтогтолцоог боловсронгуй болгох зорилгоор 2001 онд болсон II иххурлаас энэхүү тунхагийг гаргажээ.

Энэ тунхагийн зарчим, үзэл санаа нь одоо үед дэлхий нийтээр нутгийнөөрөө удирдах байгууллагад баримтлаж буй бодлогтой нийцэжбайгаагаараа давуу талтай юм. “Монгол Улсын засаг захиргаа нутагдэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” –ийн шинчэлсэннайруулгаар “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиарсонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллгатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийнашиг, сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрхзүйн бодит чадвар мөн” гэж тодорхойлсон билээ.Нутгийн өөрөөудирдах байгууллагын зорилго бол нутгийн иргэдийг сайн сайхан ажиллаж амьдруулах явдал юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын онолын үндэс

Нутгйин өөрөө удирдах ёс буюу нутгийн өөрөө удирдах байгууллага нь хүн төрлөхтний түүхтэй салшгүй холбоотой юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэр болон түүнд оршин суудаг хүн ам тэдний эрх ашгийг хамгаалах болон төртөй харьцах тэдний хоорондын харилцааны эрх зүй зэрэг хүчин зүйлтэй холбоотой байна.Нутгийн өөрөө удирдах байгууллагад тулгуурладаг”Өөрөө удирдах ёс гэсэн ойлголтыг Францын хувьсгалын үед төртөй харилцах нэгжийн бие даасан байдлыг тусган илэрхийлэхийн тулд анх удаа хэрэглэжээ.Германы эрдэмтэн Штейн “Өөрөө удирдах ёсыг иргэд орон нутгийн түвшинд төрийн удирдлагын хэрэгт оролцох хэлбэр” гэж үзжээ. Хожим нь энэ ойлголт либерализмын нөлөөгөөр иргэдийн хувийн эрх ,эрх чөлөөний агуулгаар өргөн хүрээнд хэрэглэгдэх болжээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцооны үүсэл хөгжил нь суурин болон нүүдлийн соёл иргэншил оршин тогтсонтой холбоотой байна. Тухайн үедээ нутгийн өөрөө удирдах ёсны /байгууллагын /хөгжилд том хувь нэмэр оруулсан гол үйл явдал нь Францд гарсанхувьсгал байжээ. Энэ үед европын орнуудад ч гэсэн засаглалын шинэ хэлбэр бий болгох зайлшгүй шаардлагыг дэвшүүлэн тавьж байжээ.19-р зуунд нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсийг Токвиль, Штейн, Гнейст нарын зэрэг эрдэмтэд өөрсдийн бүтээлд тодорхой тусгажбайжээ. Тэд нутгийн өөрөө удирдах ёсны тухай онолын үндсийг дараахтаван чиглэлд авч үзсэн байдаг байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны тухай онолын урсгалыг “Чөлөөт хүйнэгдэл /община/-ийн”, “Нийгмийн”,Төрийн”, ”Дуализмын”, Нийгмийн үйлчилгээний” гэсэн таван чиглэлд ангилан авч үздэг байна.[5]

Чөлөөт хүй нэгдэл /община/-ийн онол

Нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсийг бий болгоход 19-р зууны

Германы гарамгай эрдэмтэд Гнейст,Штейн,Лабанд нар нилээд хувь нэмэр

оруулжээ.

Эдгээр эрдэмтэд нутгийн өөрийн удирдлагын мөн чанарт тулгуурлан

чөлөөт хүй нэгдэл/община/-ийн онолыг дэвшүүлэн тавьсан байна..Энэ үед Европын орнуудад ч гэсэн Үндсэн Хуульт ёсны төлөө хөдөлгөөн өрнөсөн нь тэр үеийн хүнд сурталтай хэцүү тогтолцооноос салах гэсэнорон нутгийн тэмцэл нь чөлөөт хүй нэгдлийн онол дэлгэрхэд чухалтүлхэц болжээ. Белги/1831он/-ийн Үндсэн хуульд хууль тогтоох,гүйцэтгэх, шүүх засаглалын зэрэгцээгээр дөрөв дэхь засаглал болгож нутгийн өөрийн удирдлагын тухай тусгай бүлэг бий болгосон нь цаашид нутгийн өөрийн удирдлагыг Үндсэн хуулийн хүрээнд хөгжүүлэхэд чухал алхам ,хувь нэмэр болсон байна. Францын төрийн зүтгэлтэн Турэ энэ үзэл санааг тавьсан илтгэлдээ дэвшүүлэн тавьж байжээ. Түүний илтгэлд нутгийн өөрийн удирдлагын онолыншийдвэрлэх үндсэн асуудал болох нутгийн удирдлагын өөрийнх нь мөнчанарт байдаг общины өөрийнх нь ажлын тухай ойлголт, мөн төрөөс орон нутгийн байгууллагад шилжүүлж болох төрийн ажлын тухайойлголтыг тус тус дэвшүүлэн тавьж байжээ.

Нийгмийн онол

Чөлөөт хүй нэгдлийн онолын халааг авч нутгийн өөрөө удирдах ёснытухай нийгмийн онол гарч иржээ.Энэ онолын урсгал нь общины онолынадил төр, нийгмийн хоорондох зөрчилт байдлаас үүссэн байна. Хамгийн гол зарчим нь орон нутгийн бие даасан хамтлаг, холбоонууд өөрсдийнзорилгоо чөлөөтөй хэрэгжүүлж байхад оршдог байна. Нийгмийнонолоор бол нутаг дэвсгэрийн бие даасан хамтлаг, холбоонууд өөрийнзорилгоо хэрэгжүүлэх нь зөвхөн тэдний эрхийн асуудал бөгөөд нутгийнөөрөө удирдах ёсны байгууллага нь төрийн байгууллага биш гэж үздэгбайсан байна. Энэ нь төр, орон нутгийн хооронд зөрчилдөөн болон үлойлголцох байдлыг үүсгэж цаашид хөгжих боломжийг ньхязгаарлажээ.Төрийн болон нутгийн удирдлагын эрхлэх чиг үүргийгхатуу зааглаж тогтоож болдоггүйг амьдрал харуулжээ. Гэхдээ энэ онолнь нутгийн өөрөө удирдах байгууллага нь бие даасан мөн тухайн нутаг дэвсгэрийн ашиг сонирхлыг илэрхийлэгч байгууллага байх ёстой гэжээ.Энэ нь төрийн байгууллага биш гэдгийг гаргаж тавьснаар нутгийн өөрөөудирдах ёсны онолын хөгжилд том хувь нэмэр оруулсан юм.

Төрийн онол

Германы эрдэмтэн Фон Лоренц Штейн, Рудольф Гнейст нар нийгмийнонолын сул талыг харгалзан үзэж эдгээр үзэл баримтлалд тулгуурланнутгийн өөрийн удирдлагын төрийн онолыг бүтээжээ. Энэ онолоор бол нутгийн өөрийн удирдлага нь төрийн удирдлагын орон нутгийн зохион байгуулалтын нэг хэлбэр юм гэж тодорхойлжээ. Ийм болхоор нутгийнөөрөө удирдах ёсны бүхий л бүрэн эрх нь төрөөс зөвшөөрсөн төрийнзасаглалаас эх сурвалжтай гэж үздэг байна. Нутгийн удирдлага нь төрийн удирдлагаас ялгаатай нь түүнийг нутгийн бие даасан хамтлаг болон нутгийн иргэд хэрэгжүүлдэг байна. Р.Гнейст, Л.Штейн нар нутгийн өөрөө удирдах ёсны төрийн онолын хүрээнд харилцан ялгаатай 2 үндсэн чиглэл /улс төрийн-Гнейст ,хуулийн-Штейн /-ийг томъёолон гаргасан байна. Р. Гнейстийн үзэж байгаагаар орон нутагт өөрийн удирдлагын бие даасан байгууллагыг байгуулж, тэнд тусгай албан хаагчид буюу орон нутгийн иргэдээс удирдлагыг үнэ хөлсгүйгээр хэргэжүүлнэ. Харин Л.Штейн нутгийн өөрийн удирдлагын бие даасан байгууллагыг байгуулах бөгөөд тэр нь төрд шууд хамаарахгүй боловч төрийн зөвшөөрсөнөөр төрийн удирдлагын тодорхой зорилт ,чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж үзжээ. Олонхи эрдэмтэд Л.Штейны .хандлагыг дэмжсэн байна.Тэдний үзсэнээр нутаг дэвсгэрийн бие даасан нэгдэл/корпорация/ нь төртэй харилцахдаа нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхтэй оролцох явдал юм Орчин үеийн гадаадын эрдэмтэдийн үзэж байгаагаар орон нутагт төрийн удирдлагын төвлөрлийг сааруулсан хэлбэр болно

Дуализмын онол

ХХ зууны эхээр төрийн онолын дараа дуализмын онол нь төрийн болоннийгмийн онолын давуу талыг авч гарч иржээ. Энэ онолоор цэвэрнутгийн өөрөө удирдах ёсны өөрийнх нь ажил хэрэг ба орон нутгийнтүвшинд төрийн тодорхой чиг үүргийг төрийн захиргааны байгууллагашиг бие даан хэрэгжүүлдэг хоёрдмол шинжийг илэрхийлдэг гэж үздэгбайна. Энэ хоёрдмол шинж нь дэлхийн олон орны Үндсэн хуульд болонЕвропын хартид тусгалаа олжээ. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсныхөгжлийг тодорхойлох гол зарчим ч гэж болох юм.

Нийгмийн үйлчилгээний онол

Энэ онолын онцлог нь нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагааны голзорилго бол нутаг дэвсгэрийн оршин суугчдын сайн сайхан байдлыгхангах явдал гэж үзжээ. Мөн оршин суугчдадаа үйлчилгээ үзүүлэх ньнутгийн өөрийн удирдлагын үүрэг гэж үздэг байна. Эдгээр онолынсургаал, чиглэлүүд нь өөрийн давуу болон сул талуудтай гэдэг ньтүүхийн урт үеийг туулахдаа амьдралд дангаараа хэрэглэгдэхгүйболох нь харагджээ. Харин тухайн орны төрийн байгууламж болонтогтолцооны хэв маяг, хэлбэр, тухайн орны хүмүүсийн уламжлал,иргэдийн аж төрөх ёс, зан заншил зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойболох нь хөгжлийн явцад тогтоогдсон байна. Дэлхийн улс орнуудтэдгээрээс өөрийн оронд аль нь үр дүнтэй, амьдралд нийцэх хэсгийгсонгон авч нутгийн өөрийн тогтолцоондоо тусгаж хэрэгжүүлсээр иржээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага гэж юу вэ?

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Үндсэн Хуулиар эрх хэмжээ нь тодорхойлогдсон байгууллага юм.

Гэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллага өмнөх АДХ-ын байгууллагын гүйцэтгэж байсан зарим чиг үүрэг, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиг үүрэг, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэлэлцэн шийдвэрлэж байдаг онцлогтой билээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын статусыг тухайн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч албан тушаалтан / Захирагч, Засаг ноён, Мэр гэх мэт / эрх хэмжээтэй байх уу, нутаг дэвсгэрийн иргэдийн сонгосон тэдний төлөөллийн байгууллага эрх хэмжээтэй байх уу гэдэг ойлголттой хольж ойлгож болохгүй юм. Эдгээр байгууллагууд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тухайн улс орны хөгжлийн хүрсэн түвшин, нийгмийн идэвх, зан заншил зэрэг олон хүчин зүйлээс удирдлагын аль байгууллага нь эрх хэмжээтэй байх асуудал шалтгаалдаг байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тоог хүн амын тоо, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоодог.

  1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

Ш 50 000 хүртэл хүн амтай бол – 25 төлөөлөгч

Ш 50 000 – 90 000 хүртэл хүн амтай бол – 30 төлөөлөгч

Ш 90 000 дээш хүн амтай бол – 35 төлөөлөгч

  1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал – 40 төлөөлөгч
  2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

Ш 2 000 хүртэл хүн амтай бол – 15 төлөөлөгч

Ш 2 000 – 9 000 хүртэл хүн амтай бол – 20 төлөөлөгч

Ш 9 000 дээш хүн амтай бол – 25 төлөөлөгч

  1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

Ш Багануур, Багахангай, Налайх дүүргүүд – 15 төлөөлөгч

Ш Бусад дүүргүүд – 35 төлөөлөгч

Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо

Монгол улсад Ардын хувьсал ялсанаас хойш нутгийн удирдлагын хуучин тогтолцоог халж, засаг захиргааны байгууллагын шинэ системийг үүсгэн хөгжиж ирсээр ардчилсан хувьсгалтай золгожээ. Манай орон зах зээлийн харилцаанд шилжиснээр нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт орж, 1992 оны шинэ Үндсэн Хуулиар баталгаажсан нутгийн удирдлагын цоо шинэ тогтолцоо буй болгосноор өнөөг хүрчээ. Өмнөх тогтолцооны үед бүтцийн өөрчлөлтийг хийсээр ирсэн нь ололттой тал байсан ч бас дутагдалтай тал нь захиргааны байгууллагыг аж ахуйн туслах ажил мэтээр САА, МАА, ТАА, Нэгдэлийн удирдлагуудад хавсаргасан явдал юм. Өнөөгийн тогтолцооны давуу тал нь Үндсэн Хуульд баг, хороог анхан шатны нэгж болгон хуульчлан тогтоож өгсөн явдал юм.

А. Өмнөх үеийн нутгийн өөрөө удирдах байгууллагынтогтолцоо болон зохион байгуулалтын бүтэцийн тухай

Ардын засгийн газраас 1923-аас 1925 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм , “Их шавийн захиргааны дүрэм”, Ховдын харъяат газрын захиргааны дүрэм”,“Дарьгангын нутгийн захиргааны дүрэм”, “Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм”- ийг баталжээ.Эдгээр дүрмийг үндэслэн засаг захиргааны байгууллага байгуулах ажил амжиллттай явагджээ.”Монгол улсын нутгийн захиргааны дүрэмийн нэгдүгээр зүйл”-д ….арван гэрээс дээш баг, сум, хошуу , аймаг , улсын засгийн газар хүртэл тус тусын ардын төлөөлөгчдийг сонгон хуралдуулж, дэс дараалан хурал байгуулан, элдэв хэрэг зүйлийг шүүмжлэн хэлэлцүүлж, олонхийн саналаар таслан тогтоож, ардын эрхийг эрхэмлэн хүндэтгэвэл зохино”[6] гэж заажээ. Үүний дагуу Хурлуудыг сонгон байгуулах ажил явагдаж орон нутгийн засаг захиргааны хуваарьт үндэслэсэн арван гэр, баг , сум , хошуу , аймгаас үүссэн хурал ба тэдгээрийн гүйцэтгэх байгууллагын нэгдмэл систем бүрэлдэн тогтожээ.1924 онд Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж эхэлснээр нэгдмэл систем бүрэлдэн тогтсон гэж үздэг байна. Энэ систем нь арван гэрийн , багийн , сумын , хошууны , аймгийн Хурал болон Улсын Их Хурал гэсэн 6 шатлалаас бүрддэгбайжээ.

  • 1924 оны анхдугаар Үндсэн хуульд төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагыг”Хурал” гэж нэрлэжээ.
  • 1940 оны Үндсэн хуульд “Хөдөлмөрчин ардын Хурал”
  • 1949 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Хөдөлмөрчдийн депутатын Хурал”
  • 1960 оны Үндсэн хуулиар “Ардын депутатын Хурал “гэж тус тусөөрчлөгдөн нэрлэгдэж иржээ.

Ардын депутатуудын Хурал / АДХ / -ын систем нь 3 шатны 7 төрлийн хурлаас бүрдэж үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.

· Дээд шат – Ардын Их Хурал

· Дунд шат – Аймаг , хотын АДХ

· Доод шат – Сум , хороо , район , орон нутгийн хотын АДХ

Эдгээр хурлын системын тогтолцоо нь 1992 он хүртэл хэрэгжээд цоо шинэ тогтолцоонд шилжсэн юм. Өмнөх үеийн бүх шатны АДХ-д нэгдэж засаг төрийн эрх барих төлөөлөлөгчдийн байгууллагын нэгдмэл системийг бүрдүүлж байжээ.

Энэ үеийн системийн онцлог нь нэгдмэл систем бөгөөд мөн Хурал бүр нь нэгдмэл системийн нэг хэсэг болж ажилладагт бас нэг онцлог нь оршиж байжээ. Орон нутгийн АДХ-ын системийн дээд шат нь 1960 оны Үндсэн Хуулийн 5-р бүлгийн 46-р зүйлийн заалтын дагуу байгуулагдсан 18 аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр хотын 22 хурлаас бүрддэг байжээ. АДХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь чуулган, байнгын комисс, депутат, гүйцэтгэх захиргааны үйл ажиллагаа байжээ. Үүгээр АДХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангаж иржээ. Аймаг, хотын Хурлын эрх хэмжээний нэг хэсэг нь анхан шатны Хурлыг удирддаг байжээ. АДХ-ын чуулганыг тухайн хурлын гүйцэтгэх захиргаа зарлан / аймаг, хотын АДХ –ыг жилд 2 удаа , анхан шатны АДХ-ыг жилд 3 удаа / хуралдуулдаг байжээ.

Орон нутгийн АДХ-ын зохион байгууллалтын нэг салшгүй хэлбэр нь байнгын комисс байсан байна. Байнгын комиссыг төрийн байгууллалтын тодорхой салбар болон аж ахуйн асуудлаар гэх мэтээр байгуулдаг байжээ. АДХ нь өөрөө Байнгын комиссын төрөл,бүрэлдэхүүнийг тогтоон шийдвэрлэдэг байжээ Байнгын комиссын бүрэлдэхүүнд гүйцэтгэх захиргааны гишүүд болон ардын хянан шалгах хорооны дарга мөн шүүхийн дарга, прокурорыг оруулдаггүй байжээ.АИХ-ын Тэргүүлэгчид Байнгын комиссын ажиллах дүрмийг баталдаг байсан нь тэр үеийн системийн онцлог байжээ.

Хурлын гүйцэтгэн захирамжлах газар нь гүйцэтгэх захиргаа байжээ.Аймаг, хотын гүйцэтгэх захиргааны байгууллага нь сард 1-ээс доошгүй мөн анхан шатны байгууллага нь сард 2-оос доошгүй удаа хуралддаг байв. Чуулганаар хэлэлцүүлэхээр зааснаас бусад аливаа асуудлыг гүйцэтгэх захиргаа шийдвэрлэх эрхтэй байжээ. Гүйцэтгэх захиргаа нь хуулинд зааснаар дараах үүргүүдийг гүйцэтгэдэг байжээ.

- Хурлын чуулганыг зарлаж, бэлтгэн хийлгэх ажлыг;

- Хурлын байнгын комиссуудын үйл ажиллагааг зохицуулах ажлыг;

- Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь депутатад туслах ажлыг

АДХ-аас Гүйцэтгэх захиргааны газар, хэлтэс, тасгийг улс ардын аж ахуйн салбарын чиглэлтэй уялдуулан байгуулдаг байжээ.Аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны газар, хэлтсийн дүрмийг Сайд нарын зөвлөл баталдаг байжээ.

АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд 3 төрлийн комисс ажилладаг байжээ.Үүнд:

1.Насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс

2.Захиргааны комисс

3.Хянах комисс

Эдгээр комиссууд нь тус тусдаа өөр өөрийн гэсэн онцлог үүргүүдийг гүйцэтгэдэг байсан байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын өмнөх тогтолцооны үеийн удирдлагын үүрэг , хариуцлагын тогтолцоо нь шат шатандаа давхацсан босоо тогтолцоотой байжээ.

Б. Өнөөгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо болон зохион байгуулалтын бүтэцийн тухай

Монгол орон ардчилал , зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж эхэлсэн тэр үед шинэ Үндсэн Хууль батлагдсанаар нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөн байгуулах эрх зүйн орчин бүрдсэн юм..Ардчилсан нийгэмд иргэн бүр өөрийн амьдарч буй орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдсэн, эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн шинэ Үндсэн хуультай болсон билээ. Мөн Үндсэн Хууль батлагдсан тэр жил нутгийн удирдлагын хууль мэндэлсэн нь “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм.Үүнээс хойш олон хуулиуд батлагдан гарч ирсэн. Монгол улсын шинэ Үндсэн Хууль хэрэгжсэнээр нийгмийн амьдралын бүхий л харилцааг хуулиар зохицуулдаг болов

.Монгол улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлд:

  1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
  2. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцооны тухай хуульчлан тодорхой тогтоож өгсөн байдаг.

Үндсэн хуульд зааснаар газар зүйн байршилаар нь нутгийн удирдлагын субъектүүдийг буй болгожээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг Үндсэн Хуульд ийнхүү тодорхойлжээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг,нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдын Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал юм.

Тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн гэж. 1992 онд батлагдсан Монгол Улсын Шинэ Үндсэн Хуулиар ИТХ-ын байгууллагыг Үндсэн Хуулийн байгууллага болгон баталгаажуулж өгчээ.Үүгээр баг, хорооны бүтцийг анх удаа засаг захиргааны анхан шатны нэгж гэж тодорхойлж өгсөнөөрөө хуучин АДХ-ын системийн тогтолцоог өөрчилж өгсөн онцлогтой юм. Цоо шинэ удирдлагын бүтцийгбий болгож Үндсэн Хуулиар баталгаажуулсан нь том дэвшил байлаа.Үндсэн Хуулинд ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагтай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” [7]гэж заасан. Мөн “Монгол Улсын нутаг дэвсгэр Засаг захиргааны хувьд аймаг,нийслэлд, аймаг нь суманд,сум нь багт,нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.[8]” Аймаг, нийслэл,сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа , нутаг дэвсгэр, эдийн засаг , нийгмийн цогцолбор мөн”[9] гэж тодорхойлсон юм. Эдгээрээс үзэхэд засаг захиргааны нэгжийн удирдлага нь нэг талаас иргэдийн төлөөллийн байгууллага болох ИТХ , нөгөө талаас төр засгийн төлөөлөгч болох Засаг дарга нар юм. Засаг дарга нь Засгийн газар болон дээд шатныхаа байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тэдний өмнө хариуцдаг. Сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргатухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцдаг.

Аймаг, нийслэл , сум , дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т зааснаар , мөн 26.3 –т зааснаар засаг даргыг тус тус 4 жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг. Засаг дарга нар нь бүрэн эрхийн хугацаанд төр засгийн төлөөлөгчийн хувьд дээрээс гаргасан тушаал шийвэрийг хэрэгжүүлэж, ард иргэдэд болон тухайн харъяа газар нутгийн аж ахуйн нэгж ,төрийн бус байгууллага мөн албан газруудад хууль суртачлах, тэднийг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг шаардах ,тэдний үйл ажиллагааг хуулийн хүрээнд явагдаж байгаа зэргийг хянах үүрэгтэй юм. Хуулинд аймаг, сум, нийслэл, дүүргийн ИХТ-г 4 жилийн хугацаагаар сонгох, Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг 4 жилийн хугацаатай гэж тус тусд нь заасан байдаг.Мөн Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын төлөөлөгчдын тоог хүн амын байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан сонгох, журмыг хуулиар тодорхой тогтоож өгсөн байдаг билээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын тэргүүлэгчдийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно гэж хуулинд тодорхой зааж өгсөн байдаг.Гэхдээ сонгуулийн дүнгээр туайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл,Хурлын даргад нэр дэвшүүлэх эрхтэй гэж хуулиндаа тодорхой зааж өгсөн байдаг. Энэ нь нутгийн удирдлагын байгууллагыг ардчилсан зарчмаар ил тод тодорхой өөрсдийнхөө төлөөлөгчдөөр дамжуулан даргыг сонгох эрхийг хуулиар баталгаажуулж өгсөн явдал юм.

Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг бас хуулинд тодорхой зааж өгсөн.ИТХ-ын байгууллага нь төр засгийн бодлогыг орон нутгийн эрх ашигтай хослуулж тухайн нэгжийн иргэдийн сайн сайхны төлөө ажиллахүүрэгтэй тэдний төлөөллийн байгууллага юм. ИТХ-ын байгууллага нь тухайн орон нутгийн иргэдийн дундаас сонгогдсон төлөөлөгчтөй байгууллага юм.

Хуулиар байгуулагдсан анхан шатны нэгжийн үйл ажиллагаанаас дээд шатны байгууллагын үйл ажиллагаа шууд хамааралтай юм. Учир нь анхан шатны нэгж болох баг, хороо нь дээд шатны байгууллагуудаас батлагдан гарч байгаа хууль, тогтоол, шийдвэр, дүрэм, журам , зааварыг өөрсдийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэд болон тэнд ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллага дээр хэрэгжүүлдэг юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараах тогтолцооноос бүрддэг байна.

1.аймаг , нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

3.баг , хорооны иргэд Нийтийн Хурал .

Манай орны нутгийн удирдлагын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах байгууллагыг, төрийн удирдлагатай хэрхэн хослуулдагийг схем-1.2-т харуулав. (М.Сандаг-очирын схемыг ашиглав.)

Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ, ИНХ нь өмнөх тогтолцооны АДХ-тай харьцуулахад ялгагдах дараах онцлогуудтай.

Үүнд:

1. Өмнөх үеийн (аймаг , хот , хороо , район,орон нутгийн хот )-ын АДХ нь нэгдэж дээд шатны АИХ хүртэлх төрийн эрх барих төлөөлөгчдын байгууллагуудын нэгдмэл системийг бүрдүүлж төвлөрлийг бий болгосон дан ганц босоо тогтолцоотой байжээ. Өнөөгийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрсдийнхөө эрх хэмжээний асуудлыг тухайн нутаг дэвсгэртээ бие даан хэрэгжүүлдэг, төвлөрсөн бус хэвтээ тогтолцоотой,харилцан бие биенээсээ хараат бус байх эрх нь Үндсэн Хуулиар хамгаалагдсан байгууллагууд юм.

2. Өмнөх үеийн АДХ -н төлөөлөгч нь имератив мандат бүхий төрийн төлөөлөгч -депутатаас сонгогддог байсан байна. Өнөөгийн нутгийн удирдлагын төлөөлөгчидын нэр дэвших үйл явц ардчиллын зарчимын дагуу явагдаж нам, эвсэл, хувь хүн нэр дэвшүүлэх эрхтэй байдаг байна.

3. АДХ-нь орон нутагт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүргийг голлон гүйцэтгэж байсан байна.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ асуудлыг бие даан шийдвэрлэдэг бөгөөд улсынхад оролцох статустай болсон онцлогтой байна.

4. Өмнөх үеийн Гүйцэтгэх захиргаа нь АДХ-ын гүйцэтгэх байгууллага ,түүний салшгүй нэг хэсэг нь байсан бөгөөд хурлыг өөрийг нь орлон ажиллах шинжтэй байжээ. Одоогийн ИТХ -н хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид байнгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймаг ,нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга ,нарийн бичгийн дарга нар орон тооны болсон байна.

5. Өмнөх үеийн Ардын депутатуудын дээд шатны Хурал нь доод шатны Хурал ба гүйцэтгэх захиргааны тогтоол, захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй байдаг байжээ.. Одоогийн дээд шатны Хурал нь доод шатны Хурлаа удирдах эрхгүй бөгөөд гагцхүү түүнд мэргэжил, арга зүйн удирдлага , туслалцаа үзүүлдэг байна.

Нутгийн захиргааны байгуулллага болох Засаг дарга , АДХ-ын гүйцэтгэх захиргаатай харьцуулахад ялгагдах дараах онцлогуудтай.

Үүнд:

1. Шат шатны АДХ-ууд нь хурлаасаа Гүйцэтгэх захиргаагаа сонгож түүн дотроосоо даргаа сонгодог байсан байна. Одоогийн засаг дарга нарыг нэр дэвшүүлэх болон томилох үйл явц нь ардчиллын зарчим дээр тулгуурласан өөр өөрийн гэсэн онцлог ялгаатай байна. Ж-нь: Монгол улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог бол тэд томилогдоод сум, дүүргийн Засаг даргыг томилох гэх мэт явагддаг байна.

2. Ажлаа хариуцан тайлагнах хэлбэр нь Гүйцэтгэх захиргаа нь үйл ажиллагаагаа түүнийг сонгосон Хурал болон зохих аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд тайлганадаг байна .Одоогийн Засаг дарга ньажлаа хуралдаа тайлагнаж мөн өөрийг нь сонгосон Ерөнхий сайд болон дээд шатны Засаг даргын өмнө шууд хариуцдаг байна.

3. Өмнөх үеийн Гүйцэтгэх захиргаа нь хамтын удирдлагын байгууллага байсан байна.

Одоогийн Засаг дарга нь төр засгийн төлөөлөл болж нутгийн өөрийн удирдлагыг хослон хэрэгжүүлдгийн хувьд асуудлыг шийдвэрлэх болон үйл ажиллагаа явуулахдаа Хуралтайгаа харилцан холбоотой ажиллаж мөн өөрөө хариуцлага хүлээх байдлаараа нэгдмэл захирамжийн байгууллага болдог байна.

4. Өмнөх үеийн Гүйцэтгэх захиргааны газар, хэлтэс, тасгийг, Хурлаасаа байгуулаж даргыг нь томилдог байжээ. Мөн дүрмийг нь Сайд нарын Зөвлөлөөс баталдаг байсан байна. Одоогийн Засаг даргын ажлын алба нь түүний Тамгын газар байна.Засаг даргад удирдлагыг томилох , ажиллах журмыг тогтоох эрх нь хадаглагддаг байна.

5. Өмнөх үеийн Гүйцэтгэх захиргааны дарга нар нь түүнийг сонгосон хурал, төрийн эрх барих болон захиргааны дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлж харъяа нутаг дэвсгэртээ аж ахуй, нийгэм-соёл, улс төрийн байгууллалтыг удирдах үүрэг гүйцэтгэдэг байжээ. Өнөөгийн Аймаг,нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар нь харъяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч учраас хуулиар шат шатандаа эрх үүрэг нь тодорхойлогдсон байдаг тул тэр л бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дүгээр бүлгийн 8 дугаар зүйлд нутгинйн өөрөө удирдах байгууллагын удирдлагын үндсэн зарчмыг “Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгжийн удирдллага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг , нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, эрх чөлөө , тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтлана” гэж тодорхойлсон.Засаг даргын үндсэн чиг үүрэг нь Засгийн газрыг хүн амтай “холбох” явдал бөгөөд түүний эрх мэдлийн хүрээнд санхүү , аюулгүй байдал, боловсрол, соёл , аялал жуулчлал , нийгмийн туслалцаа, эдийн засгийнхөгжил, төлөвлөлт хамаарах ба тэдгээрийг холбогдох газар хэлтэсүүдэрхлэн гүйцэтгэдэг ерөнхий нийтлэг жишиг тогтсон бөлгөө.[10] ИТХ, ИНХ-ын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжын хүрээнд ажиллах иргэдийн төлөөллийн байгууллага учраас Засаг даргаас хараат бус байдлаар ажиллаж чадвал мөн өөрсдөө идэвхи санаачлага гарган ажилдаа шинийг эрэлхийлбэл тэдний ажлын үр дүн улам бүр тодорхой болж иргэдэд ойртсон , тэдний эрх ашгийг хамгаалсан байгууллага байж уялдаа холбоо нь улам нэмэгдэнэ.

Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэс

1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны гол үндсэнзарчим нь өөрийн эзэмшлийн тодорхой нутаг дэвсгэртэй байх.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны бүтэц,зохион байгуулалт нь тодорхой байх.

3. Тодорхой эрх бүхий иргэд, оршин суугчтай байх

4. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь төсөв, санхүүгийн хувьд бие даасан байх.

5. Хурлын өөрийн болон ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон төсөв зардлыг тусад нь төлөвлөж, түүнийг өөрөө бие даан зарцуулах эрхтэй байх.

6. Орон нутгийн чанартай асуудлыг.биеэ дааж шийдэж ажиллах бүрэнэрхтэй байх шаардлагтай

Ер нь нутгийн өөрөө удирдах байгууллагын төсвийн санхүүжилтийн эх үүсвэр байгаа эсэхийг үл харгалзан төрийн санхүүжилтээр орон нутгийн хүн амын наад захын хэрэгцээг хангах явдал гол зорилт болж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад харьцдаг субъектүүд

1. Эхлээд тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид харьцаж эхэлдэг.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэрт оршинсуугч иргэдийн өөрсдөө сонгосон байгууллага юм.Энэ байгууллага ньорон нутгийн буюу иргэдийн ашиг сонирхолыг илэрхийлж , тэдний сайн сайхны төлөө үйлчлэх байгууллага юм .

2. Дэлхийн аль ч орны нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийнхуулийн тухай хуульд сонгуулийн насанд хүрсэн тухайн улсын иргэн бүр сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй бөгөөд тэд ч энэ эрхээ эдэлдэг. Тийм учраас иргэд энэ утгаараа нутгийн өөрөө удирдах байгууллагтайгаа харьцдаг байна.

3. Нутгийн өөрөө удирдах байгууллагаас байгуулсан болон сонгогдсон байгууллагууд.

4. Тухайн нутаг дэвсгэрт байдаг төрийн захиргааны болон төрийн бус байгууллагууд, харьцдаг байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны зарчим

Нутгийн өөрөө удирдах байгууллага оршин тогтнох хэд хэдэн гол шаардлагтай зарчмууд байдаг байна.Өөрөөр хэлбэл үйл ажиллагаандаа тулгуурласан өөрөө удирдах байгууллагын орон нутгийн хэргийг бие даан шийвэрлэх нөхцлийг хангах гэсэн үг юм.

Удирдлагын үндсэн зарчим нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагтай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг,нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах ,хууль дээдлэх зарчмыг баримтлана.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үндсэнзарчмууд:

  • Орон нутгийн чанартай бүх асуудлыг бие даан шийдвэрлэдэгбайх

Үүнийг манай улсын Үндсэн хуульд тусгасан байдаг юм.

  • Нутгийн өөрөө удирдах байгууллага нь зохион байгуулалт,удирдлагын хувьд төрийн удирдлагаас ангид байх шаардлагтай.

Манай эрдэмтэд , судлаачдын үзэж байгаагаар манай орны нутгийнөөрөө удирдах байгууллага нь төрийн ч , төрийн бус ч байгууллагабиш Үндсэн хуулийн буюу түүгээр эрх үүрэг нь тодорхойлогдсонбайгууллага юм.[11]

  • Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх хэлбэр нь зохионбайгуулалтын хувьд олон янз байх.

Энэ нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн үйл ажиллагаагхэрэгжүүлэхдээ ямар ч хэлбэрийн зөвлөл байгуулах мөн түр хороо гэхмэт байгууллагыг буй болгон ажилуулахыг зөвшөөрнө гэсэн үг юм.

  • Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрийн гэсэн өмчтөймөн санхүүгийн хувьд боломжийн бүрэн эрхтэй байх явдал юм.

Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульдзааснаар бол орон нутгийн өмчийн эзэн нь нутгийн өөрөөудирдах байгууллага юм. Улсын Их Хурлаас тогтоол гаргажтөрийн өмчийн тодорхой хэсгийг орон нутгийн өмчид аймаг,нийслэлд шилжүүлсэн байдаг билээ.

Нутгийн өөрөө удирдах ёсны шинж

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн хамт олны ажил амьдралын асуудлыг мөн нийгэм-соёлын болон тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг төлөөлсөн байгууллагаараа уламжлуулан шийдвэрлүүлэх, тэдэнд хуулийн хүрээнд үйлчлэх , хуулинд харшлахгүй бол өөрсдөө асуудлыг бие даан шийдвэрлэх шинжийг агуулж байдаг.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ дотоодамьдралын асуудлыг болон хөгжлийнхөө асуудлыг өөрсдөө бие дааншийдвэрлэдэг байх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигддаг байна.Үндсэн

Хуульд энэ шинжийг маш тодорхой зааж өгчээ.“Нутгийн өөрөө удирдахбайгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага ньшийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхойасуудлыг шийдвэрлэх талаар хууль , төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж заасан байна.[12]

Нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргаж буй шийдвэр нь тухайннутаг дэвсгэртээ засаглах буюу заавал биелэх шинжтэй байх.

Энэ тухай Үндсэн хуульд тусгаж өгсөн байна.”Хурлын тогтоол…ньхууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар , … шийдвэртнийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөрдагаж мөрдөнө[13] гэж заасан байна.Мөн түүнчлэн нутгийн өөрөөудирдах байгууллагын шийдвэрийг байгууллага, иргэд заавалбиелүүлэх, шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг буруутайбайгууллага, албан тушаалтан, иргэд нөхөн төлөх, арилгах үндэслэлийгтодорхой авч үзсэн байдаг.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд “Хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэмбуруутай этгээд бүрэн хэмжээгээр нөхөн төлнө” [14]гэж заажээ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрийнхөө асуудлыгшийдвэрлэж , хэрэгжүүлэхэд гадны ямар нэгэн даралт , шахалтандорохгүйгээр бие даан шийдвэрлэдэг байх.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хэнээс ч хамааралгүйгээрөөрийнхөө эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэж чаддагт л энэ шинжийн агуулгын мөн чанар нь оршино. Монгол Улсын Үндсэн Хуульд энэ шинжийг харгалзан үзэж эрх хэмжээг нь тодорхойлжээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргүүд

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуулиар тусгайлан олгосон чигүүрэгтэй байгууллага юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүрэг нь түүний үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд юм.

1. Орон нутгийн хэргийг шийдвэрлэхэд иргэдийн оролцоогхангаж өгөх

Нутгийн удирдлагын байгууллага нь төр , засгийг иргэдтэй холбох гүүрболох ёстой.Мөн удирдлага нь хүнд сурталгүй иргэдийг чирэгдүүлэхгүйажиллах үүрэгтэй.Нутгийн удирдлагын байгууллага нь хуулийн хүрээнд иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, тэдний оролцоог хангаж өгөх үүрэгтэй юм.Нутгийн удирдлагын уян хатан механизмыгбий болгох үндсэн үүрэгтэй байгууллага юм. Ингэснээр орон нутагтардчиллыг улам зөв эрчимтэй хөгжүүлэх мөн орон нутгийн чанартайасуудлыг оршин суугчид өөрсдөө бие даан шийдвэрлэх нөхцөлбололцоог бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой. Иргэдийн хувийн санаачлагаболон эрмэлзэллийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг байх ёстой.

Иргэдийн идэвхи санаачлагад тулгуурлан нутгийн өөрийн удирдлага ньхэрэгждэг байна. Орон нутгийн хэргийг шийдвэрлэхэд иргэдийноролцоо маш их хэрэгтэй. Орон нутгийн хэргийг шийдвэрлэхэд оролцохиргэдийн оролцоо нь дараах байдлаар илэрдэг байна.

А.Бүх нийтийн санал асуулга болон сонгууль зэрэг өөрийн хүсэлсонирхолыг шууд илэрхийлэх ;

Б. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцохгэсэн эдгээр хэлбэрээр хэрэгждэг.

2. Орон нутгийн өмч болон санхүүгийн нөөцийг удирдах чиг үүрэгтэй

Нутгийн өөрийн удирдлага нь өөрийнхөө бодлого болон зорилтоохэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагтай материаллаг болон санхүүгийнбие даасан нөөцтөй байж чиг үүргээ хэрэгжүүлнэ.Нутгийн өөрөөудирдах байгууллагууд нь орон нутгийн өмчийг эзэмших түүнийгашиглах мөн захиран зарцуулах эрхтэй. Орон нутгийн төсвийг бие даанбүрдүүлэх,батлах, зарцуулах, орон нутгийн татвар, хураамжийг тогтоохчиг үүрэгтэй. Чиг үүргээ үр ашигтай хэрэгжүүлснээр зорилгоохэрэгжүүлэх нөхцөл бий болно гэж үздэг байна.Тухайн орны эдийнзасгийн болон нийгмийн хөгжлийн түвшингээс шалтгаалан орон нутагтнутгийн өөрийн болон төрийн удирдлагыг түлхүү хөгжүүлэх вэ гэдэгасуудал гарч ирдэг байна.

Орон нутгийн өмч,хөрөнгө бүрдүүлж эзэмших, ашиглах , хамгаалах,арвижуулах [15] чиг үүрэгтэй байвал гэсэн санаа маш чухал санааүүнийг нутгийн удирдлагын байгууллагууд болон тухайн нутагдэвсгэрийн харъалалтай гэх тодотголтой бүх хүмүүс мөн байгууллагуудүйл ажиллагаандаа чиглэл болгон хэрэгжүүлж эхэлбэл монгол улсынцаашдын хөгжилд маш том хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

3. Тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийг хангах чиг үүрэгтэй

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргаа болон нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлийг хангах ёстой. Мөн иргэдийн болон орон нутгийн амьдралын бүхий л асуудлыг өөрсдөө хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж ,хариуцлагаа өөрөө хүлээх чадвартай байгууллага юм Мөн дараах үүргийг гүйцэтгэдэг.Үүнд: төсөл, хөтөлбөр, санхүүгийн жилийн төсвийгбатлах мөн гүйцэтгэлийг нь хангуулах түүнд хяналт тавих, орон нутгийнөмчийн аж ахуйг удирдах зэрэг ордог байна.

4. Нутаг дэвсгэрийн нийгэм — ахуйн мөн соёлын болониргэдийн амьдралд зайлшгүй шаардлагтай бусад нөхцлийгхангах

Нутгийн өөрийн удирдлагын үндсэн үүргийн нэг хэсэг нь тухайн нутагдэвсгэрийн иргэдэд үйлчлэх явдал юм.Нутгийн өөрөө удирдахбайгууллага нь төрийн байгууллага болон дээд албан тушаалтнаас илүүтухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын амьдралтай ойр учраастэдний амьдралд юу хэрэгцээтэй байгаа болон амьдралын түвшингдээшлүүлэхэд юу шаардлагатай байгааг мэддэг юм.Иймээс тэдгээрийн амьдралын зайлшгүй шаардлага нөхцлийг хангах чиг үүрэгтэй юм.

5. Харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж болоннийгмийн дэг журмыг сахиулах

Монгол улсын хуулинд нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхзөвлөлийг толгойлон ажилладаг.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь энэ үүргээ төрийн байгуулагуудтай хамтран хэрэгжүүлдэг.Хууль дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж улмаар нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэдэг байна.

6. Хууль болон бусад эрх зүйгээр баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх ашиг, сонирхолыг хамгаалах

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрсдийнхөө эрх ашиг, сонирхолыг хамгаалсаар ирсэн түүхтэй.

Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажсан эрхээхамгаалах үүрэгтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагууд энэ үүргээголдуу эвлэлдэн нэгдэх замаар шийдэж ирсэн түүхтэй юм

Нутгийн өөрөө удирдах ёсны баталгаа

Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх нь баталгаатай байжзорилго, чиг үүргээ бүрэн дүүрэн үр ашигтай хэрэгжүүлнэ.

Нутгийн өөрөө удирдах ёсны баталгаа нь дараах нөхцөлүүдээрхангагдаж байж хэрэгждэг байна.

- Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь бүрэн хэрэгжих бодит боломжийг бүрдүүсэн байх

- Нутгийн өөрийн удирдлагыг идэвхижүүлэхийн тулд урьдчилсаннөхцөл бололцоогоор сайн хангах хэрэгтэй байдаг.

- Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээндгаргасан шийдвэр нь бүрэн хэрэгжих бодит боломжийг бүрдүүсэн байх

- Нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагааны тогтвортой ажиллахнөхцлийг хангасан байх.

- Нутгийн өөрөө удирдах ёс нь ерөнхий ба тусгай гэсэн хоёр үндсэнбаталгаатай байдаг байна.

1. Ерөнхий баталгаа

Ерөнхий баталгаа нь өөртөө эдийн засгийн , улс төрийн, оюун санааныбаталгаануудыг багтаасан байдаг байна.

а. Эдийн засгийн баталгаа

Нутгийн өөрөө удирдах ёсны эдийн засгийн баталгаанд доорхи 2үндсэн асуудал ордог байна.

  • Нийгмийн эдийн засгийн систем дээр тулгуурласан эдийнзасгийн үйл ажиллагааны эрх чөлөөг хэрхэн хангаж байгаабайдал.
  • Орон нутгийн өмчийн эзэмшилт, ашиглалт мөн зарцуулалтынталаарх нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ,өмчийн эрхийн хамгаалалагдсан байдал.

б. Улс төрийн баталгаа

Улс төрийн баталгаанд төрийн байгууламжийн хэлбэр, засаглалынтэнцвэртэй байдал, хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалдаг зэрэгасуудлууд ордог байна.

· Тухайн орны төрийн байгууламжийн хэлбэр , засаглалынхувиарлалтын зарчим

· Төвийн болон нутгийн удирдлагуудын байгууллагуудынхоорондын эрх хэмжээний зааг ялгаа, харилцаа, эрх үүргийнтэнцвэржилтийн байдал.

· Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнийхээасуудлаар бие даах чадвар

· Тухайн оронд хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хэрхэнхангаж, хүндэлдэг, тэдгээрийн эрх зүйн баталгаа.

в. Оюун санааны баталгаа

Тухайн орны үнэт зүйлс мөн нийгмийн үнэт зүйлс хамаардагбайна.

  • Нийгэм, хувь хүний үйл ажиллагааны эрмэлзэлийн байдал.
  • Оюун санааны үнэт зүйлс, соёлын түвшин
  • Нийгмийн эрх зүйн ухамсарын төлөвшил.

2. Тусгай буюу хууль зүйн баталгаа.

Энэ баталгаанд төрийн болон орон нутгийн түвшинд өөрийн үйлажиллагаагаа хангах эрх зүйн хэрэгсэлтэй байх асуудал ордог байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны ач холбогдол

Хүн төрлөхтөн үүссэн үеэсээ эхлэн өөрсдийнхөө асуудлыг хүйэлгэнээрээ нэгдэж шийдэж эхэлсэнээс улбаалан өнөөдрийг хүртэлхөгжиж ирсэн нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн орчныг бүрдүүлжчадсан явдал нь тэдний ололт юм.

Нутгийн өөрөө удирдах ёсны ач холбогдол нь доорхь байдлаар илэрхийлэгддэг байна.

а. Ардчиллыг хөгжүүлэх

Орон нутгийн төвшинд ардчиллыг хөгжүүлэх нөхцөл бололцоогбүрэлдүүлж өгдөг.Иргэн бүр өөрийн төлөөллийн хүнийг нутгийн өөрөөудирдах байгууллагад сонгох мөн өөрөө сонгогдох эрхтэй болдог. Энэнь нутгийн өөрөө удирдах

байгууллагын үйл ажилллагаанд идэвхтэй оролцож өөрийн саналбодлыг түүний шийдвэрт тусгах боломжийг олгож өгдөг байна.

б. Төрийн зүгээс орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх зарим чиг үүргээсээ чөлөөлөгдөх ач холбогдолтой

Нутгийн өөрөө удирдах ёсны тухай тодорхойлолтод…төрийн хэргийнүлэмж хэсгийг… орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр заасан байдагбилээ.

Энэ нь иөр орон нутгийн түвшинд нутгийн удирдлагын байгууллагуудгүйцэтгэж чадах чиг үүргийг тэднээр гүйцэтгүүлэх төдийгүй, шаардлагатай үед өөрийн зарим чиг үүргийг нэмж шилжүүлдэгээрилэрч байдаг.Үүнийг нутгийн өөрөө удирдах ёс нь төвлөрлийгсааруулах агуулгыг өөртөө багтааж байдгийн нэыг илэрэл гэж хэлжболно.

в. Төр, захиргаа, иргэдийн холбоо бэхжидэг

Нутгийн өөрөө удирдах ёс хөгжсөнөөр төрийн болон иргэд өөрийн амьдрал ахуйтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжбүрддэг байна.Жишээ нь Иргэд хорооныхоо иргэд Нийтийн Хуралдоролцон дүүргийнхээ Засаг даргын ажлын тайланг сонсож үнэлэлтдүгнэлт өгөх, шинээр сургууль, цацарлаг байгуулах зэрэг асуудлыгшийдвэрлэхэд оролцох болж төр, захиргаа , иргэдийн хооронд хэлхээхолбоо тогтдог байна.

г. Орон нутгийн онцлогийг харгалзах боломж бүрддэг

Нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргаж буй шийдвэр нь ороннутгийн бодит хэрэгцээ, шаардлагатай уялдаж гарч байдаг. Энэ болтухайн нутгийн иргэдээс өөр хэн ч тухайн орон нутгийн хэрэгцээ,шаардлага, эдийн засаг, санхүүгийн боломж, нөхцлийг мэдэхгүйтэйхолбоотой юм.

д. Иргэдийн хяналт , хувийн санаачлага дээшилдэг ачхолбогдолтой

Нутгийн өөрөө удирдах байгуллагууд нь орон нутгийн амьдрэалынасуудлуудыг шийдвэрлэж, тодрхой ажил зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэхээр иргэдийн оролцох санаачлага, идэвхи их нэмэгдэж ирдэг байна. Энэ нь тэдний өөрсдий нь сонгож байгуулсан байгууллагаучраас тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжоорхангагддаг байна.

1.2 Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаархи Монгол УлсынҮндсэн Хуулийн үзэл баримтлал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар Монгол Улсын ҮндсэнХуульд ийнхүү тодорхойлжээ: ”Нутгийн өөрөө удирдах байгууллага болаймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайнХурлын хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн”[16]гэж.

Үүгээр нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ямар байгууллага байх, түүний байгуулагдах зарчим улмаар бүрэн эрхийх нь хугацаагтодорхойлжээ.Эндээс үзэхэд ИТХ болон ИНХ нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн өмнөөс ажил хэргийг нь шийдвэрлэнхэрэгжүүлдэг байгууллага юм. Мөн ”Аймаг, нийслэлийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлыг 4 жилийн хугацаагаар сонгоно.Эдгээр Хурлынболон сум,дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиартогтооно”[17]гэж заажээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг үндэслэж Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн эрхийнхугацаа болон төлөөлөгчдийн тоог тодорхой нарийвчлан зааж өгсөн байдаг. Иргэд тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэдийн дотроос өөрсдөө төлөөлөгчөө сонгодог. Энэ эрх нь доорхи “Орон нутгийн хурлынсонгуулийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 4.1-д Орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсын иргэд нийтээрээ, чөлөөтөй, шууд сонгох эрхйин үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.”гэсэн хуулийн заалтаар баталгааждаг байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт“Аймаг, нийслэл, сум ,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй” гэжээ. Энэ хуулиар сум,дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааг аймаг, нийслэлийнхтэй адилтгаж өгсөн байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь бусдаас хамааралгүй байх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”[18]гэж тодорхойлсон.

Мөн Үндсэн хуулийн 62-р зүйлийн 2-дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…”гэж заасан.Үүгээр нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ дотоод амьдрал болон хөгжлийн асуудлыг бие дааж шийдвэрлэдэг байх явдлыгбаталгаажуулж өгчээ.Мөн Үндсэн Хуулийн энэ заалтаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь ард түмний эрх мэдэл, эрх, эрх чөлөөнийанхдагч нэгж, талбар учраас түүний халдашгүй байдлыг хамгаалж өгсөн.

Нутгийн өөрөө удирдах ёсны тухай Европын Хартид заасан зарим тодорхойлолт нь Үндсэн хуулиар баталгаажсан байдаг. “Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагтай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно”[19]гэж заасан нь Харти-д заасан тодорхойлолтын үзэл санаанд тохирсон төвлөрлийг сааруулах агуулгыг тодохойлжээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхсубъектийг Үндсэн Хуульд “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн…”[20] гэж заасан байхад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 4-р бүлгийн 28.1.1-д “төр, засгийн бодлого, хууль тогтоомж,Засгийн газрын болон дээд шатны Хурал,Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж зааж өгсөн.Засаг дарга нь төрийн удирдлагыг тухайн орон нутагт хэрэгжүүлэх гол хүн учраас түүний эрх , үүргийг тодорхойлж өгчээ.

Төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч гол субъект болох Засаг даргыг томилуулах, чөлөөлүүлэх, огцруулах, талаар Хурлын эдлэх эрх хэмжээг тодорхой заасан байдаг.Үндсэн Хуулийн 60 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг,баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, харъяалах дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох тухай заасан байдаг. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дүгээр зүйл.( Засаг даргыг чөлөөлөх, огцруулах,Засаг дарга огцрох ) энэ талаар нарийвчлан тодруулахын хамт Засаг даргыг чөлөөлүүлэх,огцруулах үндэслэлийг тодорхой тогтоож өгсөн байдаг.

Нутгийн удирдлагын нэг субъект болох нутгийн өөрөө удирдах байгууллагын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг яаж шийдэх эрх мэдлийг тодорхойлжээ.

Үндсэн Хуулийн 57 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ”гэж заажээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд ямар эрх зүйн орчин бүрдүүлж тухайн нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжих баталгааг Үндсэн Хуулийн 63 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол…гаргана”; мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” гэж тус тус заасан байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаархи Үндсэн Хуулийн үзэл баримтлал нь манай улсын төвлөрсөн удирдлагаас ангижрах гол нөхцлийг бүрдүүлж өгсөнөөр орон нутгийн удирлагын тогтолцоо шинэчлэгдэж, иргэд өөрсдөө төрийн хэрэгт эрх тэгш, чөлөөтөй оролцох бололцоогоор хангагдах нөхцлийг бүрдүүлсэн юм.

Шинэ ардчилсан Үндсэн Хууль батлагдсанаар нутгийн удирдлагыг, тухайлбал НӨУЁ-ыг жинхэнэ утгаар нь бий болгон, төлөвшиж бэхжих нөхцлийг бүрдүүлсэн юм. Үндсэн Хууль батлагдсан тэр жил Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бас батлагдсан юм. Нутгийн удирдлагын шинэ тогтолцоонд шилжин ажилласан өнгөрсөн 15 жилийн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа төлөвшиж бага ч гэсэн туршлага хуримтлуулж өнөө ба ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нь чамлахааргүй үр дүнд хүрсэн.

Цаашид нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь бодлогын хэмжээнд тодорхойлсон зорилтыг ажил болгож хэрэгжүүлэхэд хийх ажил,хүлээгдэж буй нийгмийн шаардлага их байна.

Мөн орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлаар харилцан хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх шаардлагтай байна.Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль,Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай,Төрийн албаны болон бусад хуулиудыг эргэн нухацтай судлаж хуулиудын хоорондын уялдаа холбоог сайжруулж хэрэгтэйг нь авч өөрчлөлт оруулах шаардлагтайдөөрчлөлт оруулж цэгцлэх шаардлага нийгмийн өмнө хурцаар тавигдаж байна.

Хуулиудыг цэгцэлж нэг мөр болгосноор төвлөрлийг сааруулж, асуудлыг улам тодорхой болгож шийдсэнээр нутгийн удирдлагын байгууллагынүйл ажиллагааг улам боловсронгуй болгож шинэ шатанд гаргаж тавих болно.Орон нутгийн удирдлага нь бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлснээр орон нутагт ардчилал,өөрөө удирдах ёсны байгууллага нь жинхэнэ утгаараа хөгжиж өөрөө хариуцлагаа хүлээдэг чадвартай болж улмаар мэдлэг чадвартай боловсон хүчнээр хангагдсан байгууллага болох нь эргэлзээгүй юм.

1.3 Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн

оролцооны тухай ойлголт

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг иргэдгүйгээртөсөөлөхийн аргагүй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөдөлгөгчхүч нь иргэд юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага иргэд , хоёрынхамтын үйл ажиллагааны үр дүнд энэ байгууллага улам боловсронгуйболж хөгжсөөр ирсэн Иргэд өөрийн төлөөллийн хүнийг нутгийн удирдлагын байгууллагад сонгох мөн өөрөө сонгогдох эрхтэй байдаг.

Эндээс харахад иргэдийн оролцоо идэвхи ямар их хэрэгтэй байдаг ньхарагдаж байна . Мөн тэд өөрийнхөө санаа бодлоо чөлөөтөйилэрхийлэх болон өөрсдийнхөө санал бодлыг шийдвэрт тусгах асар ихболомжийг олж авдаг.

Энэ нь орон нутгийн түвшинд шударга ардчиллыг хөгжүүлэхэд маш ихнөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Иргэд өөрсдийнхөө сонгосонбайгууллага болон төлөөллөөрөө өөрсдийнхөө амьдралын тулгамдсан асуудал болон нийгмийн бүх асуудлаа шийдвэрлүүлэх мөн өөрсдөөхувь хүнийхээ хувьд эсвэл иргэний өөрийнх нь эрх ашиг ямар нэгхэмжээгээр хөндөгдсөн үед иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагтай харьцдаг байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага ньтөрийн чиг үүргийг хослуулан хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг учраас тэдтөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд иргэдтэй зайлшгүй харьцдагбайна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдзайлшгүй доорхи шаардлагаар оролцдог байна

а. Асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд:

Өөрт тулгамдсан ямар нэг асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд иргэдтухайн нутаг дэвсгэрийнхээ нутгийн өөрөө удирдах байгууллагтайгаахарьцдаг байна.Тэтгэвэр тэтгэмж авахад хүндрэл учрах ч юм уу мөн шилжилт хөдөлгөөн хийлгэх ч юм уу эсвэл төрөөс иргэдэд үзүүлжбайгаа үйлчилгээ хангалтгүй байгаа талаар санал гомдолоошийдвэрлүүлэх гэх мэт олон асуудлаар харьцдаг байна.Орон нутгийнэдийн засаг сэргэж , бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх орчинсайжирч эхлээгүй өнөө үед амьдралын боломжгүй иргэд ялангуяа нэнядуу иргэдийн авралын од нутгийн өөрөө удирдах байгууллага болонтөрийн бус байгууллага болоод байгаа энэ үед аврал эрсэн иргэдасуудлаа шийдвэрлүүлэхийн тулд ханддаг болоод байна.

б. Сонгуулийн үед саналаа өгөх

Орон нутгийн хурлын сонгуульд тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгтбайнга оршин суугч сонгуулийн эрх бүхий монгол улсын сонгуулийн насны иргэн саналаа өгөх эрхтэй байдаг. Мөн тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч болон тэнд ажил үйлчилгээ эрхэлдэг иргэдсонгогдох эрхтэй байдаг Харин шүүхийн шийдвэрээр эрх зүйнчадамжгүй нь тогтоогдсон иргэн , хорих газар ял эдлэж байгаа иргэнсонгох, сонгогдох эрх эдлэдэггүй байна.

Үүнийг орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд тодорхой заасанбайдаг.Иргэд нийтээрээ ,чөлөөтэйгөөр орон нутгийн хурлын сонгуульдидэвхтэй оролцож байдаг. Энэ нь нэг талаар иргэн хүн хүлээсэн үүргээбиелүүлж байгаа ч нөгөө талаар ардчиллаар олдсон эрхээ эдлэжбайгаа юм.

в. Өөрт хэрэгтэй мэдээлэлээ олж авахын тулд нутгийн өөрөө удирдах байгууллагадаа ханддаг байна.

Тэд өөрсдийн сонгосон байгууллагаа бидний төлөө юу хийж байна төр засгаас бидний амьдралын сайн сайханд болон нийгмийн асуудлыг минь яаж шийдэж байгаа тухай болон өөр ямар ажил үйлчилгээявуулах гэж байгаа болон тэдгээрийн талаар мэдээлэл олж авах гэжочдог байна.Ялангуяа амьдралын боломжоор муу нэн ядуу иргэдсүүлийн үед төрийн байгууллага болон төрийн бус байгууллагаасзохион байгуулж байгаа буцалтгүй тусламж болон халамж үйлчилгээнийталаар мэдээлэл авахаар тэрнээс олж авах сонирхолтойгоор их очдогболсон.

Зарим хэсэг иргэд нь хувиараа хийж байгаа жижиг бизнесээдэмжүүлэхэд эдийн засгийн тусламж , зээл олдож магадгүй мөн тэрталаар ямар дэмжлэг олдож болох нь вэ гэж очдог болсон нь төр засгаас болон нутгийн удирдлагын байгууллагаас хүргэж байгаамэдээлэл хангалтгүй байгаатай ч холбоотой.

Зарим иргэдийн төр засгаас харалгүйгээр амьдралаа авч явах гэж оролдож байгаа нь сайшаалтай юм. Жижиг бизнес эрхлэгчдийг төрөөсдэмжиж байгаа ч гэсэн улам боловсронгуй нөхцлөөр иргэн бүр үүндхамрагдах боломжтой мөн барьцааны хөрөнгийг ч гэсэн оновчтойхэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй байна. Ингэснээр иргэдийнамьдралд маш их өөрчлөлт гарч улмаар нутгийн өөрөө удирдах байгууллагын бэхжилтэд сайнаар нөлөөлнө.

г. Идэвхтэй иргэд ИНХ-д оролцож санал , шүүмжлэлээ хэлэх гэж мөнсанал бодлоо бусадтайгаа хуваалцах гэж ирдэг.

Иргэдийн маань ихэнхи нь өөрсдөө байгуулсан Хурал, өөрөө удирдахбайгууллагаа бүрэн сайн ойлгохгүй учраас зарим нь энэ байгууллагынтухай итгэл алдарч байна. Тийм учраас ИНХ-д идэвхгүй оролцдог. Идэвхтэй иргэд нь ИНХ-аа дэмжиж ажиллах мөн өөрөө удирдах ёсыгтөлөвшүүлж улмаар иргэний нийгмийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоогнэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

ИНХ нь тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын болон тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн бүх зүйлээ хэлэлцэж ярилцдаг халуун цэг ньбайдаг. Орон нутгийн амьдралд оролцох төв засгийн газрын оролцообагсаж гүйцэтгэж буй цөөнгүй үүргээ орон нутгийн удирдлагад шилжүүлбэл иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар ,хүртээмж сайжирч нутгийн удирдлагын эрх мэдэл өргөжсөнөөр иргэдийн оролцооулам нэмэгдэнэ.

Ер нь ИТХ-н байгууллага нь төр засгийн бодлогыг орон нутгийнхаа эрхашигтай хослуулан мөн тухайн нэгжийн иргэдийн эрх ашиг болон бусадасуудлаар тэдний төлөө ажиллах үүрэгтэй байгууллага юм.Нутгийнөөрөө

удирдах ёсны байгууллага нь орон нутгаа хөгжүүлэх бодлогоотодорхойлж мөн тухайн нэгжийнхээ эдийн засаг болон нийгмийг хөгжүүлэхэд анхаарах ёстой.Нутгийн өөрөө удирдах байгууллага ньхүн амын бүх төрлийн үйлчилгээг сайжруулж нийгэмд ил тод , шударга ёсыг тогтоож, шударга ардчиллыг бүх талаар хөгжүүлэх нь төрийнбодлогыг хэрэгжүүлэхэд иргэд,олон түмний оролцоог нэмэгдүүлнэ.

ИТХ-н байгууллага нь орон нутгийнхаа иргэдийн төлөө тэдэнд үр дүн ньилт мэдрэгдэхээр тодорхой ажлуудыг зохион байгуулж мөн Засаг даргаас хараат бус ажиллаж сурах хэрэгтэй байна.

Шүүгчийн тангараг

2011 оны 08-р сарын 21 Нийтэлсэн Gan-od

ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ

 

Шүүгчийн тангараг

Шүүгч томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор "Шүүгч би аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ" гэж тангараг өргөнө.

Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.

 

Шүүгчийг томилох

 

Аймаг, нийслэлийн шүүх, нийслэлийн захиргааны хэргийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, Улсын Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгож Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч тус тус томилно.

Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурал санал хураахгүй бөгөөд асуулт тавьж, хариулт авч болно.

Аймаг, нийслэлийн шүүх, нийслэлийн захиргааны хэргийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.

Улсын Дээд шүүх, нийслэлийн шүүхийн танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилно.

Ерөнхий шүүгч болон шүүгчээр томилохоос Ерөнхийлөгч татгалзсан тохиолдолд Ерөнхий зөвлөл Үндсэн хууль, Шүүхийн хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.

Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн болон нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг түр эзгүйд түүнийг тухайн шүүхийн шүүгч; Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг түр эзгүйд Улсын Дээд шүүхийн аль нэг танхимын тэргүүн тус тус орлох ба энэ тухай шийдвэрийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч гаргана. Хэрэв Ерөнхий шүүгч шийдвэр гаргаж томилох боломжгүй тохиолдолд тухайн шүүхэд хамгийн олон жил ажилласан шүүгч Ерөнхий шүүгчийг орлоно.

Аймгийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч нь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч байна.

 

Шүүгчийн зэрэг дэв

 

Шүүгч Монгол Улсын шүүхийн тэргүүн түшээ, дэд түшээ, гутгаар түшээ, дөтгөөр түшээ, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэвтэй байна.  Шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал тогтооно.

Шүүгчид зэрэг дэв олгохдоо албан тушаал, хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшин, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзан үзнэ. Шүүгчийн албан тушаал буурах тохиолдолд түүний зэрэг дэв нь буурахгүй.

 

Шүүгчийн бүрэн эрх

 

Бүх шатны шүүхийн шүүгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • шүүх хуралдааныг даргалах буюу түүнд оролцох;
  • шүүх хуралдааныг товлон зарлаж, түүний оролцогчдыг тогтоох;
  • шүүх хуралдааны бэлтгэл хангах ажлыг зохицуулан удирдах;
  • хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж хуульд заасан бусад ажиллагааг явуулах;
  • өөрийнх нь оролцож байгаа шүүх хуралдаанаар шийдвэрлэж байгаа асуудлаар санал өгөх;
  • Шүүхийн тухай хуулийн 32.9-д заасан тохиолдолд Ерөнхий шүүгчийг орлох;
  • хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

Шүүгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

 

Шүүгч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, олон нийтийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд шүүгчийн хувьд оролцох;

ажил хаялт болон шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;

албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаас бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;

албаны бус зорилгод шүүхийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглах;

хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн болон бусад байгууллагад орон тооны болон орон тооны бус ажил албан тушаал хавсран гүйцэтгэх;

аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлах;

хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг гардан удирдах, тэдгээрийн нэгдлийн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх.

 

Шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс үл нөлөөлөх

 

Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

 

Шүүгчийн халдашгүй байдал

 

Шүүгчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

Шүүгчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан буюу эрүүгийн хариуцлагад татах хангалттай үндэслэл тогтоогдсон бол энэ тухай Ерөнхий зөвлөлд 48 цагийн дотор мэдэгдэнэ.

Шүүгчийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл зөвшөөрөл авах хүсэлтийг Ерөнхий зөвлөл тав хоногийн дотор Ерөнхийлөгчид гаргана.

Ерөнхийлөгч Ерөнхий зөвлөлийн хүсэлтийг хүлээн аваад шүүгчийг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг арав хоногийн дотор шийдвэрлэнэ.

Шүүгчийг цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийх шаардлагатай бол шүүхийн тухай хуулийн 78.2.- 78.4-д заасан журмын дагуу зөвшөөрөл авна.

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болох бие даасан шүүх, хараат бус шүүгчийн нэр төрийг ариун байлгах гол нөхцөл нь шүүгч гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдан, шүүгчийн мэргэшлийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй чанд сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байх явдал мөн.

Шүүгч бүр өөрийн мэргэжлийн болон мэргэшлийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх үүрэгтэй.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл . Шүүгчийн ёс зүйн дүрмийн зорилго

1.1.Энэхүү дүрмийн зорилго нь шүүгчийн мөрдөх ёс зүй, зан үйлийг тогтоон хэвшүүлэх, бие даасан, хараат бус шударга, нэр хүнд бүхий шүүх эрх мэдлийг төлөвшүүлэн бэхжүүлэх, хамгаалахад чиглэнэ.

2 дугаар зүйл. Шүүгчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс

2.1.Шүүгчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн зохицуулалтын үндэс нь Монголын Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, бусад хуулиудын хэм хэмжээ, зарчим байна.

З дугаар зүйл. Шүүгчийн ёс зүйн зөрчил

3.1.Шүүгчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

3.2.Шүүгчийн гаргасан зөрчил нь нийгмээс шүүх эрх мэдэл, шүүгчдэд итгэх итгэлийг бууруулах төдийгүй эрх зүйт төрийн нэр хүнд, хуулийг дээдлэх зарчимд хохирол учруулдаг учраас шүүгч бүр Үндсэн хууль, бусад хууль болон энэхүү дүрмийн хэм хэмжээнд захирагдах үүрэгтэй.

Тайлбар. Энэ зүйлд заасан “Холбогдох хууль зөрчсөн” гэдэг нь шүүгчийн хууль зөрчсөн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй боловч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хуульд заасан үүрэгт ажлаа зориуд эсхүл хайнга хандаж гүйцэтгэхгүй байх /эс үйлдэл/, эсхүл эрх мэдлээ урвуулах буюу хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргах /үйлдэл/, нөгөө талаас шүүгч иргэнийхээ хувьд бүх хуулийг биелүүлэх үүрэгтэй ба хуулийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчихдөө шүүх, шүүгчийн нэр хүндийг ашигласан, унагасан, харш үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

4 дүгээр зүйл. Ёс зүйн дүрмийг биелүүлээгүйгээс гарах үр дагавар

4.1.Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

4.2.Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа шүүгчийн хараат бус байдалд аливаа хэлбэрээр халдах явдлаас ямагт урьдчилан сэргийлэх ёстой.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Шүүгчийн биеэ авч явах ёс зүй

5 дугаар зүйл. Албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах

5.1.Хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ямар нотлох баримтыг үндэслэх, ямар хууль хэрэглэх эрхийг гагцхүү шүүгч эдэлдгийн хувьд энэхүү өндөр хариуцлага бүхий албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, өөрийн үйл ажиллагаагаар шүүх эрх мэдлийн нэр төрийг хадгалж, олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй байх үүрэгтэй.

6 дугаар зүйл. Зохисгүй байдал гаргахгүй байх.

6.1.Шүүгч хуулийг чанд хүндэтгэн мөрдөж, албан үүргээ гүйцэтгэх болон биеэ авч явах байдлаараа шүүхийн товч, шударга байдал, нэр хүндийг өндөр байлгахыг ямагт эрмэлзэж, зохисгүй байдал гаргахгүй байх үүрэгтэй бөгөөд энэ нь түүний ажил мэргэжлийн болон хувийн зан үйлийн аль алинд хамааралтай.

Тайлбар: Энэ зүйлд заасан “Зохисгүй байдал гаргахгүй байх” гэдэгт шүүгч төрийн тусгай албан тушаалыг хашиж байхдаа ажлын байранд болон албан томилолтоор явж байхдаа түүнчлэн ажлын бус цаг, амралт, баяр ёслол, зугаа цэнгэлийн үед ч шүүх, шүүгчийн өндөр нэр хүндийг хамгаалж явах үүрэгтэй ба энэ үүргээ зөрчиж хамт ажиллагсадтайгаа болон бусад хүмүүстэй хэрүүл хийх, цээртэй үг хэллэг хэрэглэх, хараах, жижгээр танхайрах, агсан согтуу тавих, эрүүлжигдэх зэргээр зөрчил гаргасан нь шүхийн нэр хүндэд нөлөөлсөн байхыг хэлнэ.

7 дугаар зүйл . Шүүгчийн биеэ авч явах байдал

7.1. Шүүгч бүр олон нийтийн анхаарлын төвд, байнгын хараа хяналтад байгаа гэдгээ ухамсарлан жирийн иргэдийн хувьд хязгаарладаггүй ч, шүүгчийн хувьд мөрдвөл зохих зарим эрхийн хязгаарлалтыг сахин биелүүлэх үүрэгтэй.

7.2.Шүүгч аливаа асуудалд товч, шударга байдлаар хандаж, шүүн таслах ажлын талаар бусдад буруу ойлголт төрүүлэхээс зайлсхийх, шүүгчийн хувийн үзэл нь шүүхийн албан ёсны байр суурь мэтээр ойлгогдохоос сэргийлэх зорилгоор дараах хязгаарлалтуудыг сахих үүрэгтэй.

7.2.1. бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндийн талаар тодорхойлох /Үүнд Ерөнхий шүүгчээс өөрийн шүүхийн шүүгч, ажилтан нарын талаар бичсэн тодорхойлолт хамаарахгүй/.

7.2.2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй мөрдөхийн зэрэгцээ урьд нь ойр дотно харилцаатай байсан хүмүүс, эсхүл өмнө нь ажиллаж байсан буюу эрх ашгийг нь ямар нэг хэлбэрээр хамгаалж байсан байгууллага, хуулийн этгээдийн хооронд үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд оролцохгүй байх.

7.2.3. хэрэг маргаан шүүхээр хянан шийдлэрлэгдэх гэж байгаа хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, найз нөхөд, садан төрлийн хүмүүстэй хувийн харьцаанд орохгүй байх,

7.2.4. өөрийн зохиол бүтээлийг хэвлэн нийтлэх, гэрээ хэлцэл байгуулах зэрэг хувийн зүгээс хийж буй аливаа үйл ажиллагаандаа шүүгчийн буюу шүүхийн нэр хүндийг ашиглахаас зайлсхийж, зөвхөн иргэний байр сууринаас хандах,

7.2.5. ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэх, ажил таслах, ажилдаа согтуу ирэх, эрүүлжигдэх.

Тайлбар: Энэ зүйлийн “Зарим эрхийн хязгаарлалт” гэдэг нь бусад жирийн иргэнд хуулиар зөвшөөрдөг боловч шүүгчийн хувьд хуулиар хориглосон буюу хязгаарласан зарим онцлог эрхийг эдлэхгүй гэж ойлгож хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Шүүгчийн мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс зүйн шаардлага

8 дугаар зүйл . Шүүн таслах ажиллагаанд тавигдах шаардлага.

8.1.Шүүн таслах үйл ажиллагаа нь шүүгчийн өөр бусад бүх ажлаас ямагт илүү чухал байна.

8.2.Шүүгч шүүн таслах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй.

9 дүгээр зүйл. Шүүгчээс хэргийн оролцогчидтой харилцах

9.1.Шүүгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, шинжээч, яллагдагч, шүүгдэгч болон нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч зэрэг хэргийн аль ч оролцогчтой харилцахдаа ялгавартай байдал гаргалгүйгээр тэгш, хүндэтгэлтэй хандаж, шүүгчийн зүгээс хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг өөрийн үйл ажиллагаа, үг яриагаар төрүүлж чадахуйц мэдлэг, харьцааны соёлыг эзэмшсэн байх үүрэгтэй бөгөөд шүүхэд ажиллаж байгаа хэн бүхнээс ийнхүү харьцахыг шаардах эрхтэй.

9.2.Шүүгч хэргийн оролцогчид болон бусад хүмүүстэй албан үүргийн хувьд харилцахдаа аашилж зандрах, айлгаж сүрдүүлэх, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бусаар авирлахыг хориглоно.

10 дугаар зүйл . Хэрэг маргааны талаар урьдчилан санал бодлоо илэрхийлэхгүй байх.

10.1.Шүүгч нь хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдлэрлэгдээгүй байгаа хэрэг маргааны тухай болон талуудын тавьсан үндэслэл, гаргах шийдвэрийн талаарх саналаа урьдчилан илэрхийлэх, нийтэд мэдээлэхийг хориглоно.

11 дүгээр зүйл. Хэрэг маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэх

11.1. Шүүгч хэрэг маргааныг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хуульд зааснаас өөр шалтгаан, үндэслэлээр шийдвэрлэхгүй удаашруулах, шүүх хуралдааныг хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр хойшлуулахыг хориглоно.

12 дугаар зүйл . Шүүхийн захиргааны удирдлагын хүрээн дэх шүүгчийн ёс зүй.

12.1. Шүүгч, ажилтны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, тэдгээрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах зэрэг эрх үүргийг хуулиар шүүгчид олгосон тохиолдолд шүүгч түүнийг хичээнгүйлэн гүйцэтгэх үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Шүүгчийн шүүн таслах ажиллагаанаас бусад үйл

Ажиллагаанд тавигдах ёс зүйн шаардлага

13 дугаар зүйл . Шүүгчийн эрхэлж болохгүй үйл ажиллагаа

13.1.Шүүгч дараах үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно:

13.1.1. өмгөөлөгч, арбиторч, зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх /Энэ нь шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.11, 5.1.12, 5.1.13, 5.1.14 дүгээрт заасан садан төрлийн болон гэр бүлийн гишүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулж өгөхөд хамаарахгүй/,

13.1.2. арьс өнгө, яс үндэс, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө, чинээр, үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулдаг аливаа төрийн бус байгууллагын гишүүнчлэлээс татгалзах, түүнчлэн ийм байгууллагын зорилго, бодлогыг дэмждэг, эсэргүүцдэг тухайгаа нийтэд ямар нэг хэлбэрээр илэрхийлэх, мэдэгдэх,

13.1.3. төрийн байгууллага, аж ахуйн нэгж, өмчийн аливаа хэлбэрийн их дээд сургууль, коллежийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орох,

13.1.4.шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоос бусад асуудлаар байгуулсан аливаа хороо, комисс, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох,

13.1.5. эрх зүйн тогтолцоо, шүүх эрх мэдлийг боловсронгуй болгох зорилго бүхий мэргэжлийн төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцохдоо тухай байгууллагын дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанд биечлэн оролцох.

14 дүгээр зүйл . Санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд шүүгчид тавигдах ёс зүйн шаардлага

14.1. Шүүгч өөрийн хараат бус байдал, албан үүрэг, шүүхийн нэр хүндэд харшилж, сөргөөр нөлөөлөхөөргүйгээр жирийн иргэний адил эдийн засгийн амьдралд оролцох эрхтэй ба ингэхдээ дор дурдсан хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч, сахин биелүүлэх үүрэгтэй,

14.1.1.албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, шүүгчийн албан тушаалыг ямар нэг байдлаар ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийх,

14.1.2. шүүх, шүүгчийн нэр төрд харшилж болох аливаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн бусад ашиг сонирхлоос татгалзах,

14.1.3.албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон олж авсан аливаа мэдээллийг өөрийн санхүү, эдийн засгийн аливаа хэлцэл, үйл ажиллагаанд ашиглах.

14.2. Шүүгч хувийн зорилгодоо хэргийн оролцогч болон тэдгээрийг төлөөлөх хүмүүсийн тусламжийг авах, үйлчлүүлэх, ямар нэгэн давуу тал, хөнгөлөлт эдлэхийг хориглох ба үүнд машинд нь сууж явах, хамт амралт зугаалганд явах, дайлуулах, ямар нэгэн төлбөр төлүүлэх болох эдгээртэй адилтгах үйлдлүүдийг ойлгоно.

15 дугаар зүйл . Шүүгчийн үндсэн чиг үүргээс гадуур үйл ажиллагаа эрхэлсний орлоготой холбоотой ёс зүйн шаардлага,

15.1.1. шүүгчийн албан үүргээсээ гадуур гүйцэтгэсэн ажлын цалин хөлс нь бусдын нэгэн адил хэмжээтэй байна.

15.1.2. шүүгч нь Авилгалын эсрэг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд бэлэг авч болно. Тэгэхдээ шүүхэд ашиг сонирхол нь ямар нэгэн байдлаар хөндөгдөж байгаа аливаа байгууллага, этгээдээс үнэ цэнэ бүхий аливаа зүйлийг нэхэн шаардах буюу хүлээн авах, үйлчилгээг нь хүртэхийг хориглоно.

15.1.3. шүүгч өрх гэрт хамтран амьдарч буй өөрийн гэр бүлийн гишүүдийг шүүхэд ашиг сонирхол нь хөндөгдөж буй байгууллага, этгээдээс бэлэг сэлт нэхэн шаардах, хүлээн авахаас урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг авсан байх үүрэгтэй.

15.2. Энэ заалтын хүрээнд түүхт ой, баяр ёслолыг тохиолдуулан аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг сэлт, үнэ бүхий зүйл авах асуудал мөн адил хамаарна.

16 дугаар зүйл. Орлогоо мэдүүлж байх үүрэг

16.1. Шүүгч хууль тогтоомжид заасны дагуу өөрийн болон гэр бүлийнхээ орлого, өр төлбөр, хөрөнгө оруулалтын талаар зохих журмын дагуу үнэн зөв, бүрэн мэдүүлж байх үүрэгтэй.

17 дугаар зүйл . Шүүгчийн улс төрийн үйл ажиллагаанд тавих хязгаарлалт

17.1. Шүүгч улс төрийн дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно,

17.1.1. улс төрийн аливаа байгууллагын удирдах болон бусад албан тушаал эрхлэх,

17.1.2. улс төрийн байгууллага, нэр дэвшигчийг дэмжиж эсвэл эсэргүүцэж нийтэд хандаж үг хэлэх, сонгуулийнх нь суратлчилгаанд аливаа хэлбэрээр оролцох,

17.1.3.улс төрийн байгууллага, нэр дэвшигчид санхүүжилт олж өгөхийг эрмэлзэх, хандив өгөх.

18 дугаар зүйл . Улс төрийн үйл ажиллагаанд оролцсон шүүгчийн үүрэг

18.1. Шүүгч нь аливаа улс төрийн сонгуульд аль нэг намаас буюу бие даан нэр дэвшихээр шийдсэн бол сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

18.2.Шүүгч улс төрийн үйл ажиллагаанд оролцож, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа дахин шүүгчээр ажиллахыг хүсвэл хуульд заасан хугацааны дараа шүүгчийн сонгон шалгаруулалтад орно.

19 дүгээр зүйл . Бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах журам зөрчих

19.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслэлийг зориулалт бусаар ашиглах, бусдад ашиглуулах, өөрийн хариуцлагагүйгээс алдаж үрэгдүүлсний улмаас бусдын эрүүл мэндэд хор хохирол учруулах зэргээр эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчихгүй байх үүрэгтэй.

20 дугаар зүйл . Шүүгчийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслэлд нийтлэгдэх,

20.1. Хэвлэл, мэдээллийн хэрэгслэлд нийтлэгдсэн, нэвтрүүлсэн шүүгчийн талаарх санал шүүмжлэл үндэслэлтэй бөгөөд хууль болон энэхүү дүрмийг зөрчсөн байвал сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.

20.2. Хэрвээ шүүгчийн талаар үндэслэлгүй нийтлэл хэвлүүлсэн, нэвтрүүлсэн бол тухайн шүүгч эсхүл түүний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага шүүхэд хандаж шүүгчийн хохирсон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, эд хөрөнгийн бус гэм хорын хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй.

 

Mongol ulsiin shuuhiin baiguullaga

2011 оны 08-р сарын 21 Нийтэлсэн Gan-od

Mongol  ulsiin shuuhiin baiguullaga

Orshil

1 r  buleg  mongol  ulsiin shuuhiin baiguullagiin tuuhen  zamnal , togtoltsoo

1.1     mongol  ulsiin shuuhiin baiguullagiin tuuhen  zamnal

1.2     mongol  ulsiin shuuhiin baiguullagiin togtoltsoo butets  zohion baiguulalt

2         r   buleg  mongol  ulsiin shuuhiin shuuhiin shuugchiin tuhai

2.1   buleg  mongol  ulsiin shuuhiin shuuhiin shuugchiin erh zuin baidal bolon erh zuin baidaliin tuhai

2.2   buleg  mongol  ulsiin shuuhiin shuuhiin shuugchiin  protses ajillagaand oroltsoh baidal

3         r buleg mongol ulsiin shuuhiin baiguullaga gadaad ornuudiin shuuhiin baiguullagatai ijil bolon  yalgaatai taluud

dugnelt

 

Монгол Улсын шүүхийн түүхэн тойм

2011 оны 08-р сарын 21 Нийтэлсэн Gan-od

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулах тухай шийдвэр гарчээ.

Засгийн газрын гишүүдийн 1926 оны 12 дугаар сарын 24- ний 48 дугаар хурлаас Улсын Дээд шүүхийг байгуулж , 1927 оны 1 дүгээр сарын 1- ний өдрөөс эхлэн ажиллуулахаар тогтоосон бөгөөд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1927 оны 1 дүгээр сарын 7- ны өдрийн тогтоолоор Улсын Дээд шүүхийн байгуулсныг баталсан юм .

1940 он

1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд зааснаар Улсын Дээд шүүх таслах газар нь тус улсын шүүн таслах дээд байгууллага болохын хувьд шүүн таслах ажиллагаанд хяналт тавьж, шүүхийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй болсон.

1949 он

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны 8 дугаар сарын 06-ны 9 дүгээр зарлигаар Шүүхийн зохион байгуулалтын тухай” анхны системчлэгдсэн хуулийг баталсан. Энэ хуулиар Улсын Дээд шүүх нь:

  • Улсын Дээд шүүхийн Бүгд хурал;
  • Улсын Дээд шүүхийн тэргүүлэгчид;
  • Эрүүгийн хэрэг эрхэлсэн коллеги;
  • Иргэний хэрэг эрхэлсэн коллеги;
  • Цэргийн коллеги гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй болсон байна.

1960 он

1960 оны БНМАУ-ын Үндсэн хууль , БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаар зарлигаар батлагдсан “БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн хууль”-иар БНМАУ-ын шүүхийн дээд байгууллага нь Дээд шүүх мөн болохыг тодорхойлсон ба “БНМАУ-ын Дээд шүүх нь БНМАУ-ын бүх шүүхийн байгууллагын ажлыг удирдаж, шүүн таслах үйл ажиллагаанд хяналт тавих ” чиг үүрэгтэй болжээ.

1990 он

БНМАУ-ын Бага Хурлын 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5 дугаар тогтоолоор БНМАУ-ын Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг:

  • БНМАУ-ын Дээд шүүхийн дарга;
  • БНМАУ-ын Дээд шүүхийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга;
  • БНМАУ-ын Дээд шүүхийн орлогч дарга бөгөөд Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга;
  • БНМАУ-ын Дээд шүүхийн Аж ахуйн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга;
  • БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн дарга;
  • БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүн;
  • БНМАУ-ын Дээд шүүхийн ардын төлөөлөгч байхаар тус тус тогтоосон.

1992 он

1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилан хэрэгжүүлэх зарчмыг тунхаглан баталгаажуулж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч цорын ганц байгууллага нь хараат бус, бие даасан шүүх болохыг хуульчилж өгсөн юм.

Үүнээс хойш Монгол Улсын шүүхийн систем эдүгээ 2 дахь өөрчлөлтийг даван туулж хөгжлийн улам боловсронгуй хэлбэрийг сонгон авч үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж байна.

Нийгэм, эдийн засгийн шинэ харилцаа, Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлэх үүднээс орчин үеийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шинээр үүсэн бий болсон харилцааг зохицуулах эрхийн шинэ хэм хэмжээ болох “Шүүхийн тухай хууль”-ийг 1993 онд батлан гаргасан нь нийгэм, эдийн засгийн цоо шинэ харилцаанд нийцүүлэн шүүхийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэхэд ач холбогдолтой болсон юм.

1993-2002 он

Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь 1993-оноос 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд:

  • Анхан шатны буюу сум, сум дунд, дүүргийн шүүх;
  • Давж заалдах, хяналтын шатны буюу аймаг, нийслэлийн шүүх;
  • Давж заалдах, хяналтын шатны буюу Дээд шүүхээс бүрдэж байсан.

Монгол Улсын Дээд шүүх нь Ерөнхий шүүгч, Эрүү, Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч, шүүгч 14, нийт 17 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байв.

2002-оноос хойш

2002 онд шинээр батлагдсан Шүүхийн тухай хуулиар Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь:

  • Анхан шатны буюу сум, сум дунд, дүүргийн шүүх;
  • Давж заалдах шатны буюу аймаг, нийслэлийн шүүх;
  • Хяналтын шатны буюу Дээд шүүхээс бүрдэх болсон.

Монгол Улсын Дээд шүүх нь Ерөнхий шүүгч,·Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн, Иргэний хэргийн Танхимын тэргүүн,·Захиргааны хэргийн Танхимын тэргүүн·болон 13 шүүгч, нийт 17 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах үйл ажиллагаа явуулж байна.

ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт, ардчилал хөгжсөн орнуудын мэргэжилтнүүдийн зөвлөмжид үндэслэн Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу Дээд шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлэх болсон нь шүүхийн удирдлага зохион байгуулалтыг улс төрөөс ангид байлгах чухал алхам юм.

Анхан болон давж заалдах, хяналтын шүүхүүд нь шүүх эрх мэдлийг шат шатандаа бие даан хэрэгжүүлэх, тэдний шийдвэр нь гармагцаа хүчин төгөлдөр болохоор хуульчилсан нь шүүх тус бүрийн бие даасан байдлыг баталгаажуулсан арга хэмжээ болсон.

Улсын Дээд шүүхийн шүүгчид, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нар доод шатны шүүхийнхээ шийдвэрт эсэргүүцэл бичиж, шийдвэрийнх нь бие даасан байдлыг хөндөж ирсэн хуучин зохицуулалтыг халсан.

Ерөнхий шүүгч хэрэг, маргааныг хуваарилдаг байсан хуучин тотолцоог өөрчилж, хэрэг хуваарилах журмыг жилийн эхэнд ”Шүүгчдийн зөвлөлгөөн”-өөр урьдчилан шийдвэрлэдэг болсон ба “Шүүгчдийн зөвлөл” зэрэг шүүгчдийн өөрийгөө удирдах байгууллагыг буй болгосон нь шүүгч нарт Ерөнхий шүүгч, шүүхийн албан тушаалтнаас үзүүлэх нөлөөллийг багасгахад чиглэсэн шинэ зохицуулалт нэвтрүүлсэн юм.

Нийслэлийн шүүхэд иргэн, эрүүгийн хэргийн·танхим байгуулсан нь шүүн таслах ажиллагааны менежментийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ болсон.

Шүүх эрх мэдлийн болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг харилцан тэнцвэртэй байлгах, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор шүүхийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий Захиргааны хэргийн шүүх 2004 оны 6 дугаар сарын 1-нээс захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааг эрхлэн явуулж байна.

 

 

unshaad uz

2011 оны 06-р сарын 11 Нийтэлсэн Gan-od

Асуулт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа яаж авах вэ?

Хариулт: Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэддээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг үнэгүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдох ба та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол хувьцаа тань таны нэр дээр шууд байршчихсан гэсэн үг. 

     Та "Эрдэнэс тавантолгой" ХК -ийн хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл https://net.schcd.mn/registration/default.jsp гэсэн холбоосоор хандана уу.

Асуулт: Монголын Хөрөнгийн Биржид ямар ямар индекс тооцогддог вэ?

Хариулт: Монголын Хөрөнгийн Биржид нэгдсэн индекс, ТОП-20 болон салбарын долоон индекс тооцогддог. Нэгдсэн индексийг Монголын Хөрөнгийн Биржийн дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэлтэй бүх хувьцаат компанийн дундаж үнэлгээгээр тооцдог. ТОП-20 индексийг тооцох сагсыг хагас жил тутам шинэчилдэг бөгөөд зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвх өндөртэй ХК-иуд багтдаг. Үүнээс гадна уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, худалдаа үйлчилгээ, барилга аялал жуулчлал гэсэн 7 салбарын индексийг тус тус тооцдог.

Асуулт: Yнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ?

Хариулт: Та үнэт цаас (бонд, хувьцаа г.м.) худалдан авахын тулд юуны өмнө Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр данстай байх ёстой. Хэрвээ та ямар нэг компанийн хувьцааг эзэмшдэг бол таны данс энэ төв дээр нээгдсэн байгаа. Харин анх удаа үнэт цаас худалдан авах гэж байгаа бол шинээр данс нээлгэнэ. Данс нээлгэхийн тулд аль нэг Брокер дилерийн компанийг сонгон зуучлуулах бөгөөд таны иргэний үнэмлэх байхад л хангалттай. Дараа нь та дансаа нээлгэсэн Брокер дилерийн компанидаа худалдан авахаар сонирхож байгаа хувьцаа, эсвэл бондоо захиалах бөгөөд дансандаа мөнгөө байршуулснаар та хүссэн үнэт цаасаа худалдан авна. Мэдээж та өөрийн эзэмшиж байгаа үнэт цаасаа эргүүлж худалдаад мөнгөө гаргаж авч болно. Өнөөдрийн байдлаар брокер дилерийн үйл ажиллагаа явуулж байгаа 49 компани бий.

Асуулт: Yнэт цаасны арилжаа хэрхэн явагддаг вэ?

Хариулт: Yнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төвийн төвлөрсөн хадгаламжид данстай харилцагч бүр өөрийн харилцагч брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй. Yнэт цаасны арилжаа нь үргэлжилсэн дуудлага худалдааны хэлбэрээр явагддаг.
      Худалдан авах үнэт цаасны хувьд хамгийн өндөр үнийн санал, худалдах захиалгын хувьд хамгийн бага үнийн санал, үнийн санал тэнцсэн тохиолдолд цаг хугацааны дарааллаар арилжааны программд эхэлж оруулсан үнийн саналын захиалга биелэгдэж хэлцэл хийгддэг. Yнэт цаасны арилжаа тусгай программын дагуу явагдана. Yнэт цаасны арилжаанд зөвхөн МХБ-ийн гишүүн БДК-ийн ажилтан оролцож харилцагчдын захиалгыг биелүүлдэг.

Бонд гэж юу вэ?

   Бонд гэдэг нь тодорхой хэмжээний м
өнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас юм.

     Жишээ нь:  та 1 сая т
өгрөгийн бонд худалдан авчээ. Төлбөр төлөгдөх хугацаа 1 жил,  сарын  хүү  2%  гэж үзье. Энэ тохиолдолд та жилийн дараа 1 сая төгрөгөө хүү болох 240 000 төгрөгийн хамт эргүүлэн авна гэсэн үг.

      Бондыг
үнэт цаас гаргагчаар нь Засгийн газрын бонд, орон нутгийн засаг захиргааны бонд, компанийн бонд гэж гурав ангилдаг байна. Монгол Улсад 2000 оноос Засгийн газрын бонд, 2001 оноос компанийн бонд арилжигдаж эхэлжээ. Компанийн бондын хувьд арилжааны банкны хадгаламжийн хүүгээс өндөр, зээлийн хүүтэй харьцуулахад бага хүүтэй байдаг тул бонд гаргагч тал нь /аж ахуйн нэгж, компаниуд/ санхүүгийн эх үүсвэрийг хямд өртөгтэйгээр татах боломжийг олгодог ба нөгөөтэйгүүр бонд худалдан авагч /иргэд, хөрөнгө оруулагчид/ талд өөрийн хөрөнгөө илүү өндөр өгөөжтэй өсгөх боломжийг олгодог байна.

Бонд нь:

•    Тогтмол орлого авчирна.
•    Х
өрвөх боломжтой. Хэрвээ танд бонд эзэмшиж байх хугацаанд чинь мөнгө шаардлагатай болсон тохиолдолд уг бондын хугацаа дуусахыг хүлээх шаардлагагүй та бондоо зах зээл дээр эргүүлэн худалдаж болно.
•    Олон т
өрлийн компанийн бонд байдаг тул өргөн сонголттой.

Бондын
үндсэн ойлголт

•    Бондын нэрлэсэн
үнэ – Компанийн анх санал болгосон үнэ.
•    Бондын
үндсэн төлбөр – Бондын хугацаа дуусахад компани бонд худалдан авсан талд буцаан төлөх бондын нэрлэсэн үнэ юм.
•    Бондын хугацаа – Бондын х
үчинтэй байх хугацаа юм.
•    Х
үүгийн төлбөр- Худалдан авсан бондын хүүнд төлөх төлбөр.
•    Х
үү төлөх хугацаа – Компаниас хүү төлөхөөр тогтоосон хугацаа.


Бондын т
өрөл

•    Х
өрвөх бонд–Бондын хугацаа дуусахад тодорхой тооны хувьцаа эсвэл бонд эзэмших эрх олгогддог.
•    Тэг х
үүтэй бонд–Бондын нэрлэсэн үнээс доогуур хямдруулан үнээр гаргадаг хүүгүй бондыг хэлнэ.
•    Буцаан дуудах бонд–Бонд гаргасан компани бондоо эрг
үүлэн худалдан авах нөхцөлтэй гаргаж байгаа бондыг хэлнэ.
•    Буцаан худалдан авахыг шаардах н
өхцөлтэй бонд–Энэ нь бонд худалдан авсан хөрөнгө оруулагч уг бондыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авахыг тухайн компаниас шаардах эрхтэй байх нөхцөлтэйгээр гаргасан бонд юм.

Бонд худалдан авахаар шийдсэн  бол хаана хандах вэ?

     Брокер Дилерийн Компанид /цаашид БДК гэх/ очиж дансаа нээлгэнэ. Данс нээлгэхдээ Монголын Х
өрөнгийн Биржийн гишүүн БДК-иудаас өөрийн хүсэлтээр сонголтоо хийж болно.

Сонголт хийхдээ дараахь з
үйлийг анхаарна уу. Үүнд:
•    Дансны хураамж
•    Шимтгэлийн хувь
•   
Үйлчилгээний төрөл
•    Ажлын хаяг, байршил, холбоо харилцаа

     Та БДК-нд данс нээлгэхийн тулд иргэний
үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа авч ирэх шаардлагатай бөгөөд ийнхүү данс нээлгэснээр танд үнэт цаасны арилжаанд оролцох эрх нээгдэх юм.

     Бонд худалдан авах шийдвэр гаргахдаа т
үүний хүү, хугацаа, барьцаа баталгаа, бонд гаргасан компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, бондын орлогоор санхүүжүүлэх төслийн үр ашгийн талаарх мэдээллийг үзээрэй.

      Хэрэв та бонд авахаар шийдсэн бол
өөрийн сонгосон БДК-тай худалдан авах захиалгын гэрээ байгуулан 2 хувь үйлдэн нэгийг нь өөртөө авах  шаардлагатай.

      Энэх
үү гэрээ нь харилцагч-БДК хооронд гарсан аливаа маргааныг шийдвэрлэхэд чухал баримт болдог гэдгийг анхаарах  хэрэгтэй.

Үнэт цаасны арилжаа гэж юу болох?

-    Арилжааны төрөл, арга, зарчмууд

-    Арилжааны дараах төлбөр хийх арга

-    Арилжаанд оролцох захиалга өгөх, захиалгын төрлүүд

-    Арилжааны мэдээ мэдээлэл унших зэрэг ойлголтуудыг авах болно


1. Үнэт цаасны арилжаа


        Хөрөнгө татах зорилгоор Засгийн газар, компанийн анхдагч зах зээлд гаргасан үнэт цаасыг худалдан авсан этгээд тэрхүү үнэт цаасаа дахин арилжих шаардлага гардаг. Энэхүү эрэлтийн дагуу үнэт цаасны хоёрдогч зах зээл буюу үнэт цаасны арилжаа хийдэг. Үнэт цаасны арилжааг төрөлжсөн хөрөнгийн биржүүд, эсвэл лангууны арын зах зээл (Over the counter) буюу дилерүүдийн арилжааны төвөөр хийдэг байна.

Хөрөнгийн бирж

        Хөрөнгийн бирж нь дээр дурдсанчлан өмнө нь арилжигдсан үнэт цаасыг дахин арилжих боломжийг гишүүн үнэт цаасны компаниудаараа дамжуулан олгодог хоёрдогч зах юм. Хөрөнгийн бирж нь гишүүддээ суудал худалдан, арилжаанд оролцох нөхцөл боломжийг хангаж, зөвхөн гишүүдээр дамжуулан арилжаагаа явуулдаг. Дэлхийд алдартай Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гишүүний суудал 1999 оны байдлаар 2,6 сая доллар байжээ. Харин гишүүд нь харилцагчдын өмнөөс тэдний захиалгын дагуу арилжаа явуулах үүрэг хүлээнэ. Энэхүү үйлчилгээ явуулсныхаа төлөө харилцагчдаас тодорхой хэмжээний үйлчилгээний хөлс (commission) авна.

Үнэт цаас худалдах худалдан авах захиалга

        Харилцагч үнэт цаасны арилжаанд оролцохдоо үнэт цаасны компанийн ажилтан буюу брокерт захиалгаа өгнө. Энэхүү үнэт цаас худалдах болон худалдан авах захиалгыг дотор нь хэд хэд ангилдаг.

Нөхцөлт захиалга

         Нөхцөлт захиалга нь харилцагчаас захиалгын бүх нөхцлийг тодорхой зааж өгсөн баримт бичиг юм.

Зах зээлийн захиалга

         Зах зээлийн захиалга нь үнийн тодорхой санал тавилгүйгээр тухайн үеийн зах зээлийн үнээр худалдах эсвэл худадах захиалгыг хэлнэ.

        Дээрх 2 төрлийн захиалгаас гадна илүү нарийвчилсан нөхцлүүд бүхий захиалгын бусад төрлүүд байдаг. Тухайлбал тодорхой үнэ хүртэл ханш буурвал биелүүлэх захиалга, тухайн өдөртөө хүчинтэй захиалга, хаалтын ханшаар биелүүлэх захиалга гэх мэт.

Одоо үнэт цаасны арилжаа явагдах дараалыг авч үзье.

1.    Харилцагч үнэт цаасны компанид захиалгаа өгнө.

2.    Үнэт цаасны компани захиалгыг Хөрөнгийн бижрийн арилжааны программд оруулан хэлцэл хийгдэнэ.

3.    Хөрөнгийн биржээс хэлцлийн мэдээллийг үнэт цаасны компаниар дамжуулан харилцагчид хүргэнэ. Хэрэв ямар нэг алдаа гарсан байвал талууд алдааг залруулах арга хэмжээ авна.

4.    Алдаагүй болсон хэлцлийн жагсаалтыг Хөрөнгийн биржээс төлбөр тооцооны байгууллага руу, мөн арилжааны үнэ ханшийн мэдээллийг мэдээлэл дамжуулах байгууллага руу илгээнэ.

5.    Төлбөр тооцооны байгууллага үнэт цаасны компани бүрээр неттинг хийнэ. Энэ нь тухайн өдөр тухайн үнэт цаасны компани дээр хийгдсэн ижил төрлийн үнэт цаасны худалдах худалдан авах тоо ширхэг, үнийн дүнг харилцан суутгаж балансжуулах замаар тухайн үнэт цаасны компанийн хувьд эцсийн зөрүү тоо хэмжээг тодорхойлох явдал юм.

6.    Төлбөр тооцооны байгууллага талуудын үнэт цаасны болон бэлэн мөнгөний төлбөрийн чадварыг шалган баталгаажуулсны үндсэн дээр төлбөр хийх зөвшөөрлийг арилжааны банк, хадгаламжийн байгууллагуудад өгч төлбөр хийгдэнэ. Засгийн газрын бондын төлбөр инэвчлэн төв банкинд хийгддэг бол хувьцааны болон компанийн бонд бусад төрлийн үнэт цаасны мөнгөн төрөл тухайн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн арилжааны банкуудаар дамжин хийгддэг.

2. Үнэт цаасны арилжааны зарчим, аргууд


        Үнэт цаасны зах зээлийн олон зуун жилийн хөгжлийн түүхэнд арилжааны олон хэлбэр агуулагдаж иржээ. Орчин үеийн арилжаа нь даяарчлал, мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд мэдээллээр бүрэн хангагдаж, бүрэн автоматжсан, тодорхой хугацаанд захиалга бүртгэх, хэлцэл хийгдэх хурд асар өндөр,  оролцогчдын тоо хил хязгааргүй, программ хангамж, нууцлалын өндөр түвшинд гүйцэтгэгдэх болсон байна. Дилерүүдийн арилжааны төв нь электрон сүлжээгээр зөвхөн тухайн этгээдүүдийн хооронд харилцан үнэ тохиролцох замаар хэлцэл хийгддэг бол хөрөнгийн биржийн арилжаа нь зарчмын ялгаатай.

       Үнэт цаасны арилжаа нь үнийн болон цаг хугацааны ахлах дарааллыг хатуу баримталдаг зарчимтай. Энэ нь худалдан авах үнийн хувьд хамгийн өндөр үнийн захиалга, худалдах үнийн хувьд хамгийн бага захиалга эхэлж биелэгдэх, үнийн санал тэнцсэн тохиолдолд захиалга өгсөн цаг хугацааны дарааллаар биелэгдэнэ гэсэн үе юм. Одоогоор хөрөнгийн биржүүд дээр дуудлага арилжааны арга (call auction),  үргэлжилсэн дуудлага арилжааны арга  (continues auction)-ууд хэрэглэгдэж байна. Дуудлага арилжааны арга нь тодорхой хугацаанд захиалгуудыг хүлээн авч, дараа нь тэдгээр захиалгуудаас хамгийн боломжит нэг үнийг сонгон тэр үнээр хэлцэл хийгдэх арга юм.

Жишээ :

-------------------------------------------------------------------------------------------------------
 Худалдан авах тоо ширхэг        Үнэ         Худалдах тоо ширхэг
-------------------------------------------------------------------------------------------------------
                                                1100         600, 500
   150, 300, 450, 20                    1099        330, 520, 150
   300, 700, 100, 90                    1098        500, 600, 50
     600, 50, 160, 90                    1097        10, 190, 250, 500
    320, 450, 30, 800                   1096       
   30, 300, 200, 1000                  1095       
------------------------------------------------------------------------------------------------------

        Энэ тохиолдолд хамгийн олон ширхэг хувьцаа арилжигдах боломжит үнэ 1098 гэж үзвэл үнийн ахлах дарааллын зарчмаар хамгийн эхэнд 1099 үнийн төвшинд байгаа 150, 300, 450, 20 ширхэг бүхий худалдан авах захиалгууд, нөгөө талаас 1097 үнийн төвшинд байгаа 10, 190, 250, 500 ширхэг бүхий худадах захиалгууд биелэгдэнэ.

       Худалдах захиалгын  нийт тоо ширхэг 10+190+250+500=950, харин худалдан авах захаилгын нийт тоо ширхэг  150+300+450+20=920 байгаа тул 30 ширхэг худалдах захиалга биелэгдэхгүй үлдэнэ.

      Энэ үлдэгдэл нь 1098 үнийн төвшин дэх худалдан авах захаилга дээр биелэгдэх бөгөөд энэ үнийн төвшинд худалдах захиалга нийт тоо ширхэг 300+700+100+90=1190, худалдан авах захиалгын нийт тоо ширхэг 500+600+50=1150 байгаа тул 1150+30=1180 ширхэг хувьцаа дахин арилжигдаж 1098 төгрөгөөр худалдан авах 10 ширхэг хувьцааны захиалга биелэгдэхгүй үлдэнэ.

http://www.mse.mn/upload/news/201106021.jpg
болно.

Хэлцэл хийгдсэний дараах захиалгын үлдэгдлийг харуулвал:
-------------------------------------------------------------------------------------------------------
 Худалдан авах тоо ширхэг        Үнэ         Худалдах тоо ширхэг
-------------------------------------------------------------------------------------------------------
                                               1100          600, 500
                                               1099          330, 520, 150
10                                            1098         
600, 50, 160, 90                        1097       
320, 450, 30, 800                      1096       
30, 300, 200, 1000                    1095       
------------------------------------------------------------------------------------------------------
болно.

       Үргэлжилсэн арилжааны арга нь худалдан авах дээд үнэ, худалдах доод үнийн төвшнөөс харилцан үнийн саналууд нийлж, нэг үнийн төвшинд огтлолцох замаар хэлцэл хийгдэнэ.

       Сүүлийн үед ихэнх биржүүд нээлт хаалтын ханшийг тогтоохдоо дуудлага арилжааны аргыг, бусад үед үргэлжилсэн арилжааны аргыг ашиглах замаар арилжаа явуулж байна.

      Энд өглөөний 07:30-08:30, үдээс хойш 15:30-18:00 хүртэл үндсэн бус цагийн арилжаа явагдана. Харин 08:30-09:00 хүртэл хэлцэл хийгдэхгүйгээр зөвхөн захиалга хүлээн авч 09:00-д дуудлага арилжааны аргаар нээлтийн ханш тогтоодог байна. 09:00-15:00 хүртэл үндсэн цаг гэж нэрлэгдэх бөгөөд авах дээд, зарах доод үнийн ханш байнга тогтож үргэлжилсэн арилжааны аргаар хэлцэл хийгдэнэ. Үндсэн цагийн арилжаа дуусахал буюу 15:00 цагт хэлцэл хийхийг зогсоож, 15:10 хүртэл 10 минутын хугацаанд зөвхөн захиалга хүлээн авч, улмаар 15:10-д дахин дуудлага арилжаа явуулан хаалтын ханш тогтоодог байна. 

      Үнэт цаасны арилжааны үед шаардлагатай тохиолдолд үнийн болон худалдах үнэт цаасны тоо ширхгийн хувьд хязгааралтууд тогтоодог бөгөөд үүнийг үнийн нэгж (price unit) болон арилжааны нэгж (trading unit) гэдэг.

      Үнэт цаасны арилжааны явцад ханш огцом өсөх, буурах тохиолдолд хөрөнгө оруулагчид болон зах зээлийг энэхүү цочир шокоос хамгаалах зорилгоор арилжааг түр зуур хаах эсвэл тодорхой хугацааны (2-3 хоног) завсарлага зарладаг.  

      Үнэт цаасны арилжааны явцад ихээхэн хэмжээний багц үнэт цаасыг арилжих арилжааны тусгай горим, программ хангамжийг хэрэглэдэг. 

       Харилцагч захиалгаа бичгээр, утсаар, эсвэл интернэтээр өгч болно. Бичгээр захиалга өгөхдөө батлагдсан тусгай маягтыг бөглөдөг бол утсаар өгсөн захиалгын хувьд заавал бичлэг (record) хийдэг. Энэ нь хожим гарч болзошгүй маргаан, зөрчлөөс сэргийлэх зорилготой юм. Сүүлийн үед харилцагчид Home trading system (HTS) буюу интернетээр адмжуулан захиалга өгч арилжаанд оролцох хэлбэр түгээмэл болж байна.

      Үнэт цаасны арилжааны мэдээг мэдээллийн байгууллагууд худалдан авч цааш нь дамжуулдаг.

Үнэт цаасны индекс:

        Аливаа зах зээлийн үзүүлэлтийг зах зээлийн үнэлгээ (Market capitalization), арилжааны эргэлт (turnover), индекс (index) гэсэн үзүүлэлтүүдээр хэмждэг.

        Зах зээлийн үнэлгээ гэдэг нь тухайн хугацааны тухайн зах зээлд бүртгэлтэй нийт компанийн тухайн өдрийн хаалтын ханшаар илэрхийлэгдэж буй нийт үнэлгээний дүн юм. Жишээ нь: Зоос банк 10 сая ширхэг хувьцаатай, өнөөдрийн нэгж хувьцааны хаалтын ханш 5000 төгрөг бол Зоос банкны өнөөдрийн зах зээлийн үнэлгээ 50 тэрбум төгрөг болно. Энэ аргаар бүх компаниудын зах зээлийн үнэлгээг гаргаж нийлбэрийг нь авбал тухайн биржийн зах зээлийн үнэлгээ гарна.

       Арилжааны эргэлт гэдэг нь нэгж хугацаанд нэгж үнэт цаас хэдэн удаа арилжигдаж байгааг илэрхийлнэ.

      Индекс нь тухайн зах зээлийн шилдэг компаниудаас бүрдсэн багцын үнийн ерөнхий өөрчлөлтийг илэрхийлэх бөгөөд тухайлбал Доу-жонс 30 индекс нь NYSE-ийн шилдэг 30 компанийн үнэ ханшийн өөрчлөлтийн ерөнхий чиг хандлагыг харуулдаг.

      МХБ-д ТОП-20 индекс сөн салбарын болон нэгдсэн индекс хөтөлдөг бөгөөд 1995.08.28-ны өдөр 100 нэгжээс эхэлсэн ТОП-20 индекс 2011.06.02-ны өдрийн байдлаар 18748,5 нэгжтэй байна.

Бирж гэж юу вэ?

            Бид арилжаа наймаа хийхээр зах дээр бишгүй л очдог. Тэгвэл бирж гэдэг нь яг л үүн шиг худалдагч болон худалдан авагчдын арилжааны хүсэл сонирхлыг холбон өгдөг нэгэн төрлийн зах юм. Гэхдээ бирж нь жирийн нэг зах биш. Тэнд хатуу чанга шаардлага бүхий хууль журмууд үйлчилж байдаг өндөр зохион байгуулалттай институт байгууллага юм. Үнэт цаас, валют, металл болон бараа түүхий эдийн биржүүд байдаг.
Үнэт цаасны бирж нь дэлхийн өнцөг булан бүрт байдаг ба эдгээрээс Нью-Йорк, Токио, Лондон, Франкфуртын биржүүд хамгийн томд тооцогдож байна.
Бид үнэт цаасны бирж, хөрөнгийн бирж гэж ярьдаг. Үнэт цаасны бирж дээр арилжигдаж буй бараа бүтээгдэхүүн нь бодит бус шинжтэй байдгаараа бусад захаас онцлог байдаг.  Энэ нь арилжигдаж буй зүйлсийг ямар ч төвөг бэрхшээлгүйгээр хүссэн цагтаа худалдах болон худалдан авах, шилжүүлэх боломжтой гэсэн үг юм.
Биржийн уламжлалт шинжүүд
•    Худалдаачин наймаачдын тогтмол  цугларалт
•    Тогтсон нэг газарт, тогтсон цагт арилжаа явагдах
•    Арилжигдаж буй зүйлс нь заавал тухайн газарт байх, бодит эх загвар, нөөц хэлбэрээр байх шаардлагагүй
•    Үнэт цаас, бараа бүтээгдэхүүний арилжаа явагдах, тухай бүрт дуусгавар болох
•    Нэгэн адил хууль журманд захирагдах /өндөр зохион байгуулалт бүхий институт/
Эдгээр уламжлалт шинжүүдийн зарим нь орчин үеийн харилцаа холбооны хөгжлийн явцад өөрчлөгдөж байна. Электрон арилжааны тусламжтайгаар үйлчлүүлэгч дуртай газраасаа арилжаанд оролцож, цаг мөнгөө хэмнэх боломжтой билээ. Ийнхүү үнэт цаасны арилжаа нь өнөөдөр ихэнх улс оронд газар орны байршлаас хамаарахгүйгээр явагдаж байгаа бөгөөд “тогтсон газар арилжаа явагддаг” гэсэн биржийн уламжлалт шинжийг эвдэж байна. Гэвч үндсэн зарчим нь хадгалагдсан хэвээр байгаа юм.
“Барилгын бирж”, “Аялал жуулчлалын бирж” зэргээр бирж гэсэн нэрийг зарим байгууллага газрууд хэрэглэдэг боловч тэдгээр нь үнэн хэрэгтээ бирж биш юм. Учир нь тэд биржийн дээрх шинж чанаруудыг хадгалаагүй байдаг.

Биржийн хэлбэрүүд

•    Арилжигдаж буй бүтээгдэхүүнээр: үнэт цаасны бирж, металлын, валютын, бараа таваарын бирж гэх мэтээр хуваадаг
•    Зохион байгуулалтын хэлбэрээр: уламжлалт, эсвэл электрон арилжаа явагддаг гэж хуваан үзэж болно. “Уламжлалт” арилжаа гэдэг нь арилжаа хийж байгаа хүмүүс нь ил топ харагдаж, биржийн уур амьсгалыг биеэр мэдрэх, сонсох, харах боломжтой, компьютерийн програм хангамжийн тусламжтайгаар арилжаа явагддаг, ямар үнэ ханш тогтоох эцсийн шийдвэр нь хүмүүсийн гарт байдаг ийм бирж юм. Харин электрон арилжааны үед үнэт цаасны арилжаа нь газар орны байршлаас хамаарахгүйгээр явагдах ба дэлхийн аль ч өнцгөөс арилжаанд оролцож болно. Энэ нь бүрэн электронжсон арилжааны систем юм.
•    Үнэт цаасны онцог шинжээр: хувьцаа ба бондын зах зээл, derivative буюу үүсмэл үнэт цаас /опцион, фьючерс/-ны зах зээл гэж хувааж болно. Хувьцаа ба бондын зах зээлийн төлбөр тооцооны гүйцэтгэл нь богино хугацаанд хийгддэг. Энэ хугацаа нь улс орон бүрт, үнэт цаасны төрлөөс шалтгаалан янз бүр байдаг ба ихэвчлэн ажлын нэгээс хоёр хоногт багтдаг. Харин derivative  буюу үүсмэл үнэт цаасны зах зээл дээр бүх үйл ажиллагаа нь гэрээнийн нөхцөлийн дагуу явагддаг.    

Биржийн ач холбогдол: та гэртээ хэдэн хувьцаатай, тэгээд түүнийгээ худалдахыг хүсчээ гэж бодъё. Гэвч хөрөнгийн бирж гэж байхгүй гээд төсөөлбөл магадгүй та сонинд зар бичих байх: “100 ширхэг Х хувьцааг 2000 төгрөгөөр худалдана” гэх мэтээр. Тэгвэл танд дараах хоёр боломж байж болох юм. Таны хувьцааг хэн нэгэн сонирхож худалдан авна. Учир нь худалдахыг хүссэн үнэ ханш чинь их хямдхан байсан. Эсвэл та удаан хүлээх болно. Яагаад гэвэл таны санал болгосон үнэ ханш хэт өндөр, зах зээлийн үнэ ханштай тохирохгүй байжээ гэсэн үг юм.
Та мэдээж өөрийнхөө өөрийн хувьцааг зах зээл дээрх үнэ ханшаар худалдахыг хүснэ. Үүний тулд л үнэт цаасны бирж байгаа юм. Бүх худалдах болон худалдан авах захиалгууд нэгэн дор бүртгэгдэж, арилжаа хийгдэх явцад үнэт цаасны ханш тогтдог. Ингэж олон мянган харилцагчдын төсөөллөөр зах зээлийн үнэ ханш тогтож байдаг юм.

Засгийн газар болон компаниуд өөрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг биржээр дамжуулан олж авдагт биржийн эдийн засгийн ач холбогдол оршино.
Биржийн бас нэг ач тус бол үнэт цаасны ханшийн өөрчлөлтийг тухай бүрт мэдээлж байдагт оршино. Өөрөөр хэлбэл зах зээлийн ил тод байдлыг хангах үүргийг гүйцэтгэж байдаг.

Өндөр шалгуур хангасан үнэт цаас бирж дээр бүртгэгддэг бөгөөд үнэт цаасны зах зээлтэй холбогдолтой хууль журмууд нь үүнд чиглэсэн байдаг юм. Үүнээс гадна холбогдох дээд байгууллагаас биржийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг.

Хүссэн хүн бүхэн биржийн арилжаанд оролцож болох уу? 

          Ингэвэл аюултай юм. Үүнийг түүх гэрчилдэг. 19-р зуун хүртэл хэн хүссэн нь л биржийн арилжаанд оролцдог байжээ. Тэр хүн санхүүгийн хувьд боломжтой эсэх, биржийн арилжааны талаар ойлголттой эсэх, журамт худалдаачин шиг үнэнч эсэх нь огт шалгагддаггүй байжээ. Ийм байдал нь олон биржийг сүйрэлд хүргэсэн түүхтэй.
Биржийн арилжаанд тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд, хүмүүс оролцох бөгөөд тэдгээр нь  нэгэн адил дагаж мөрдөх журмын дагуу гэрээ хэлцлийг хийдэг. Хөрөнгийн бирж нь өөрөө арилжаанд оролцдоггүй, зөвхөн арилжаа явагдах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл, компьютер техник хэрэгсэл, програм хангамж зэргээр хангана гэсэн үг юм.
Үнэт цаасны арилжаанд брокер, дилерүүд гол үүрэг гүйцэтгэдэг. Брокер гэдэг нь харилцагчдын захиалгын дагуу үнэт цаасыг худалдах болон худалдан авах ажлыг хийж гүйцэтгэдэг хүн юм. Харин дилерүүд нь өөрийн хөрөнгөөр арилжаанд оролцож байдаг.

Арилжаа яаж явагддаг вэ?
Та брокер дилерийн компанид захиалгаа өгснөөр үнэт цаасны үйлчилгээ үзүүлэх бүхэл бүтэн сүлжээнд хамрагдлаа гэсэн үг юм. Арилжаа явагдах нь үүний зөвхөн нэг хэсэг нь юм. Та ямар нэгэн жүжиг үзэж байхдаа зөвхөн тайзан дээр болж буй үйл явцыг л хардаг. Харин тайзны ард ямар олон туслагч ажиллаж байдгийг мэдэх үү? Биржийн арилжаа нь яг л үүнтэй адил юм. Арилжаа дууссаны дараа хэлцэл тус бүрийг бүртгэн шалгаж, төлбөр тооцоог хийх хэрэгтэй болдог. Үнэт цаасаа худалдсан харилцагчийн дансанд нь мөнгийг хийж, үүнтэй зэрэгцэн үнэт цаасыг хадгалах үйл  ажиллагаа “Хадгаламжийн төв” дээр хийгддэг. Үүнийг биржийн хэлээр клирингийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг.

Бирж, хувьцаа үүссэн түүхээс...

Хамгийн анхны бирж
Бирж маягийн худалдааны газрууд бүр эртний зуунд байсан түүхтэй. Харин дундад зууны үеэс зөвхөн бараа бүтээгдэхүүн бус үнэт цаас арилжигддаг зах зээлүүд хөгжиж эхэлжээ. 1409 онд Төв Европын Брюгге хотод хамгийн анхны бирж бий болсон гэж үздэг. Брюггед Италийн худалдаачид ирж тэндэхийн хүмүүстэй арилжаа наймаа хийдэг байсан нь ийнхүү биржийн түүхийн анхны хуудас болжээ. Бирж гэсэн үг ч энд үүссэн гэж үздэг. Үүний дараагаар богино хугацаанд дараа дараачийн биржүүд гарч ирсэн нь Антверпен /1460/, Лион /1462/, Амстердам /1530/, Нюрнберг /1540/, Аугсбург /1540/, Франкфурт /1585/-ын биржүүд юм. Өнөөдөр эдгээр биржүүдээс зөвхөн Амстердам, Франкфуртын биржүүд л оршиж байгаа аж. 1460 онд үүссэн Антверпын биржийг өнөөдрийн бирж гэсэн ойлголттой илүү ойролцоо байсан гэж үздэг, учир нь тэнд олон үндэстний худалдаачид цуглардаг байжээ.
1792 онд Нью-Йоркт 24 худалдаачин нэгдэн, арилжаа наймаагаа хамтран явуулах зорилгоор Wall Street-ийн гудамж дахь нэгэн модны дор тогмол цугларч байхаар тохиролцсон нь одоогийн Нью-Йоркийн хөрөнгийн бирж <NYSE>-ийн үүсэл байсан юм.
Бирж гэсэн ойлголт анх хэзээ, хаана үүссэн тухай тайлбар одоог хүртэл нэгмөр тодорхойгүй байдаг ажээ. Олон янзын тайлбар таамаг байдаг байна. Гэхдээ эдгээрээс дараах хоёр тайлбар илүү давамгайлдаг. 16-р зуунд Нидерландын Брюгге хотын <Van der Beurse > гэгч худалдаачны гэрт хүмүүс байнга цугаларч вексель арилждаг байсан ба түүнийгээ Bursa гэж нэрлэгдэх ширэн уутанд хадгалдаг байжээ. Ийнхүү Beurse, Bursa гэсэн энэ хоёр үг холилдон өнөөдрийн бирж гэсэн үгийг үүсгэсэн гэж үздэг байна.

Хувьцаа үүссэн түүхээс:

                Хоол амтлагч хийдэг байсан шуудайнууд “хувьцаа” төрөхөд тусалсан гэвэл та үнэмших үү? Үнэхээр перец хэмээх энэхүү хоол амтлагчийг наймаалдаг басан Амстердамын худалдаачид хувьцаа үүсэх эхлэлийг тавьсан юм. 16-р зууны сүүлч үеэр жил бүр 70 хүртэлх хөлөг онгоцонд тэдгээр “Хоол амтлагч хийдэг шуудайнууд”-ыг ачин Индонези руу илгээдэг байсан байна. Учир нь Индонезид перец ихээр ургадаг байжээ. Перецны наймаа нь ашигтай бизнес болтлоо хөгжиж маш олон компаниуд энэхү наймаанд оролцох болсон байна. Тэдгээрээс хамгийн томууд нь 1602 онд “Дорнод энэтхэгийн худалдааны нэгдсэн компани” /vereinigten Ostindischen Handels-Kompanie/ VOC нэртэйгээр нэгджээ. Эхэндээ баян худалдаачид, муж, хотууд энэхүү бизнест хувь нийлүүлэх хэлбэрээр орсон байна. Нэгэн компанийн хувь эзэмших энэхүү шинэ санаа нь хувьцаа гэж нэрлэгдэх болжээ. VOC-ын хувьцаа эзэмшигчид өөрийн оруулсан хөрөнгөндөө 75 хүртэл хувийн ногдол ашиг авч байжээ.  Хэдхэн арван жилийн дараа түүний үнэ цэнэ тав дахин өссөн байна.
VOC–ын хувьцааны /1606 он/ жинхэнэ эх хувь нь өнөөдөр Амстердамын биржид өлгөөтэй байдаг ажээ. Нидерландын VOC компани нь одоо ч хувьцаат компанийн үлгэр жишээ болсоор байна.
Хоёрдахь хувьцаат компани бол VOC–ын түүхтэй салшгүй холбоотой Английн “East India company” юм. Уг компани аль 1600 онд байгуулагдсан боловч зөвхөн 1613 онд хувьцаат компани болсон аж. Англитай хийсан дайн, удирдлагын алдаа, East-India компанийн /1613-1858/ өрсөлдөөн өсөөгүй зэрэг шалтгаанаас болж 1799 онд VOC компанийн түүх төгсчээ. 

s

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Gan-od


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 8 дугаар Дугаар 1274 Сум дундын шүүх

сарын 20-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гансүх, хариуцагч С.Уранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 11 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж "НИК" хувьцаат компанийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарын нэхэмжлэлтэй З.Уранчимэгт холбогдох 10.870.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэнэ гэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдаанд оролцогсдын ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч "НИК" ХК-ны Хөвсгөл аймаг дахь салбарын дарга Б.Гансүх,

Хариуцагч З.Уранчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нар ирсэн байна. Шүүх хуралдаанд өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд оролцогчдод шүүх хуралдааны дэгийг танилцуулав.

Даргалагчаас: Зохигчдын биеийн байцаалтыг авъя гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Улаанбаатар хотод 1969 онд төрсөн. эрэгтэй, 41 настай, яс үндэс Хотгойд, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Мөрөн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, "НИК" ХК-ны Хөвсгөл аймаг дахь салбарын дарга ажилтай, Магсар овгийн Батбаярын Гансүх гэв.

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 1959 онд төрсөн. эмэгтэй, яс үндэс Буриад, 52 настай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, эрхэлсэн ажилгүй, Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт оршин суух, ажилгүй, Хорхогтон овгийн Зундуйн Уранчимэг гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: 0563 дугаарын үнэмлэхтэй, Хөвсгөл аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Барчууд овгийн Баадайн Батдорж гэв.

Даргалагчаас: Шүүгч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах татгалзал бий эсэхийг асуухад

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Байхгүй гэв.

Хариуцагч: Татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарт шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуухад

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ойлгосон гэв.

Хариуцагч: Ойлгосон гэв

Хариуцагчийн өмгөөлөгч: Ойлголоо гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу? гэж асуухад.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Байхгүй гэв.

Хариуцагч: Байхгүй гэв.

Хариуцагчийн төлөөлөгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Хэргийн талаар товч танилцуулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж байна уу? гэхэд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Дэмжиж байна гэв.

Даргалагчаас: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна уу? гэж асуухад

Хариуцагч: Зөвшөөрөхгүй байна гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарт эвлэрэн хэлэлцэх санал байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Байхгүй гэв.

Хариуцагч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Хуралдааны дарааллыг тогтооё гээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг сонсох, хариуцагчийн тайлбарыг сонсох, нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн дарааллаар явагдана гэв.

Даргалагчаас: Зохигчдод мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг сонсъё гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: З.Уранчимэг нь Цагаан-Үүр шатахуун түгээх станцын эрхлэгч түгээгчээр ажиллаж байхдаа өр авлага гаргасан. Нийт 10.870.000 төгрөг нэхэмжилж байгаа. Гал түймэр гарснаас сейфэнд байсан 6.467.080 төгрөг шатсан гэдэг. Мөн ажиллах хугацааны дутагдал байдаг. Дутагдлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нийт 14.598.095 төгрөгийн дутагдал гаргаснаас цалингаас 948.095 төгрөг суутгуулж, торхны үнэ 2.700.000 төгрөгийг дутагдлаас хасахад 10.870.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Даргалагчаас: Хариуцагчийн тайлбарыг сонсъё гэв.

Хариуцагч: Хар данс шатсан учир би ямар ч баримтгүй болсон. Би байгууллагаа дутагдалгүй болгохын тулд их хичээж ажилласан. Тухайн үед савны хэмжээ авахуулахаар санал тавьж байсан боловч арга хэмжээ авч өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас галд шатсан мөнгө болон савны дутагдлыг зөвшөөрөхгүй байна гэв.

Даргалагчаас: Хариуцагчийн өмгөөлөгчид асуулт байна уу? гэхэд.

Хариуцагчийн өмгөөлөгч: Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан уу? гэхэд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: 2007 оны 11 дүгээр сарын 7-нд 14 дугаартай гэрээ хийгдсэн. Бусад бүх гэрээ байна. Харин Уранчимэгийн гэрээ байхгүй байгаа. Бичиг хэрэг нартайгаа хариуцлага тооцох гээд байж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Галын акт 6.0 сая гаруй төгрөг. Байгууллагын зүгээс хасаж тооцох асуудал таны эрх хэмжээнд байгаа юу?

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Миний зүгээс хасч тооцох эрх байхгүй. Шүүхийн шийдвэрийг л дагаж мөрдөх болно гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Орлогоо өдөр тутам тушааж байх ёстой. Мөнгөө хаана хадлгалах ёстой юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Бүх станцуудад мөнгөний сейф тавигдсан байдаг. Сейфтэйгээ шатсан байсан гэв.

Даргалагчаас: Ямар улсад үйлдвэрлэгдсэн сейф юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Хятад улсад үйлдвэрлэгдсэн гэв. Жирийн л сейф байсан. Дээд байгууллагаас л өгсөн юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Шатахаас хамгаалагдсан юм байсан уу? гэхэд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Жирийн л сейф байсан. Дээд байгууллагаас л өгсөн юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Тооцоо нийлсэн актад Уранчимэгийн гарын үсэг зураагүйг юу гэж тайлбарлах вэ? гэхэд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Үндсэн баримтуудад гарын үсэг зурсан. Бүх тооцоонд гарын үсэг зурсан байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан юм уу? Гэрээгүй байж мөнгө нэхэмжилж болж байгаа юм уу? гэхэд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Байгууллагын дотоод журманд заасны дагуу нэхэмжилж байгаа. Зөрчил дутагдалаа ч өөрөө зөвшөөрч гарын үсэгээ зурсан байгаа. Гэрээ байгуулсан боловч олдохгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу? гэхэд.

Хариуцагч: Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тарааж өгнө гэж байсан. Хийгдсэн бол байх л ёстой. Ганцхан мнийх байхгүй байна гэдэг нь сонин л юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Төлнө гэж бичиг хийсэн байна. Энэ талаар гэхэд.

Хариуцагч: Төлөх хөрөнгө байхгүй. Би ажлаа хийж цалингаараа төлнө гэж л ийм бичиг хийж өгч байсан. Ажил хийж байж л төлнө үү гэхээс ажил орлого байхгүй болохоор одоо ямар ч төлөх боломжгүй шүү дээ гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Тодорхойлолт хэзээ бичсэн бэ? гэхэд.

Хариуцагч: Ажлаа хийж байхдаа тодорхойлолт бичиж өгсөн. Байгууллагаа хохиролгүй болгоод өр цэгцэрнэ гэж бичсэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Хэзээ байгуулсан гэрээ юм бэ? Танай байгууллага 2004 онд хувьчлагдсан уу? гэхэд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Нефть хангамжийн бааз гэж байхад л гэрээ байгуулсан байх ёстой гэв.

Даргалагчаас: Гэрээ яагаад алга болсон юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: 2004 онд улсын компани байж байгаад. 2004 оноос хойших бүх гэрээ байна. Бичиг хэргийн хүнтэй хариуцлага тооцох гээд байж байна гэв.

Даргалагчаас: 2004 онд 2006 оныг дуустал гээд гэрээ байгуулсан гэж байна. Гэрээнд гарын үсэг зурсан уу? гэхэд.

Хариуцагч: Дугарсангүй.

Даргалагчаас: Ажиллаж байсан уу цалин авч байсан уу? гэхэд.

Хариуцагч: Гэрээгээ надад өгөөгүй. Би гэрээгүйгээр ажиллаж байсан гэв.

Даргалагчаас: Хэзээ халагдсан юм бэ? гэхэд.

Хариуцагч: 2009 оны 4 дүгээр сарын 1-нээс халагдсан гэв.

Даргалагчаас: Цалин аваад ажиллаж байсан гэхээр гэрээ сунгагдаад ажиллаж байсан юм биш үү? Та хэзээнээс эхлэн ажиллаж байсан юм бэ? гэхэд.

Хариуцагч: 1996 оноос эхлэн ажилласан гэв.

Даргалагчаас: Шинэ түлшний савыг хэзээ ашиглалтанд оруулсан юм бэ гэхэд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: 2006 оны 11 сард ашиглалтанд оруулсан гэв.

Даргалагчаас: Түлшний савыг юугаар хэмждэг юм бэ? гэхэд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Сүмбэн метрээр хэмждэг гэв.

Даргалагчаас: 2006 оноос хойш дутагдал гаргаж байсан гэж байна. Танай байгууллага 2006 онд тооллого хийдэггүй байсан юм уу гэхэд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: 2006 онд тооллого тооцоо хийдэг байсан. Тухайн үед нөхөж мөнгө хийгээд тооцоонд оруулдаг байсан юм байна лээ гэв.

Даргалагчаас: Орлогоо хэзээ тушаах ёстой вэ гэхэд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Байгууллагын дотоод журамд 2-3 хоногт тушаана гэж байдаг боловч орон нутгийн хувьд энэ нь боломжгүй байдаг учраас 7 хоноод орлогоо хийх тохиолдол байдаг гэв.

Даргалагчаас: Дутагдлыг яаж тооцож гаргадаг юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Дутагдал гарсан тохиолдолд анх авсан 0 цэгээс тооцож хэмждэг. Дутагдлыг бодитой гаргадаг. Хорогдол болон зарлагаа хасаад үлдэгдлийг нь хасч тооцож тулгадаг гэв.

Даргалагчаас: Хариуцагчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үгийг сонсъё гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсан. НИК ХК-ны салбарын даргын ажлыг Гансүх дарга сүүлд буюу Уранчимэгийг ажилд орсоноос хойш хүлээж авсан байна. Ингээд Нефть хангамжийн бааз нэртэй байхад гэрээ байгуулжээ. Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдаж хувьд шилжсэн. Тийм учраас гэрээ шинэчлэсэн гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол тодорхой болохоор ойлгож байгаа. Эд хөрөнгө шатсаны улмаас 6.0 төгрөгийн хохирол учирсан. Дээрээс нь дутагдал гарсан байгаа. Шинэчлэн зохион байгуулагдсан хуулийн этгээд гэрээгээ зохих журмаар нь хийсэн байх ёстой. Сунгаж байсан гэж байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хийгээгүй байна. Ямар тохиолдолд гэрээ хийсэн байхав. Заавал эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хийгээгүй бол хариуцлага хүлээлгэхгүй байх заалттай. Эрх зүйн шаарлага хангаагүй. Толгой компаний зөвшөөрснөөр шийдэх боломжгүй тул шүүх хуульд зааснаар шийдэж өгөх байх. Ажилаа хийж байсан үедээ төлнө гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Тухайн байгууллагаа өөртөө эрсдэл учрахгүй байх тохиолдлыг бүрдүүлэхгүй байх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхгүй болгох байх гэж бодож байна гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч, хариуцагч нар бие биендээ тавих асуулт байна уу? гэв.

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Хариуцагч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэмж тодруулах зүйл байна уу? гэхэд.

Зохигчид: Байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч З.Уранчимэгээс 4.402.920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "НИК" хувьцаат компанийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.467.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Уранчимэгээс 77.640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "НИК" хувьцаат компанийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 13 цаг 17 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1104 Сум дундын шүүх

сарын 6-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, Нэхэмжлэгч Х.Линааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 12 цаг 30 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Х.Линагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Х.Лина ирсэн байна. Шүүх хуралдаанд өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны дэгийг танилцуулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг авъя гэв.

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1940 онд төрсөн. 70 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдрах, Мөрөн сумын 6 дугаар багийн 18 дугаар гудамжны 12 тоотод оршин суух "Онход" овгийн Хандаагийн Лина /РФ-40051064, ХӨ-7579423 дугаартай/ гэв.

Даргалагчаас: Шүүгч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж татгалзал бий эсэхийг асуухад.

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуухад.

Нэхэмжлэгч: Ойлгосон гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байна уу? гэхэд.

Нэхэмжлэгч: Дэмжиж байна гэв.

Даргалагчаас: Хуралдааны дарааллыг тогтооё гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсох, нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн дарааллаар явагдана гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсъё гэв.

Нэхэмжлэгч: Миний бие Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Энхтайван нэгдэлд 1960 оны 1 дүгээр сарын 1-нээс 1964 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл саальчин хийж байгаад Улаанбаатар хотруу шилжиж явсан юм. Иймд намайг Эрдэнэбулган сумын Энхтайван нэгдэлд 1960 оны 1 дүгээр сарын 1-нээс 1964 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл саальчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Даргалагчаас: Ямар ямар ажил хийж байсан бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Саальчин л байсан гэв.

Даргалагчаас: Цуг ажиллаж байсан ямар хүмүүс байна вэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Пагма, Түмэн, нэгдлийн даргаар Дугараа гэж байсан. Одоо зарим нь нас барсан гэв.

Даргалагчаас: Өөр нэмж хэлэх зүйл байна уу? гэхэд.

Нэхэмжлэгч: Өөр нэмж ярих зүйлгүй бол шүүхийн хэлэлцүүлгийг дуусгаад нотлох баримт шинжлэн судалъя гэв.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан нэхэмжлэгчид нэмж тодруулах зүйл байна уу? гэж асуухад.

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Таны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримт бичгүүдэд нэрийг тань өөр өөрөөр бичсэн байна. Энэ талаар гэхэд.

Нэхэмжлэгч: Тухайн үед ажиллаж байсан хүмүүс л ингэж өөр өөрөөр бичсэн байсан. Түүнээс иргэнийхээ үнэмлэхээр бол Лина л юм гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Онход" овгийн Хандаагийн Линааг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын "Энхтайван" нэгдэлд 1960 оны 1 дүгээр сарын 1-нээс 1964 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл саальчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Х.Линагаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 12 цаг 54 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1134 Сум дундын шүүх

сарын 8-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, Нэхэмжлэгч Д.Оюунбилэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 10 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Д.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг ирсэн байна. Шүүх хуралдаанд өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны дэгийг танилцуулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг авъя гэв.

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум /хуучнаар Бүрэн сум/-нд 1950 онд төрсөн. 60 настай, эрэгтэй, малчин, одоо Түнэл сумын 4-р багт оршин суух "Хариад" овгийн Дэмбэрэлийн Оюунбилэг /РЭ-50050150, ХӨ-8179503 дугаартай/ гэв.

Даргалагчаас: Шүүгч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж татгалзал бий эсэхийг асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуухад.

Нэхэмжлэгч: Ойлгосон гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байна уу? гэхэд

Нэхэмжлэгч: Дэмжиж байна гэв.

Даргалагчаас: Хуралдааны дарааллыг тогтооё гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсох, нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн дарааллаар явагдана гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсъё гэв.

Нэхэмжлэгч: Миний бие Д.Оюунбилэг нь Хөвсгөл аймгийн Бүрэн сумын "Сүхбаатарын Алдар" нэгдэлд /хуучнаар/ 1964 оны 1-р сарын 1-нээс 1969 оны 8-р сарын 10-ныг хүртэл хоньчин хийж байгаад цэрэгт яваад 1972 оны 8 дугаар сарын 10-нд халагдаж ирээд одоогийн Бүрэнтогтох сумын "Дэлгэрмөрөн" нэгдэлд 1973 оны 1 дүгээр сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл адуучин хийж байсан юм. Иймд намайг Хөвсгөл аймгийн Бүрэн сумын "Сүхбаатарын Алдар" нэгдэлд /хуучнаар/ 1964 оны 1-р сарын 1-нээс 1969 оны 8-р сарын 10-ныг хүртэл хоньчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын "Дэлгэрмөрөн" нэгдэлд 1973 оны 1 дүгээр сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл адуучин зэрэг ажил хийж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Даргалагчаас: Өөр ажил хийж байсан уу? гэхэд.

Нэхэмжлэгч: Хоньчин, адуучинаас өөр ажил хийж байгаагүй гэв.

Даргалагчаас: Ажиллаж байсныг тань мэдэх ямар хүмүүс байна вэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Балжинням, Равдан гээд адуучид, Баатар гэж тоо бүртгэгч хийж байсан хүмүүс бий гэв.

Даргалагчаас: Өөр нэмж хэлэх зүйл байна уу? гэхэд

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Өөр нэмж ярих зүйлгүй бол шүүхийн хэлэлцүүлгийг дуусгаад нотлох баримт шинжлэн судалъя гэв.

Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судлаад нэмж тодруулах зүйл байна уу? гэхэд.

Нэхэмжлэгч: Алга байна гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Хариад" овгийн Дэмбэрэлийн Оюунбилэгийг Хөвсгөл аймгийн Бүрэн сумын "Сүхбаатарын Алдар" нэгдэлд /хуучнаар/ 1964 оны 1 дүгээр сарын 1-нээс 1969 оны 8 дугаар сарын 10-ныг хүртэл хоньчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын "Дэлгэрмөрөн" нэгдэлд 1973 оны 1 дүгээр сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл адуучинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Д.Оюунбилэгээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 10 цаг 21 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1165 Сум дундын шүүх

сарын 14-ний өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 17 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Л.Цэвээндоржын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Л.Цэвээндоржид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч Л.Цэвээндорж нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Даргалагчаас:- Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгов.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Зэлэм" овгийн Лхамсүрэнгийн Цэвээндорж нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын "Лениний Алдар" нэгдэлд 1971 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 1-н хүртэл үхэрчинээр, тус сумын хүн эмнэлэгт 1977 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 25-н хүртэл аж ахуйн няраваар, мөн "Лениний Алдар" нэгдэлд 1983 оны 5 дугаар сарын 25-наас 1984 оны 7 дугаар сарын 4-н хүртэл тоо бүртгэгчээр, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 9 дүгээр сарын 15-наас 1985 оны 9 дүгээр сарын 24-н хүртэл агентаар, тус сумын "Лениний Алдар" нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 25-наас 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тоо бүртгэгчээр, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын "Аригийн Ундарга" ХХК-д 1993 оны 6 дугаар сарын 1-нээс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ёлгос багт нөхөрлөлийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт 1997 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 1-нийг хүртэл манаачаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Л.Цэвээндоржоос Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 17 цаг 12 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1169 Сум дундын шүүх

сарын 15-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 09 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Д.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ ирсэн байна. Шүүх хуралдаанд өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны дэгийг танилцуулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг авъя гэв.

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын харъяат 1971 онд төрсөн. 39 настай, эрэгтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдрах, Түнэл сумын 5 дугаар багийн Хар усны ам гэх газар оршин суух Данжжад овгийн Дашдоржийн Мөнх-Эрдэнэ /РМ-71082210, ХӨ-8011720 дугаартай/ гэв

Даргалагчаас: Шүүгч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж татгалзал бий эсэхийг асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуухад

Нэхэмжлэгч: Ойлгосон гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байна уу? гэхэд

Нэхэмжлэгч: Дэмжиж байна гэв.

Даргалагчаас: Хуралдааны дарааллыг тогтооё гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсох,хариуцагчийн тайлбарыг сонсох, нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн дарааллаар явагдана гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсъё гэв.

Нэхэмжлэгч: Миний эхнэр Жамаа овогтой Нямтогтох нь 2010 оны 6 дугаар сарын 17-нд ослын улмаас нас барж би 3 хүүхэдийн хамт үлдсэн юм. Эхнэр Ж.Нямтогтох нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын "Ялалт" нэгдэлд 1988 оны 6 дугаар сарын 1-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал саальчин хийж байсан ба хүүхдүүдээ тэтгэмж тогтоолгох гэтэл ажиллаж байсан байдлаа сэргээлгэх шаардлагатай болсон юм. Иймд Ж.Нямтогтохыг Хөвсгөл аймгийн Түнэл сумын "Ялалт" нэгдэлд 1988 оны 6 дугаар сарын 1-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал саальчинаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Даргалагчаас: Саальчин л хийж байсан уу? гэхэд.

Нэхэмжлэгч: Хавар мал төллүүлдэг. Зун намар саальчин хийдэг байсан гэв.

Даргалагчаас: Өөрөө нөхөр нь юм уу? гэхэд.

Нэхэмжлэгч: Тийм. Нөхөр нь байгаа юм гэв.

Даргалагчаас: Хэзээ гэр бүл болсон юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: 1993 оны 10 дугаар сард гэр бүл болсон гэв.

Даргалагчаас: Ажиллаж байснаас нь хойш гэр бүл болсон байж ажилласаныг нь яаж мэдэж байгаа юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Гэр бүл болохоосоо өмнө мэддэг. Нэг гол усны хүмүүс байсан юм гэв.

Даргалагчаас: Хэзээ нас барсан юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: 2010 оны 6 дугаар сард гэв.

Даргалагчаас: Юуны учир нас барсан юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Мориноос унаад гэмтэл аваад нас барсан гэв.

Даргалагчаас: Өөр нэмж ярих зүйл байна уу? гэхэд.

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

даргалагчаас: Өөр нэмж ярих зүйлгүй бол шүүхийн хэлэлцүүлгийг дуусгаад нотлох баримт шинжлэн судалъя гэв.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан нэхэмжлэгчид нэмж тодруулах зүйл байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч "Сартуул" овгийн Жамаагийн Нямтогтохыг Хөвсгөл аймгийн Түнэл сумын "Ялалт" нэгдэлд 1988 оны 6 дугаар сарын 1-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд саальчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 09 цаг 33 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1171 Сум дундын шүүх

сарын 15-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 10 цаг 40 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Д.Отгоны нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Д.Отгонд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч Д.Отгон нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Даргалагчаас:- Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгов.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Даян Дээрх" овгийн Дуламын Отгон нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын "Цог" нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оны 6 дугаар сарын 1-нээс 1992 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл саальчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгоноос Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 10 цаг 51 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1175 Сум дундын шүүх

сарын 15-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 14 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Даргалагчаас:- Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгов.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Хорхоног" овгийн Санжаажавын Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын "Цог" нэгдлийн 1 дүгээр бригадад 1976 оны 1 дүгээр сарын 1-нээс 1979 оны 6 дугаар сарын 20-ныг хүртэл, 1982 оны 9 дүгээр сарын 20-ноос 1992 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл үхэрчинээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч С.Бат-Эрдэнээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 14 цаг 12 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1187 Сум дундын шүүх

сарын 15-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 10 цаг 20 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Б.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Б.Төмөрбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч Б.Төмөрбаатар нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Даргалагчаас:- Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгов.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Ар Хишигт" овгийн Батын Төмөрбаатар нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын "Цог" нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 17-ноос 1978 оны 6 дугаар сарын 25-н хүртэл, тус нэгдэлд 1981 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15-н хүртэл үхэрчинээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Б.Төмөрбаатараас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 10 цаг 30 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1202 Сум дундын шүүх

сарын 21-ний өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, Нэхэмжлэгч М.Бямбасүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 10 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдаанs ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч М.Бямбасүрэн ирсэн байна. Шүүх хуралдаанд өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны дэгийг танилцуулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг авъя гэв.

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1960 онд төрсөн. 50 настай, эмэгтэй, ам бүл 8, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, малчин, Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн Цэгэр гэх газар оршин суух Армагууд овгийн Магваны Бямбасүрэн /РТ-60122860, ХӨ-7566819 дугаартай/ гэв.

Даргалагчаас: Шүүгч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж татгалзал бий эсэхийг асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуухад.

Нэхэмжлэгч: Ойлгосон гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байна уу? гэхэд

Нэхэмжлэгч: Дэмжиж байна гэв.

Даргалагчаас: Хуралдааны дарааллыг тогтооё гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсох, нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн дарааллаар явагдана гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсъё гэв.

Нэхэмжлэгч: Миний бие Магваны Бмяабсүрэн нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд саальчинаар 1977 оны 5 дугаар сарын 1-нээс 1990 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан. Нэгдэл тараад "Аригийн Ундарга" компани болоход гишүүнээр үлдэж 1991 оны 1 дүгээр сарын 1-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан.

Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Даргалагчаас: Саальчинаас өөр ямар ажил хийж байсан бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Хавар мал төллүүлж, зун нь үнээ саадаг байсан гэв.

Даргалагчаас: Та хэдэн үнээ саадаг байсан юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: 15-17 үхэр саадаг байсан гэв.

Даргалагчаас: Өөр нэмж хэлэх зүйл байна уу? гэхэд

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Өөр нэмж ярих зүйлгүй бол шүүхийн хэлэлцүүлгийг дуусгаад нотлох баримт шинжлэн судалъя гэв.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан нэхэмжлэгчид нэмж тодруулах зүйл байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Цалингийн тодорхойлолт зарим сард бичилт дутуу байна. Энэ талаар гэхэд.

Нэхэмжлэгч: Манай нөхөр агент хийж байсан. Мөн эгчтэйгээ цуг ажилладаг байсан болохоор зарим саруудад нэр дээр нь нийлүүлээд бичих, бөөнд нь ч бичилт хийдэг байсан юм. Би 6 хүүхэд төрүүлж өсгөсөн болохоор жирэмсний амралттай байсан гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Армагууд" овгийн Магваны Бямбасүрэнг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын "Лениний Алдар" нэгдлийн 2 дугаар бригадад 1977 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл, тус сумын "Аригийн ундарга" ХХК-д 1991 оны 1 дүгээр сарын 1-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл саальчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч М.Бямбасүрэнгээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 10 цаг 26 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1203 Сум дундын шүүх

сарын 21-ний өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 10 цаг 30 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Б.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Б.Мөнхжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Даргалагчаас:- Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгов.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Шошоолог" овгийн Бат-Очирын Мөнхжаргалыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын "Цог" нэгдэлд 1976 оны 1 дүгээр сарын 1-нээс 1992 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл үхэрчинээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхжаргалаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 10 цаг 44 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1204 Сум дундын шүүх

сарын 21-ний өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 11 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Ч.Цэрэнхандын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Ч.Цэрэнхандад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч Ч.Цэрэнханд нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Даргалагчаас:- Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгов.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Буриад" овгийн Чойжилийн Цэрэнханд нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын "Цог" нэгдлийн туслах үйлдвэрт 1984 оны 6 дугаар сарын 2-ноос 1990 оны 7 дугаар сарын 10-ныг дуустал үхэрчинээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Цэрэнхандаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 11 цаг 09 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1210 Сум дундын шүүх

сарын 22-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, Нэхэмжлэгч Ч.Жамъянсүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 11 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Ч.Жамъянсүрэнгийн нэхэмжлэлтэй төрсөн он тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Ч.Жамъянсүрэн ирсэн байна. Шүүх хуралдаанд өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны дэгийг танилцуулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг авъя гэв.

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1959 онд төрсөн. эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүү охины хамт амьдрах, группд, Мөрөн сумын 11 дүгээр багийн 17 дугаар гудамжны 10 тоотод оршин суух "Харцагууд" овгийн Чимэдийн Жамъянсүрэн /РД-52072516 ХӨ-8013686 дугаартай/ гэв.

Даргалагчаас: Шүүгч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж татгалзал бий эсэхийг асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуухад

Нэхэмжлэгч: Ойлгосон гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгч: Иргэний үнэмлэхний хуулбарыг гаргаж өгөв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байна уу? гэхэд

Нэхэмжлэгч: Дэмжиж байна гэв.

Даргалагчаас: Хуралдааны дарааллыг тогтооё гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсох, нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн дарааллаар явагдана гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсъё гэв.

Нэхэмжлэгч: Миний бие Ч.Жамъянсүрэн нь 1957 оны 7 дугаар сарын 25-нд буюу зуны дунд сард Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх гэдэг газар Шавдангийн Чимэдийн 2 дахь хүү болон төрсөн. 8 настай сургуульд орох байтал өвчин тусаад сургуульд орж чадаагүй. 1960 онд сургуульд орохдоо 8 настай гэж бүртгүүлж орсон. Түүнээс хойш 1952 онд төрсөн гэж 1 насны зөрүү гарч буруу бүртгэгдсэн хэвээр яваад байгаа тул намайг 1951 онд төрсөн болохыг төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Даргалагчаас: Иргэний үнэмлэхээ хэдэн онд төрсөнөөр авсан байдаг юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Миний бүх бичиг баримт 1952 оноор бий гэв.

Даргалагчаас: Хамт сургуульд сурч байсан хүмүүс бий юу? гэхэд.

Нэхэмжлэгч: Гэрчээр асуулгасан. Асуугаад явах юм бол бий л байх гэв.

Даргалагчаас: Та ямар жил төрсөн юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Төмөр туулай жил төрсөн гэв.

Даргалагчаас: Зуны дунд сар гэхээр хэдэн сар гэсэн үг вэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Би л өөрөө 7 дугаар сар гэж бодоод байгаа юм гэв.

Даргалагчаас: Өөр нэмж хэлэх зүйл байна уу? гэхэд

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Өөр нэмж ярих зүйлгүй бол шүүхийн хэлэлцүүлгийг дуусгаад нотлох баримт шинжлэн судалъя гэв.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан нэхэмжлэгчид нэмж тодруулах зүйл байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Архивын лавлагааг хэзээ авсан юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: 2007 онд авсан гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар нэхэмжлэгч "Харцагууд" овгийн Чимэдийн Жамъянсүрэнг Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт 1951 онд төрсөн 59 настай болохыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Жамъянсүрэнгээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 11 цаг 35 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 7 дугаар Дугаар 1205 Сум дундын шүүх

сарын 21-ний өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 12 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Д.Хишигжаргалын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Д.Хишигжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч Д.Хишигжаргал нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Даргалагчаас:- Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгов.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Боржигон" овгийн Даваасамбуугийн Хишигжаргал нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын "Цог" нэгдлийн ханан тасагт 1970 оны 1 дүгээр сарын 1-нээс 1992 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл мужаан, чанар шалгагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Д.Хишигжаргалаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 12 цаг 10 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 6 дугаар Дугаар 935 Сум дундын шүүх

сарын 17-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, Нэхэмжлэгч Д.Тунгалагийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 17 цаг 30 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Д.Тунгалаг ирсэн байна. Шүүх хуралдаанд өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчид шүүх хуралдааны дэгийг танилцуулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг авъя гэв.

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 1961 онд төрсөн. 49 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн "Эрхэл"-д оршин суух "Боржигон" овгийн Доржийн Тунгалаг /РХ-61012909,ХӨ-8225896 дугаартай/ гэв.

Даргалагчаас: Шүүгч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж татгалзал бий эсэхийг асуухад.

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуухад.

Нэхэмжлэгч: Ойлгосон гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу? гэж асуухад.

Нэхэмжлэгч: Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчилүүлсэн хуулбарыг гаргаж өгөв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байна уу? гэхэд

Нэхэмжлэгч: Дэмжиж байна гэв.

Даргалагчаас: Хуралдааны дарааллыг тогтооё гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсох, нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн дарааллаар явагдана гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсъё гэв.

Нэхэмжлэгч: Миний бие 1984 оны 6 дугаар сарын 16-наас эхлэн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трейстэд 1991 оны 12 дугаар сарын 31-н хүртэл худалдагч хийж байгаад Худалдаа бэлтгэлийн трейст нь “Уран дөш” компани болоход 1992 оны 1 дүгээр сарын 1-нээс 1992 оны 7 дугаар сарын 30-н хүртэл, мөн Тулга хоршоонд 1992 оны 8 дугаар сарын 1-нээс 1994 оны 12 дугаар сарын 30-н хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад уг хоршоо нь татан буугдсан юм. Иймд намайг Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трейстэд 1984 оны 6 дугаар сарын 16-наас 1991 оны 12 дугаар сарын 30-н хүртэл худалдагчаар, Хатгал хотын "Уран дөш" компанид 1992 оны 1 дүгээр сарын 1-нээс 1992 оны 7 дугаар сарын 30-н хүртэл, "Тулга" хоршоонд 1992 оны 8 дугаар сарын 1-нээс 1994 оны 12 дугаар сарын 30-н хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Даргалагчаас: Ямар ямар ажил хийж байсан юм бэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Худалдагч, үйлчлэгч зэрэг ажлыг хийж байсан гэв.

Даргалагчаас: Ажиллаж байсныг нотлох ямар баримт байна вэ? гэхэд.

Нэхэмжлэгч: Хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуулгасан өөр баримт алга байна гэв.

Даргалагчаас: Өөр нэмж хэлэх зүйл байна уу? гэхэд.

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Өөр нэмж ярих зүйлгүй бол шүүхийн хэлэлцүүлгийг дуусгаад нотлох баримт шинжлэн судалъя гэхэд.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан нэхэмжлэгчид нэмж тодруулах зүйл байна уу? гэж асуухад

Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: 1985 онд худалдагчаар орж ажиллаад 1991 онд чөлөөлөгдөхдөө цэвэрлэгчээс гэсэн юм байна. Энэ талаар гэхэд.

Нэхэмжлэгч: Техникийн алдаа гарсан байсан. Худалдагчаар гэхийг цэвэрлэгчээр гэсэн юм билээ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Боржгон" овгийн Доржийн Тунгалаг нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын /хуучнаар/ Худалдаа бэлтгэлийн трейстэд 1984 оны 6 дугаар сарын 16-наас 1991 оны 12 дугаар сарын 30-н хүртэл худалдагч, Хөвсгөл аймгийн Хатгал хотын /хуучнаар/ "Уран дөш" компанид 1992 оны 1 дүгээр сарын 1-нээс 1992 оны 7 дугаар сарын 30-н хүртэл, Хөвсгөл аймгийн Хатгал хотын /хуучнаар/ "Тулга" хоршоонд 1992 оны 8 дугаар сарын 1-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 17 цаг 58 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 6 дугаар Дугаар 1032 Сум дундын шүүх

сарын 28-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 09 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Д.Тогтохын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Д.Тогтоход шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч Д.Тогтох нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Даргалагчаас:- Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгов.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч "Зэлэм" овгийн Дэчингийн Тогтох Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын "Лениний-Алдар" нэгдэлд 1972 оны 1 дүгээр сарын 1-нээс 1974 оны 6 дугаар сарын 15-н хүртэл хоньчиноор, 1978 оны 1 дүгээр сарын 1-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл хоньчин, үхэрчинээр, Худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 5 дугаар сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл агентаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Д.Тогтохоос Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 09 цаг 12 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 6 дугаар Дугаар 1033 Сум дундын шүүх

сарын 28-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 09 цаг 30 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж Д.Цэрэнхорлоогийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгч Д.Цэрэнхорлоод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Өөр дуудагдсан этгээд байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч Д.Цэрэнхорлоо нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Даргалагчаас:- Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгов.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч "Тангууд" овгийн Доржсүрэнгийн Цэрэнхорлоог Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын "Лениний-Алдар" нэгдэлд 1973 оны 1 дүгээр сарын 1-нээс 1984 оны 12 дугаар сарын 31-н хүртэл саальчин, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 7 дугаар сарын 18-наас 1988 оны 4 дүгээр сарын 1-н хүртэл худалдагчаар, Хатгал хотын /хуучинаар/ Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 22-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл оёдолчин, Чандмань-Өндөр сумын "Аригийн ундарга" компанид 1990 оны 1 дүгээр сарын 1-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал талхчинаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэрэнхорлоогоос Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 09 цаг 44 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛ

2010 оны 9 дүгээр Дугаар 3299 Сум дундын шүүх

сарын 23-ны өдөр

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн даргад Б.Амартүвшинг суулцуулан, Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Батжаргал, Хариуцагч П.Самбуужанцан, Ц.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр 11 цаг 00 минутанд хийв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж "Нэмэн" ХХК-ын нэхэмжлэлтэй П.Самбуужанцан, Ц.Батдэлгэр нарт холбогдох газар албадан чөлөөүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэ гэв.

Нарийн бичгийн даргаас ирц бүртгэхэд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Батжаргал,

Хариуцагч П.Самбуужанцан, Ц.Батдэлгэр нар ирсэн байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Батжаргал нь шүүх хуралдаанд согтуу ирсэн байгааг илтгэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд оролцогчдод шүүх хуралдааны дэгийг танилцуулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Батжаргал нь шүүх хуралдаанд согтуу ирсэн байгаа тул шүүх хуралдааны танхимаас чөлөөлнө үү гэсний дагуу нарийн бичгийн дарга танхимаас гаргаж тэмдэглэлд тусгалаа.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд согтуу ирсэнтэй холбогдуулан хариуцагч нарт ямар санал, хүсэлт байна вэ? гэхэд.

Хариуцагч Ц.Батдэлгэр: Хуулийн дагуу ямар арга байдаг юм түүний дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Даргалагчаас. Хуулийн дагуу яаж шийдвэрлэх саналтай байна гэхэд.

Хариуцагч. Нэгэнт нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч согтуу ирсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзэж байгаа тул иймд хуульд заасан үндэслэлээр буцаах ба ажил ихтэй тул дахин наашаа цаашаа ирэх боломжгүй тул хуульд заасан үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Даргалагчаас; Хариуцагч П.Самбуужанцан ямар саналтай байна гэхэд.

Хариуцагч П.Самбуужанцан: Нэхэмжлэл гаргачихаад шүүх хуралдаан дээр согтуу байж болохгүй л байлгүй. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

Даргалагчаас: Хариуцагч нарын хүсэлтийг хүлээн авч хэлэлцье гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлая гэж зарлав.

Шүүх хуралдаан түр завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүхээс захирамж гарч байна гээд захирамжыг уншиж танилцуулав.

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИНД: Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар "Нэмэн" ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Батдэлгэр, П.Самбуужанцан нарт холбогдох газар албадан чөлөөлүүлхийг хүссэн нэхэмжлэлийг буцааж, Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.6-д, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэгч "Нэмэн" ХХК-аас тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсанаар хуралдааныг 11 цаг 12 минутанд хаав.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АМАРТҮВШИН

"Нэмэн" ХХК-ын нэхэмжлэлтэй П.Самбуужанцан, Ц.Батдэлгэр нарт холбогдох газар албадан чөлөөүүлэхийг хүссэн иргэний хэргийн үзүүлэх шүүх хуралдаан хийсэн талаарх тэмдэглэл

2010.09.23 Мөрөн сум

Өнөөдрийн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанд Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Т.Долгорсүрэн, Сум дундын шүүхийн шүүгч Н.Сарангүн, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Дэлгэрцэцэг, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах М.Эрдэнэ-Очир, Сум дундын шүүхийн шүүгчийн туслах С.Оюунжаргал, А.Дөлгөөн, Н.Бямбасүрэн, Г.Түвшинтөгс, С.Гончигбал нарыг байлцуулан явагдлаа.

СДШ-ийн шүүгчийн туслах С.Оюунжаргал шүүгч, туслахууд саналаа хэлье гэхэд.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Т.Долгорсүрэн: Сум дундын шүүхийн шүүгч Л.Эрдэнэбатын нээлттэй шүүх хуралдаанд сонгон авсан хэрэг нь хэрэв зохигч талууд оролцсон бол нилээдгүй сонирхолтой төдийгүй маргаантай байх байлаа. Ер нь сүүлийн үед шүүгч нар нээлттэй шүүх хурал хийхлээрээ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг сонгон авч байгаа нь ямар ч мэтгэлцээн явагдахгүйн зэрэгцээ шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа чадварыг харуулж чадахгүй байгааг анхаарах нь зүйтэй байна гэв.

СДШ-ийн шүүгч Н.Сарангүн: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Батжаргал согтуу ирсэн учир шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат явагдсангүй. Тийм болохоор ямар нэг санал алга байна гэв.

СДШ-ийн шүүгчийн туслахууд: Санал алга байна гэв.

Тэмдэглэл хөтөлсөн:

СДШ-ийн шүүгчийн туслах................................./Б.АМАРТҮВШИН/

ХЯНАСАН: СДШ-ИЙН ШҮҮГЧ:................................/Л.ЭРДЭНЭБАТ/

ИЛТГЭХ ХУУДАС.

2010.09.23 Мөрөн сум

Сум дундын шүүхийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Нэмэн” ХХК-ны нэхэмжлэлтэй П.Самбуужанцан, Ц.Батдэлгэр нарт холбогдох газраас албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэрэгт нээлттэй шүүх хуралдааныг 2010.09.23-ны 11.00 цагаас зарлаж товлосон хугацаанд шүүх хуралдааныг явуулсан. Шүүх хуралдааны товыг зохигч талуудад мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч н.Батжаргал нь шүүх хуралдаанд согтуу ирсэн учир танхимаас чөлөөлсөн ба хариуцагч нар нь хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцаах саналтай байх тул ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн болно.

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН

СДШ-ИЙН ШҮҮГЧ................................./Л.ЭРДЭНЭБАТ/

olon ulsiin hunaa naimaa

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Gan-od

Олон улсын хүний наймааны гэмт хэргийн тухай ойлголт

Хүний наймааны гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, олон улсын болон бүс нутгийн болон үндэсний хэмжээний чухал асуудал болоод байгаа билээ. Дэлхий дээр жил бүр дунджаар 1-2 сая хүн худалдаалагддаг гэсэн тоо баримт байгаа бөгөөд дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг байна[1]. Тийм ч учраас олон улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон олон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмд эргэн оруулах, хүний наймаа эрхлэгчдэд хуулийн хатуу хариуцлагагыг хүлээлгэх нийтлэг чиг хандлага давамгайлж байгаагаас гадна олон нийтийн мэдлэг, ойлголт ухамсрыг дээшлүүлэх, өөрсдөө энэ төрлийн гэмт хэргээс урьдчидан сэргийлэх эхний алхмыг бий болгон төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулж байна.

Олон улсын нийгэмлэгийн зүгээс хүний худалдаатай тэмцэх асуудлаар хамгийн сүүлд авсан арга хэмжээ бол хүний худалдаа, нэн ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийн худалдахаас урьдчилан сэргийлэх, түүнийг хориглох, цээрлүүлэх тухай НҮБ-ын Протокол юм. 1990 оны дундуур хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орос улс болон зүүн Европын эмэгтэйчүүд АНУ-руу худалдагдаж байгаа тухай мэдээлж эхэлсэн. Хамгийн сүүлд Нью Йорк Таймс АНУ дахь асуудлын үл үзэгдэх шинж чанарын талаар мэдээлсэн байна. 2001 онд АНУ-ын Төрийн Департамент нь АНУ-г “дамжин өнгөрөх буюу зорилтот” улс[2] гэж тодорхойлсон байна. Энэ тодорхойлолтоос үүдэн улс орнуудыг хүлээн авагч, дамжин өнгөрүүлэгч, илгээгч улс орнууд хэмээн ангиалан үзэх болсон байна.

НҮБ-ын протокол[3] нь хүний наймааг зогсооход эрчимтэй хичээж байгаа ч олон улсын түвшинд хүний наймааны нэгдсэн ойлголтыг өгч чадахгүй байна. Дээрх бүхнээс гадна хүн худалдаалах нь тухайн улсын эдийн засгийн хөгжил соёлоос хамааран өөрчлөгдөж байдаг нийгмийн асуудал болж байдаг. Энэ нь хүний наймааны тодорхойлолтыг хэт өргөн болгосон гэж үздэг бөгөөд эцэстээ хялбар ойлгоход зарчмын хувьд хэтэрхий ойлгомжтой болгосон.

НҮБ-ын Протоколд зааснаар энгийнээр тайлбарлахад хүний наймаа гэдэгт хүнийг мөлжих зорилгоор айлган сүрдүүлэх буюу хүч хэрэглэх буюу албадах, залилах, хууран мэхлэх буюу албан тушаалаа урвуулан ашиглах хэлбэрээр хүнээ олж дамжуулахийг хамруулдаг байна.

Мөлжих гэдэг нь их өргөн хүрээгээр тодорхойлогддог бөгөөд түүнд бусдын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр, үйлчилгээ, боолчлол болон эрхтэн шилжүүлэх зэрэг нь ордог бөгөөд хүний наймаа эрхлэгчдийг шийтгэх, хүний наймааны хохирогчдыг хамгаалах, хохирогч нарт байнгын болон түр орших суух болон иргэншлийн боломжийг олгох шаардлагатай байдаг[4]. Товчхон хэлвэл, хүний наймаатай тэмцэхэд нэн тэргүүний арга хэмжээ бол түүнийг эрүүгийн гэмт хэрэг болгох харин хохирогчдыг хамгаалах, өөрийн улсдаа оршин суух боломжийг олгох эсэх нь тухайн улсын өөрийн үзэмжээр шийдэх асуудлыг улс орон. Болгон өөрийн дотоодын эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой байдаг байна..

“Хүний наймаа” гэдэг томьёо хэдий шинэ боловч, түүний хамаарах зүйл нь тийм биш юм. Хүний хувирал нь их эртний үед болсон. Деннис Алтман хүний хүйсийн өөрчлөлтийг үргэлж нийгмийн өөрчлөлт, үйлдвэржилт дагалддаг[5] гэдэг. Олон нийтийн өнөөгийн үзэл бодлын хүрээнд Алтманы санаа хүний наймааны ирээдүйн цар хүрээг ойлгоход их ач холбогдолтой байна.

Эдийн засгийн боломж хайсан, иргэний дайн, байгаль орчны өөрчлөлтөөс зугтсан олон сая хүний шилжилт хөдөлгөөн нь энэхүү даяарчлагдаж буй дэлхийд хилийн хязгаарыг үгүй хийж байна. Олон улсын эдийн засаг дээрх хөдөөлгөөнөөс ихээхэн хамааралтай болж байгаатай холбогдон хүний наймааны гэмт хэргийн гаралт нь энэхүү даяршилаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбож тйалбарлах болсон байна.

Олон улсын эрх зүйн түвшинд хүний наймаа нь 100 орчим жил олон нийтийн сэдэв болж байгаа. АНУ-гийн хувьд Испани эзлэлтээс сүүлд Европын колончлогчдын уугуул иргэдийн дарангуйлах зэрэг урт удаан түүхтэй. АНУ-д түүнчлэн зохион байгуулалттай гэрлэлт, Япон, Хятад, Солонгосоос эмэгтэйчүүдийг зөөх нь Алтан үе болон Үйлдвэржилтийн хувьсгалын үе буюу 19 дүгээр зууны дунд үед түгээмэл байсан бөгөөд Панамын хоолой зэрэг олон улсын төслүүд ч эмэгтэйчүүдийг худалдах, хүчээр бие үнэлэх явдал ихсэхэд ихээхэн нөлөөлсөн[6] гэж үздэг.

Хүний наймааны асуудлыг хөндсөн анхны олон улсын эрх зүйн хэрэгсэл бол Үндэстнүүдийн Лигээс 1904 онд боловсруулсан Цагаан арьстан эмэгтэйчүүдийг худалдахыг хориглосон хэлэлцээр юм. Үүний дараа 1910 онд Цагаан арьстан эмэгтэйчүүдийг худалдахыг хориглох тухай олон улсын Конвенци гарсан болно. 1904 оны хэлэлцээр нь бие үнэлэх зорилгоор хүн наймаалахыг боолчлолтой холбоотой ёс зүйн асуудал гэж томьёолсон байдаг бол 1904, 1910 конвенцийн хэллэг нь бие үнэлэх явдлыг илэрхийлсэн “цагаан боолчлол”-ыг устгах учиртай байсан юм. Дэлхийн 1 дугээр дайны дараа Үндэстнүүдийн Лиги 1904, 1910 оны тодорхойлолт дээр хүүхдүүдийг нэмж 1921 онд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн наймаалах явдалтай тэмцэх тухай” Олон улсын конвенци болгосон. 1933 онд бүх насны эмэгтэйчүүдийг наймаалахыг устгах тухай конвенци гаргасан. 1933 оны конвенцийн онцлог бол биеэ үнэлэхийг зохион байгуулахыг гэмт хэрэг гэж үзсэн явдал юм. Энэ тухай эмэгтэй өөрийн дураар хүлээн зөвшөөрсөн эсэхийг үл хамааран энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг мөн болохыг тодорхойлсон байна.1949 оны НҮБ-ын конвенцид гэмт хэрэгт үзэх заалт хэвээр үлдсэн бөгөөд дараагийн 20-30 жилд хүний наймааны эсрэг стандартыг тогтоосон юм.

Хүний наймаа нь хүйтэн дайн үед нуугдмал байсан бөгөөд 1980 оны сүүлчээр даяршил, секс үйлчилгээ ихсэх, ЗХУ задарсантай холбоотойгоор сэргэсэн байна. 1990 оны эхээр хүний наймаа дахин нийгмийн чухал асуудал болсон байна[7]. Энэхүү эргэн сэргэсэн явдал нь барууны үндэстэн дамнасан гэмт хэрэг /мөнгө угаах, хар тамхины наймаа, зэвсгийн наймаа, хүн, хүний эрхтэний найаа зэрэг/ тэлсэнтэй холбоотой юм.

Хүний наймаанд өртөх шалтгааны хувьд ихэнхдээ эмзэг бүлэг байдаг бөгөөд ажилгүйчүүдийн өндөр тоо, ажлыг хялбарчлах, эмэгтэйчүүдийн ядуурал зэрэг нь гол үндсэн шалтгаан болдог байна.

Хүний наймааны хохирогч болсон хүмүүс нь хил нэвтэрсний дараа анх тохирсноосоо өөр нөхцөл, үнэ хэлэх, бичиг баримтыг барьцаанд орох зэргээр хууртагдаж барьцаанд ордог байна. Хохирогчдыг тусгаарлаж байнгын айдаст байлгаснаар хүний наймаачид энэхүү байдлаас давхар ашиг олдог байна. Үүгээрээ хүний наймаа нь бусад нэг удаагийн орлого өгдөг зохион байгуулалттай гэмт хэргээс ялгардаг онцлогтой байна.

НҮБ-ын протоколын гол елементууд бол хүний наймаачдыг эрүүгийн хариуцлагад татах, хохирогчийг хамгаалах, урьдчилан сэргийлэх болон улс гүрнүүдийн хамтын ажиллагааны чухлыг заасан байна. Эрүүгийн хэрэгт холбогдолтой заалтуудын хүвьд “бүх улсууд батлах ёстой” гэж улсуудад үүрэг болгосон явдал юм. Түүнчлэн эрүүгийн хариуцлагад татах, хүн наймаалах тодорхойлтод дурьдсан үйлдэлд ял оноох болон улсын зохисгүй, нэг талыг баримталсан үйлдэл шийтгэл ноогдуулах зэргийг тогтоож өгсөн болно. Хүний наймааны хохирогчдыг хамгаалах хамгаалалт нь ихэнх тохиолдолд таван хамгаалалтаас бүрддэг бөгөөд энэ хамгааллалтын арга хэрэгслэлийг хүний наймааны хохирогчдыг ихээр бий болгодог улс орнуудад илүү идэвхитэйгээр хөгжиж байна.

Хүний наймааны хохирогч хамгааллыг дэлхий улс орнуудад 1/ мэдээлэл өгөх, 2/ хохирогчийн сэтгэл зүй, нийгэм, бие бялдарын сэргээн засалт, 3/зохистой хамгаалах орон байр, хууль эрх зүйн зөвөлгөө, мэдээлэл, 4/ эрүүл мэнд, сэтгэл зүйн туслалцаа, 5/хөдөлмөр, боловсролын сургалт зэрэгт ангилан хэрэгжүүлж байна.

Хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дэлхийн улс орнууд болон бүсийн хэмжээнд олон чухал ажил хийж гүйцэтгэхийг олон улсын олон баримт бичгүүдэд[8] тусгалаа олсон гэж үздэг. урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг тусгасан. Дэлхийн улс гүрнүүд хүний наймааны гэмт хэргийн талаар нэгдсэн судалгаа явуулах, мэдээлэл хийх, олныг хамарсан сурталчилгаа явуулах, хүний наймаатай тэмцэх түүнээс урьчилан сэргийлэх нийгмийн болон эдийн засгийн боломжийг бүрдүүлэх ёстой”[9] хэмээн заасан байна.

АНУ-д хүний наймааны хохирогч болсон олон арван хохирогч нарт зориулан Ерөнхийлөгч Бушийн санаачилгаар Холбооны шүүхийн газарт хүний наймааны хохирогч нарыг таньж илрүүлэх, тэдгээрийг авран хамгаалах ажилд зориулан 14 сая ам.долларын санхүүжилт хийн 4.5 сая долларыг холхирогчдыг хоргодох байраар хангадах орон нутгийн 9 байгууллагад олгосон байна.АНУ-ын муж болгоны хуулиудад хүний наймааны гэмт хэргийг үйлдэгдсдэзд оногдуулах хариуцлагын тухай, хохирогч хамгааллын тухай заалтуудыг тусгасан байдаг ч хүний наймаа эрхлэгчдийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэдэг нарийн аргуудыг олж илрүүлэх болон шийтгэхэд зориулсан цогц хуулиуд хэрэгтэй байгааг анхаарч загвар цогц хуулиуд гаргасан байна. Цогц хуулийг Вашингтон, Минессота,Мессури,Флорида муж улсуудад хэдийнэ мөрдөгдөж эхэлсэн байна.Мөн АНУ-аас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор НҮБ-ын 2003 оны хуралдаан дээр 50 сая ам долларыг Бразил, Камбодж, Индонези,Энэтхэг,Месик, Молдав,Сьерро Леон, Танзани улсуудад хуваарилан өгөхөөр амалсан байна.Мөн АНУ-ын 2000 оны “Хүн худалдаалах хэргийн хохирогсдыг хамгаалах хуулиар шинэ төрлийн визний үйлчилгээг бий болгон/Т-visa/ виз олголтын журмыг баталгаажуулсан бөгөөд энэ төрлийн визээр хүний наймааны хохирогчоор тогтоогдсон хохирогч нар АНУ-д 3 жилийн хугацаатайгаар оршин сууж нийгмийн хамгаалал,эрүүл мэнд, халамжинд хамрагдах ёстой хэмээн хуульчилсан байна. Үүнтэй адил визний жуомыг Австрали улс мөн адил гарган мөрдүүлж хэрэгжүүлж байна. Хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд дэлхийн улс орнуудад олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй байдлаас зарим улс оронд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаа хангалттай сайн явагдаж чаддаггүй. Үүнтэй уялдан АНУ 2001 оноос хойш 295 сая гаруй долларын санхүүжилтийг Ерөнхийлөгчийнхөө төсвөөс гарган дэлхийн 120 гаруй оронд зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд зарцуулсан тоо баримт байна.Энэ санхүүжилт нь улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудад энэ чиглэлээр ажиллах тусгай боловсон хүчнийг бэлтгэх, хуулийн байгууллагын ажилтнуудыг тусгай программын дагуу сургах, хүний наймааны гэмт хэргийн эсрэг хуулийгчангатгах, дахин боловсруулах, хохирогч нарт хоргодох байр бэлтгэх, хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийг олноор нь бий болгох, олон нийтийн дунд хийх сурталчилгааны ажлын үр дүн, нөлөөг сайжруулахад чиглэгдсэн байна.

Ерөнхийлөгч Бушийн албаныхан 2001-2003 оны хугацаанд 210 хэрэг нээн шалгасан бөгөөд энэ тоо нь өмнөх 3 жилийнхтэй харьцуулахад 2 дахин, 110 хэрэгтнийг барьсан нь өмнөх 3 жилийнхтэй харьцуулахад бараг 3 дахин илүү байна. 2003 оны 7 дугаар сард зохион байгуулсан “Араатан” нэртэй аянаар бэлгийн болон хүний наймааны гэмт хэргийн сэжигтнүүдийг баривчлан шалгаж эхэлсэн бөгөөд 3200 хүн энэ хяналт шалгалтанд хамрагдсан[10] тоо баримт байна.

Бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тусгай хөтөлбөр, гэрээ байгуулан ажиллаж байгаа улс орнууд ихээр байгаа билээ. Ялангуяа Азийн бүсийн улс орнуудын хувьд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарын тоо бусад тивүүдээс ихээхэн хэмжээтэй байдаг бөгөөд үүнтэй эялдан Азийн тэр дундаа Зүүн Азийн улс орнуудын Засгийн газрууд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн хүч чармайлт гарган ажилласаар байна.Тайланд, Камбодж, Вьетнам,Бирм,Лаос улсуудыэ Засгийн Газрууд хамтран алдарт “Меконгийн гэрээ”-г байгуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч нарыг хамгаалахад хамтран ажиллах гэрээг Засгийн газрйнхаа түвшинд хийн ажиллаж байна.Индонези,Малайзийн Засгийн газрын хооронд 2005 онд байгуулсан “Ойлголцлолын санамж бичиг”-ийн хүрээнд хүсээгүй албадан ажил хийлгэх, сексийн зорилгоор цагаач ажилчдыг ажиллуулах зэрэг байдалд хяналт тавин ажиллахаар[11] болсон байна.

Австралийн Засгийн газар үндэстэн дамнасан зохион байгууллалттай гэмт хэргийн эсрэг “Балигийн үйл ажиллагаа”-г үүсгэн байгуулагч, удирдагчийн хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бүсийн хэмжээний төсөл боловсруулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хүчний байгууллагуудад зааварчлага өгөх, хохирогчдод үзүүлэх тусламжийг сайжруулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.

Олон улсын хэмжээнд хүний наймааны гэмт хэргийг таслан зогсоох, бууруулах, хохирогч нарыг хамгаалах, эргэн нийгэмшүүлж хэвийн амьдралд буцаан оруулах, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүний наймаа эрхлэгчидтэй хатуу тэмцэл өрнүүлэх тэр дундуу төрийн албан тушаалтан, төрийн алан хаагч энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон буюу үйлдсэн тохиолдолд ял шйитгэлийн бодлого хатуу байлгах тал дээр хүний эрхийн байгууллагууд идэвхитэй ажиллаж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэлхийн улс орнууд бүсийн хэмжээндээ болон улс орнуудын хооронд ихэвчлэн ойлголцлолын санамж бичиг байгуулах, харилцан гэрээ байгуулах замаар ихэвчлэн ажиллаж байна.

Цаашид манай улсын хувьд нэгэнт энэ төрлийн гэмт хэрэгт гарах болсонтой холбогдуулан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчитлан смэргийлэх үйл ажиллагааг төр засгийн түвшинд зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт үзүүлэх туслалцааг бодитой бий болгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн, хууль зүйн талаар зөвлөгөө өгдөг төвүүдийг бий болгох, хуулийн байгууллагуудын ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх,төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааг сайжруулан үр өгөөжтэй болгох,хүний наймааны эсрэг хуулийн заалтуудыг илүү тодорхой болгон хэрэгжүүлэх, тухайн этгээдийг гэм бурууг нотлох тал дээр ахиц гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.